“Оюутолгой” ХХК-ийн Санхүү эрхэлсэн Дэд захирлаар Б.Дуламсүрэн томилогджээ. Тэрбээр Стратеги, бизнес хөгжил хариуцсан Ерөнхий менежерээр ажиллаж байгаад ийн дэвшсэн байна. Б.Дуламсүрэн АНУ-ын Пеннсильванийн Их сургуулийг бизнесийн удирдлагын магистраар дүүргэсэн анхны монгол хүн юм.
“Оюу толгой” компани өнгөрсөн оны тавдугаар сард Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцаа хариуцсан Ерөнхий менежерээр Э.Лхагвыг томилсон билээ. Тэрбээр тус газрын Тэргүүн зөвлөх албан тушаалд 2018 оноос хойш ажиллахын зэрэгцээ ерөнхий менежерийн үүргийг хавсран гүйцэтгэж ирсэн. Э.Лхагва тус компанийн харилцаа, олон нийт, байгууллагын (дотоод) харилцааны асуудлыг цаашид удирдан ажиллаж байна.
Түүний оронд, Орон нутгийн хэлтсийн Ахлах менежер Г.Сугарыг Ерөнхий менежерийн албан тушаалд дэвшүүлэн томилсон. Г.Сугар нь Өмнөговь аймаг, тэр дундаа Ханбогд сумын хөгжлийн стратегийн хэрэгжилтийг хангах, орон нутаг, оролцогч талуудтай түншлэл, тогтвортой харилцааг бэхжүүлэх ажлаа үргэлжлүүлж буй юм.
Холбоотой мэдээ