Нийслэлийн төсвийг Сангийн сайдад танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Нийслэлийн төсвийг Сангийн сайдад танилцууллаа

Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн нэгдүгээр орлогч Б.Баатарзориг өнөөдөр Сангийн сайд С.Баярцогттой уулзаж, ирэх жилийн төсвийн талаарх саналаа танилцууллаа. Улаанбаатар хотод эн тэргүүнд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд нийтдээ 798 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо бий. Үүнээс хороодын цогцолбор барих, нийтийн орон сууцны цахилгаан шатыг солих, хөрсний ус зайлуулах шугам сүлжээ байгуулах, дамжин өнгөрөх орон сууц барих гээд олон асуудлыг хөндөж ярилцсан байна.
Нийслэлийн төсвийн тал хувийг нь аваад явчихдаг оюутан, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврийн хөнгөлөлтийг хотын төсөвт бус салбарын сайдуудын багцад шилжүүлэх, эсвэл Улаанбаатар хотын улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг нь нийслэлд үлдээх зэргээр энэхүү хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох боломжтой гэж хотын удирдлагууд үзэж байгаа юм. Сангийн сайд С.Баярцогт хотын тулгамдсан асуудлуудтай биечлэн танилцсаны хувьд хотынхны хийхээр төлөвлөж буй ажлуудыг дэмжиж буйгаа илэрхийлээд хөрөнгө санхүүгийн хувьд анхаарахаа илэрхийлжээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж