Улс төрд уугиж буй утаа ба Ерөнхий сайдад бяр орсон нь! | News.MN

Улс төрд уугиж буй утаа ба Ерөнхий сайдад бяр орсон нь!

Улс төрд уугиж буй утаа ба Ерөнхий сайдад бяр орсон нь!

Улс төрд уугиж буй утаа ба Ерөнхий сайдад бяр орсон нь!

Дөрвөн сарын өмнө, “Улс төр хийх гэж байгаа бол Ерөнхий сайд надтай шууд тул. Бидэнд хийх зүйл их, алдах эрх байхгүй. Тэр тусмаа улс төржих цаг бүр байхгүй” хэмээн сайд нараа өмгөөлж явсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэнэтийн шийдвэр гаргаж, БОАЖ-ын сайд Н.Уртнасантай хариуцлага тооцсон нь улс төрийн хувьд огцом нүүдэл байлаа. Утаа бол ердөө “шалтаг” байсан нь мэдээж.  У.Хүрэлсүх засгаа огцруулахад “шаахай" сайхан шалтаг болсон шиг. Шалтгааныг нь олох гэж харин хэвлэлийнхэн болоод улс төрийн хүрээнийхэн бүгд “бодлого” зохиоцгоож эхлэв.

Үүрэгт ажилдаа түүртэж яваа сайдуудтайгаа хариуцлага тооцох бүрэн эрх Л.Оюун-Эрдэнэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр олгогдсон. Улс төрийн түүхэнд түүний эл шийдвэр анхны тохиолдол агаад “барьцаалагдсан” улс төрөөс гүйцэтгэх засаглалаа салгахын тулд 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Ерөнхий сайд нь танхимаа томилох, чөлөөлөх, хариуцлага тооцох эрхтэй болсон юм.  Монгол Улсын Засгийн дундаж наслалт 1.7 жил гэж тооцвол томоохон төсөл хөтөлбөр хэрэгжихэд тогтолцооны гажуудал нь хамгийн их саад болж байсан, засаглалын тогтвортой байдлыг хадгалахын тулд ҮХНӨ-өөр Ерөнхий сайдад супер эрх мэдэл олгосон юм.  Өөрөөр хэлбэл, Засгийн газрын томилгоо болон сайд нарыг чөлөөлөх асуудалд УИХ оролцох боломжийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хязгаарлаж өгсөн агаад Ерөнхий сайд томилгооны  шийдвэрээ парламентад танилцуулах л үүрэгтэй.

УИХ-ын 2020 оны  сонгуулийн дараа У.Хүрэлсүх, У.Хүрэлсүхийг огцорсны дараа Л.Оюун-Эрдэнэ  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу өөрийнхөө багийг өөрөө бүрдүүлсэн гэхэд учир дутагдалтай. Ямар сайндаа л экс Ерөнхийлөгч Х.Баттулга Л.Оюун-Эрдэнийн засгаас явсангүй гэж МАН-ынхан МАН-аа шүүмжилж байх билээ.

Ерөнхий сайдын өчигдрийн шийдвэр  огцом уурандаа, сэтгэлийн гэнэтийн хөөрөлдөө автаж юм биш байх. Танхим доторх хэн нэгний бүлэглэлийг шахах, эрх мэдлийн тойргоос хасах гэсэн алсын зорилготой улс төрийн өрөгөө тэрбээр тоглож эхэлжээ. Нэг жилийн өмнө Х.Баттулгаас харилцаагаа таслахын тулд У.Хүрэлсүх уран гоё тонгордог шиг л. Огцом цохилт нүүрэндээ авсан Х.Баттулга УИХ-ын чуулганы хуралдаан дээр уйлах нь холгүй орж ирээд,  мөрөөрөө явсан Сү.Батболдыг төрийн эргэлт хийх гэлээ гэж баахан балбаж байгаад гарсан билээ.

Үнэндээ “гэрээсээ гэнэт гараад” Н.Уртнасан сайд болчихоогүй нь нэн ойлгомжтой агаад У.Хүрэлсүхтэй зөвшилцөлгүйгээр  түүнийг танхимаасаа хөөх боломжгүй. Хэдийгээр У.Хүрэлсүх МАН-аас явсан ч МАН түүнээс яваагүй байгаа шүү дээ. Тэр тусмаа улс төрийн хүрээнд Н.Уртнасанг Я.Содбаатарын, Д.Сарангэрэлийн, бүр Х.Баттулгын хүн гэх хардлага байдгийг тооцвол.

