"Галт уулын дэлбэрэлт Монгол Улсад нөлөөлөхгүй"

Хуучирсан мэдээ: 2022.01.18-нд нийтлэгдсэн

"Галт уулын дэлбэрэлт Монгол Улсад нөлөөлөхгүй"

"Галт уулын дэлбэрэлт Монгол Улсад нөлөөлөхгүй"

Хөвсгөл аймгийн Сомо хадны чиглэлд 50 см-ын өргөнтэй хар хил үүсчээ. Энэ нь мөс хоёр тийш хагарч, ус ил гарсан хэсгийг хэлдэг. Үүссэн хар хилний орчимд мөсний бяцралт, зураас ихтэй байгаа аж. Энэ нь Номхон далайн өмнөд хэсэгт далайн гүнд орших галт уулын дэлбэрэлтийн нөлөө байж болзошгүй гэх хардлага ч байна. Учир нь уг дэлбэрэлтийн улмаас АНУ болон Японд цунамигаас сэргийлэх сэрэмжлүүлэг гаргаад байгаа юм. Байгалийн гамшигт үзэгдэл Монгол Улсад нөлөөлсөн эсэхийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор А.Мөнхсайханаас тодрууллаа.

-Номхон далайн өмнөд хэсэгт далайн гүнд болсон дэлбэрэлт Монгол Улсад нөлөөлсөн үү?

-Номхон далайн гүнд болсон галт уулын дэлбэрэлт Монгол Улсад ямар ч нөлөө үзүүлэхгүй. Гэхдээ нэгдүгээр сарын 15-нд Тонга улсад болсон галт уулын дэлбэрэлт, цунамигийн долгион манай улсын агаарын долгионд бүртгэгдсэн. Тиймээс газар хөдлөлтөд нөлөөгүй. Монгол Улсаас 10 мянган километрын цаана байдаг учраас хамааралгүй гэж ойлгож болно.

-Хөвсгөл аймгийн Ханх суманд өнгөрсөн жил хүчтэй газар хөдөлж байсан. Энэ удаа хар хилэн үүсчээ. Энэ нь ямар учиртай вэ?

-Он гарснаас хойш Монгол Улсад 3900 удаагийн газар хөдлөлт болсон. Үүнээс 3.5 магнитудаас дээш буюу хүнд мэдрэгдэх хэмжээний гурван удаагийн хүчтэй газар хөдлөлт болсон. Ер нь Хөвсгөл аймгийн Ханх суманд өнгөрсөн оны нэгдүгээр сард болсон хүчтэй газар хөдлөлтийн давтамж одоо ч үргэлжилж байна. Өдөрт 30-40 удаагийн давтамжтай хүнд мэдрэгдэхгүй газар хөдлөлт болж байна.

Говь-Алтайд өчигдөр зургаан магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон шүү дээ. Аль аймгийн нутагт гурван магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт гурван удаа бүртгэгдсэн бэ?

-Говь-Алтай аймагт өчигдөр болсон газар хөдлөлт нь алслагдсан газарт болсон учир ямар нэгэн хохирол учруулаагүй. Гэхдээ Бугат, Төгрөг, Дарви, Алтай, Эрдэнэ гэсэн бусад сумдад мэдрэгдсэн. Өмнө нь ийм хүчтэй газар хөдлөлт тус аймагт бүртгэгдэж байгаагүй. Он гарснаас хойш улсын хэмжээнд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сум, Архангай аймгийн Чулуут сум, Говь-Алтай аймагт гурван удаагийн хүчтэй газар хөдлөлт тус тус болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж