“Оюутолгой” ХХК-ийн Санхүү эрхэлсэн Дэд захирлаар Б.Дуламсүрэн томилогджээ. Тэрбээр Стратеги, бизнес хөгжил хариуцсан Ерөнхий менежерээр ажиллаж байгаад ийн дэвшсэн байна. Б.Дуламсүрэн АНУ-ын Пеннсильванийн Их сургуулийг бизнесийн удирдлагын магистраар дүүргэсэн анхны монгол хүн юм.
“Оюу толгой” компани өнгөрсөн оны тавдугаар сард Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцаа хариуцсан Ерөнхий менежерээр Э.Лхагвыг томилсон билээ. Тэрбээр тус газрын Тэргүүн зөвлөх албан тушаалд 2018 оноос хойш ажиллахын зэрэгцээ ерөнхий менежерийн үүргийг хавсран гүйцэтгэж ирсэн. Э.Лхагва тус компанийн харилцаа, олон нийт, байгууллагын (дотоод) харилцааны асуудлыг цаашид удирдан ажиллаж байна.
Түүний оронд, Орон нутгийн хэлтсийн Ахлах менежер Г.Сугарыг Ерөнхий менежерийн албан тушаалд дэвшүүлэн томилсон. Г.Сугар нь Өмнөговь аймаг, тэр дундаа Ханбогд сумын хөгжлийн стратегийн хэрэгжилтийг хангах, орон нутаг, оролцогч талуудтай түншлэл, тогтвортой харилцааг бэхжүүлэх ажлаа үргэлжлүүлж буй юм.
Зочин 2022-01-18 103.26.195.126
Дархан хот залуусын гараар сүндэрлэсэн шүү дээ одоо тийм сэтгэлтэй залуус байхгүй болжээ
Сайхан хотыг хөдөөний хэдэн тэнэг аймаг гэж нэрлээд л эрдэнэт хотыг аймаг гэж нэрлээд л бүр элийрч гарсан даа
Зочин 2022-01-18 103.26.195.126
Сайхан хот байгуулвал дулаахан сайхан газар шүү хөрсөнд нь уи ч тарьсан ургана
Зочин 2022-01-18 213.87.157.252
>>>>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
1 2022-01-18 202.131.229.122
Hanbogd-g hogjuulyee. Hangan niiluulegch, OT office, ajilchid bugd HANBOGD-d amidardag bolgoy. dor hayj 30 40 jil ajillah iim uurhaig tushigleed saihan hot baiguulaad ogooch.
Hehe 2022-01-18 202.9.47.12
Gadaadiin gar hul bj mongoloo hudaldsan hulgaichuud