Хэдийгээр өнөөдөр улс төрийн өрөг дээр У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Баттулга нар их л эв нэгдэлтэй байгаа мэт боловч мөнхийн найз гэж үгүй, мөнхийн эрх ашиг бий  гэвэл тэднийг эрх ашиг нь хэр хол, хэр удаан нэгтгэхийг хэлэхэд хэцүү. Үндсэндээ, наанаа төр засаг маш тогтвортой харагдавч цаанаа улс төрд хэдийнэ утаа суунаглаад эхэлжээ. Ерөнхий сайдын шийдвэр. Улаанбаатарын утаа улс төрийн утаа болж хувирсан гэсэн үг.

Нөгөөтэйгүүр, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 6-нд Их хурлаа хийж, МАН-ын даргын батламжаа авсан нь Л.Оюун-Эрдэнийн хувьд "айдгаа авдрандаа хийснээ", бяр, хүчтэй болсноо намынхандаа, харуулах, мэдрүүлэх гэсэн бас нэгэн зорилго байсан ч биз. Тиймээс, Н.Уртнасангийн араас явах удаах сайд хэн бэ гэсэн асуулт тавигдана. Н.Уртнасан Л.Оюун-Эрдэнийн хамгийн муу сайд байсан уу гэвэл бас эргэлзээтэй хариулт сонсох байх. Улаанбаатарын утаа олон жилийн, үе үеийн Ерөнхий сайд нарын шийдэл хайсан толгойны өвчин байсан. Угаар нь эмчлэхгүй бол дараа, дараагийн сайд, Засгийн газрын "аранга" хэвээр байх ч тодорхой.

Э.Уртнасангаар тогтохгүй,  экспорт, импорт тэг зогссоноос эхлээд Замын-Үүдийн гацааг арилгаж, Дарханы замаа тавьж чадалгүй байнга л хэл амны бай болдог Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар зэргээр Л.Оюун-Эрдэнийн танхимаас явах “болзлоо” хангачихсан сайд  нар бий. Атал хамгийн түрүүнд Н.Уртнасанг “хөөсөн” нь хэн нэгэнд өгч буй Ерөнхий сайдын хатуу анхааруулга байж таарна. Гэхдээ мэдээж, танхимынхаа сайд нартайгаа ингээд ч болов хариуцлага тооцож буй Л.Оюун-Эрдэнийн засгийн нэр хүндэд хэрэгтэй.  Ямархуу гал уснаас яаж эвтэйхэн, хуурай гарах нь улстөрчийн мэдрэмж хойно, бас буруутгах аргагүй.

Н.Уртнасанг танхимаасаа чөлөөлсөн нь хэний нүүрэнд хүнд нударга болж буусан бэ гэдгээс хаврын улс төр хамаарна. Товчхондоо, Ерөнхий сайдын нүүдэл намрын улс төрийн төгсгөл, хаврын улс төрийн эхлэл болж байна.

Хаврын улс төрийн эхлэл нь мэдээж давхар дээл. Намрын чуулган завсарлахаас өмнө МАН давхар дээлээ нөмрөх гэж адгаж, яарч АН-ын “бөлдөгтэй” хоёрыг ашигласанч Үндсэн хуулийн цэц олны хэл амаас айсан уу, яасан тодорхойгүй  хугацаагаар уг асуудлыг хэлэлцэхээ түр хойшлуулсан юм. Тэгэхээр УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжингийн хэлснээр Үндсэн хуулийн манаач Үндсэн хуулийн хулгайч болох эсэхийг хаврын улс төр харуулна гэсэн үг.

Мэдээж, 2019 онд Үндсэн хуулийг Ардын намынхан шинэчилж, өөрчлөхдөө дутуудуулсан зүйл цөөнгүй. Саяхан болж өнгөрсөн Казахстаны тэмцэл, эсэргүүцлээс харахад Үндсэн хуулийн дутууг гүйцээж, дундуурыг дүүргэж өгөх нь дахиад Ардын намын нуруун дээр ирж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-д үнэмлэхүй олонх бүрдэх эсэх нь эргэлзээтэй, тэр тусмаа дэлхийн улс төрд өрнөж буй үйл явдлаас харахад Монгол Улс парламентын сонгодог засаглалаа улам бэхжүүлэх ёстой болж байна.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийг өөрчлөхдөө зөвхөн давхар дээл нөмрөх биш Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог холимог болгох шаардлага тулгарч байна гэсэн үг. Ямартай ч Ерөнхий сайд жадаа сугалсан нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны үр дүн. Үгүй байсан бол үнэмлэхүй олонх аль хэдийнэ сандал суудлаар нь барьцаалж, хадны дунд хавчуулагдсан халиуны зулзага болгочихсон байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-18 66.181.161.13

Manai umnugoviin 2 helgui daadaa ydaad gunii usnii talaar gants ch ug gan hiisengui ylanguya ajnai baterdene gej umdunduu baasan huuhed shig nuhur hel am ni zugeer l baidag baigaadaa ene gashuun suhaitiin tumurzam ni nuguu taliinhaa tumur zamaas uchirgui zuruutei l yum gesen ed nar barial baihiin hund daatsiin tom ovriin mashin uchiraa aldlaa aimgiin hamgiin ydsan darga ni l 5 mashin uul uurhaid yvuuldag deed tal ni 2-300 n mashin yvuuldag ajnai bol toogoo aldsiin genlee ed yaj ingej bayjaad bna

Avatar

Зочин 2022-01-18 43.228.129.20

Гол нь Оюу толгой усны татварыг авах тал дээр даанч ү****ц байсан юм аа энэ Уртнасан сайд

Avatar

Зочин 2022-01-18 151.46.69.25

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

Avatar

Зочин 2022-01-18 213.87.157.252

Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-18 66.181.161.30

f

Avatar

ЗГ огцор 2022-01-18 64.119.25.232

Оюун-Эрдэнэ жулдаж байна. Оюун-Эрдэнэ Уртнасанг сайд болгохдоо ичээгүй байж одоо чөлөөллөө гэж том дуугараад хэрэггүй !

Ямар ч үнэ цэнэ, үр дүнгүй. Оюун-Эрдэнийн томилгооны сонголт, халаа сэлгээ, зөвлөхүүд нь нтр бол үнэн жул юм.

ОЮУН-ЭРДЭНЭ ЭЭ ЧИНИЙ НОЙР ЯАЖ ХҮРЧ БАЙНАА ???

ЦӨӨХӨН 3-ХАН САЯ МОНГОЛЧУУДЫГ ЧИ ӨВЧНИЙ ҮҮР, ЭРҮҮЛ МЭНДГҮЙ, ГУЙЛАГЧИН БОЛГОЧИХЛОО. ОГЦОР !!

Avatar

Зочин 2022-01-18 185.22.172.228

Монгол эмэгтэйчүүд эртнээс л хоёр хацар дээрээ улаан цэг зурчихаад шулам царайлаад гаанс сороод суудаг ажилгүй хэрүүлч авгай нар байсан юм. Хоол хийж чадахгүй, утас зүү барьж үзээгүй. Нөхрийнхөө эвдэлсэн махыг усанд хийж буцалгачихаад гудар гээд загнаад байдаг. Монгол бол эхийн эрх ёс давамгайлсан ази дахь хамгийн бузар үндэстэн юм. Мандухай цэцэн хатан гээд нөхрийнхөө толгойг залгисан эрчүүдийн толгойг тасдаж төмсөгийг нь огтолж явсан шулам байна. Эмэгтэй хүн ингэж савсганаж явсан түүх дэлхийд бараг байхгүй. Одоогийн манай энэ хүүхнүүдийг хараарай. Цул шулам. Эрчүүдээ бүгдийг нь гөлөг болгочихсон сууж байна.

Avatar

Er jun 2022-01-18 86.177.141.3

Balairaad baigaarai. Shar hadandaa l baij bai.

Avatar

ҮНЭН 2022-01-18 66.181.178.89

худраа худраа хаха

Avatar

Баяр 2022-01-18 103.229.120.214

Энэ нөхөр попрохоос өөр юм мэлэхгүй бна. Даан ч яав даа МАН ийм хүнийг толгой дээрээ залж байдаг

Avatar

Bav 2022-01-18 66.181.161.36

Zalaaguu ee uur humuus chiglel ugch tenegtuulj bgaan naad danhand ugaasaa uhaan bhgui bool

Avatar

Зочин 2022-01-18 202.179.27.11

Хөгжил бол хүний хөгжил юм. Гэхдээ авгай нь нөхрийнхөө толгой дээр гарахыг хөгжил гэхгүй. Ер нь либерализмыг коммунистууд оруулж ирсэн. Барууны үзэлтэй ямар ч холбоогүй зүйл.

Avatar

Монгол 2022-01-18 66.181.186.93

Оюунэрдэнэ нэг минутын өмнө ч болов засгаас зайлбал Монголд хэрэгтэй байна. Чухам Монголыг мөхөөж байна, ард түмэн минь ухаараач дээ.

Avatar

Зочин 2022-01-18 103.229.120.88

ЧИ БОДВОЛ АНЫ ХҮН БИЗ ЭНЭ ХҮНД ҮЕД ТА НАР ЯЛАГДСАН НЬ САЙН ХЭРЭГ АЗТАЙ ТОХИОЛДОЛ МАНЫ ОЮУНЭРДЭНИЙ ХУВЬД ХҮНД БАЙГАА Ч МАНЫГ СОНГОСОН АРД ТҮМЭНД БАС Л АЗТАЙ ТОХИОЛ

Avatar

ҮНЭН 2022-01-18 66.181.178.89

ЭРГҮҮ НОХОЙ МИНЬ АН-Ы ХҮН ГЭЖ БАЙХГҮЙ ХҮН ГЭЖ БАЙДАГ ЮМ НОХОЙ МИНЬ ХАХА

Avatar

Зочин 2022-01-18 59.153.115.107

УЛС ЯАЖ ӨРНӨНӨ ГЭЭЧ…..ХАВАР ГАЗАР ГЭСЭНГҮҮТ ДАНХАН ТОЛГОЙТ ОГЦОРНООООООООО……..

