Украины Ерөнхийлөгч асан Петр Порошенко эх орноосоо урвасан гэх ялд унасан ч өчигдөр /2022.1.17/ Киевт буцаж иржээ. Тэрбээр Украины одоогийн Ерөнхийлөгч Владимир Зеленскийг өөрийг нь холбоотнуудын ятгалгаар хилс хэрэгт гүтгэсэн гэж буруутгаж байна.
Тэрбээр Варшаваас буцаж ирэх нислэгийнхээ үеэр хил дээр бага зэрэг саатсаныг эс тооцвол Киевт амжилттай буцан ирсэн байна. Хилийн хамгаалагчид түүний паспортыг хурааж авсан гэж буруутгасан бөгөөд олон мянган дэмжигчид нь нисэх буудлын гадаа угтан авчээ. Оросын арми Украины хил дээр сүрийг үзүүлж, цэргийн сургуулилалт хийсний дараа Ерөнхийлөгч Владимир Зеленский барууны орнуудаас тусламж хүссэн бөгөөд талуудын хооронд яриа хэлэлцээ хурцадмал нөхцөлд өрнөж буй. Энэ нөхцөлд Порошенко эх орондоо буцаж ирсэн нь анхаарал татаж байна.
Өдгөө 56 настай Петр Порошенко Украинд төрийн эргэлт гарсны дараа 2014 онд ерөнхийлөгчөөр сонгогдож, 2019 оны хүртэл ажилласан юм. Гэвч тэрбээр 2014-2015 оны хооронд хууль бус нүүрсний наймаагаар Оросын дэмжлэгтэй салан тусгаарлах бүлэглэлийг санхүүжүүлсэн хэрэгт буруутгагджээ. Энэ хэрэгт тэрбээр 15 жил хүртэл шоронд хорих ял авах эрсдэл үүссэн юм. Түүний намынхан "Владимир Зеленскийн намынхан сөрөг хүчнийг дарахыг хичээж байна" гэж буруутгаж байна.
Холбоотой мэдээ