Эрээний талд 9000 орчим чингэлэг гацсан байна

Хуучирсан мэдээ: 2022.01.18-нд нийтлэгдсэн

Эрээний талд 9000 орчим чингэлэг гацсан байна

Эрээний талд 9000 орчим чингэлэг гацсан байна

Замын-Үүд авто замын боомт, ачаа тээврийн асуудлаар ЗТХЯ, ГХЯ, Боомтын зөвлөлөөс мэдээлэл хийлээ. 

Covid-19-ийн нөхцөл байдлаас үүдэн Хятадын талаас аравдугаар сарын 13-наас хилээр нэвтрэх ачаа тээвэрлэлтийг бүрэн зогсоосон. Арваннэгдүгээр сарын сүүлээр Хятадын талаас ачаа тээвэрлэлтийг чингэлгийн горимоор зохион байгуулах саналыг манай талд тавьжээ. Энэхүү саналын дагуу хоёр талын хилийн боомтууд бэлтгэл ажлыг бүрэн хангасан байна. Ачаа тээвэр нэвтрээд долоо хонож буй юм.

Монгол Улсын Ерөнхий сайдын 196-р захирамжаар экспортын ачаа тээврийг нэмэгдүүлэх боомтууд дээрх ачаа тээврийг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулсан. Ачаа тээвэр нэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхэлж нэвтэрч, өдөрт 65-68 чингэлэг ачаа орж ирж байгаа аж. Тээвэрлэлтийн зохион байгуулалт хилийн нойл цэг дээрээс чингэлгийг Зэвсэгт хүчний жолооч нар логистикийн төв хүртэл тээвэрлэж буй юм байна. Энэ удаад Хятадын тавьсан саналын дагуу Зэвсэгт хүчнээс жолооч ажиллаж буй бөгөөд зардлыг улс дааж байгааг хэллээ.

Тээвэрлэлтийн үнийн хувьд Замын-Үүдээс Улаанбаатар хүртэлх тээвэрлэлт 3.5 сая төгрөгийн ханштай байна. Замын-Үүдээс  Улаанбаатар хүртэл жолооч нар тээвэрлэлт хийх боломжтой. Эрээний талд 9000 орчим чингэлэг гацсан байгаа бөгөөд одоогийн байдлаар 300 гаруй чингэлэг нэвтрүүлжээ. Ачаа, барааг гаалийн бүрдүүлэлтийн дарааллаар оруулж буй аж.

Covid-19-ийн улмаас жолооч нарт халдвар хамгааллын дэглэм сахиулж, зохион байгуулах хэрэгтэй байгааг хэллээ. Замын-Үүдэд  5700 орчим тээврийн хэрэгсэл, жолооч тээвэр хийхээр хүлээж буй юм байна. Хятадын талаас халдварын дэглэмээ сайжруулъя, хүний оролцоо бага байя, задгай нүүрс гэх мэт ачааг хүртэл чингэлгээр ачих санал тавьжээ.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж