УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дэргэдэх Хүний эрхийн дэд хорооноос 2008 оны долдугаар сарны 1-ний асуудлаар дахин нээлттэй сонсгол хийх гэж байна. Нээлттэй сонсголыг ирэх дөрөвдүгээр сарын 14-ний өдөр хийхээр товложээ. Өмнө нь, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-нд анхны нээлттэй сонсголыг хийсэн юм. Уг сонсгол Монгол Улсын парламентын түүхэнд анх удаа болсноороо онцлог төдийгүй хүний эрхийн сэдвийг өргөн хүрээнд хөндсөнөөрөө өндөр үнэлгээ авсан билээ. Ирэх сард болох сонсголоор ч 2008 оны долдугаар сарын 1-нд болсон жагсаал цуглаан, үймээний үеэр хүний эрх хэрхэн зөрчигдсөн тухай асуудлыг дахин нээлттэй сонсч хэлэлцэх ажээ. Түүнд иргэдийн төлөөлөл, шүүх, цагдаа, прокурорын байгууллагын ажилтнуудыг оролцуулах юм байна.
Уг асуудлын талаар маргааш УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга, эрхэм гишүүн Х.Тэмүүжин мэдээлэл хийхээр болжээ.
Д.ОЮУН
Уг асуудлын талаар маргааш УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга, эрхэм гишүүн Х.Тэмүүжин мэдээлэл хийхээр болжээ.
Д.ОЮУН