Avatar

Зочин 2022-01-18 109.252.29.115

Худвлаа попордсон оюунэрдэнэ багаараа огцорох хэрэгтэй. Уртнасангийн оронд оорийнхоо найзыг томилж байна. Энэ нохор утаа арилгаж чадах уу. Оюунэрдэний орлогч хийж байхдаа утааг арилахгуй яасан юм

Avatar

Жамба 2022-01-18 124.158.68.122

Хөөе улсын их хурлын тэнэгүүдээ өөрсдийнхээ тоог нэмж 150 болгоно гэж юу яриад байнаа. 76 биш 51 болгох хэрэгтэй. Хүн амын тоо 3 сая 300 мянга болсон гээд тэнэгтэх юм. Насанд хүрээгүй сонгох сонгогдох эрхгүй хүмүүсийг хасаад монголын слнгуулийн эрхтэй хүний тоо 2 сая орчим л байгаа тэгэхээр 76 гишүүн бүрэн боломжтой.

Avatar

Зочин 2022-01-18 202.126.94.99

Мэдлэгээр улсыг удирдахаас хеерлеер залахгуй юм!!!

Avatar

Зочин 2022-01-18 72.196.192.250

Bravo ! Danh mini ingeed uuriinhuu sanaa bodloor zorigtoi ajillaad yavaarai !

Avatar

ХУУЛЬЧ 2022-01-18 192.82.64.190

ПАРЛАМЕНТЫН СУУДАЛЫН ТОО БАГАДААГҮЙ Л ДЭЭ,,,,ХАРИН 76 НӨХӨРИЙН ЯМБАЛАЛ ,ИХ МЭДЭГЧИЙН ТӨРХ ,АЖИЛ ХЭРЭГЧ БАЙДАЛ,,ҮНДСЭН ХУУЛЬДАА НИЙЦЭХГҮЙ БАЙГАА ХЭРЭГ ,,,,,ТИЙ БОЛОХООР ДУРТАЙ БОЛ СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООГОО ХОЛИМОГ БОЛГОХ НЬ ДЭЭР ДЭЭ ,,,,

Avatar

Зочин 2022-01-18 202.55.188.100

Энэ нэг шүгэлддэг данхан толгойтыг харахаар дотор эвгүйрэх юм.Зүгээр өөрсдөө налайхаас авчираад түлчихэд ялгаагүй дээ.Утаандаа мангуурсан засагтай увшаа мянган халамж горилогчтой энэ улсын тэргүүн нь Ухны эвэрээр гоёчихоод тэрбум мод тарьж ядууралаас гарна гэж НҮБ*д нэр олж яваа луйварчин юм хойно аргаггүй.

Avatar

irgen 2022-01-18 64.119.16.170

Utaa avgai Purevkhuu g ymar olon hun uzen ydaj bnaaa. huuhedtei hun bur uzhee bjee.

Avatar

Зочин 2022-01-18 103.26.195.161

Зам тээврийн сайд Халтар Оюун-Эрдэнийн ЗГ-ын хамгийн шилдэг сайн ажилтай сайд нь Гэтэл хэн яагаад түүнийг гоочлоод байгааг ойлгохгүй юм.Хориг хязгаарлалт дэлхий даяар дэгдсэн үед Замын-Үүдээр ачаагаа нэвтрүүлэх бүх бололцоог ашиглаж хөдөлгөсөн ба ОХУ-ын алс дорнодоор ч ачаа авах арга хэмжээ авчээ.Дарханы замыг харин ч ахиулж Богд ТЗ-ын ажлын бэлтгэлийг ч хангаж байна.Халтар ямар хүн болох нь ерөнхийлөгч ОХУ-д айлчилахад Оросын талтай хэрхэн харилцаж байгаагаас харагдаж байв. Халтарт амжилт хүсье

Avatar

Зочин 2022-01-18 192.82.73.196

Шахмал түлш угаасаа л ийм бхйсан сүүлийн 2 жилийн өвлийн агаарын урсгалаас болж утаа нь сарнихгүй байгаа юм түүнээс биш одооны шахмал түлш урдаас муудсан юм байхгүй адилхан л муу

Avatar

Зочин 2022-01-18 202.179.27.11

Аль эртнээс яндангийн тоог цөөлөх тал дээр ажиллаж байхгүй иргэддээ түлш шахаж аргалаад л өдий хүрлээ. Хэрэгжүүлэх гэж байсан нөхрийг барьж аваад шоронд хийчихсэн хүмүүс баярлаад л. Сонгууль ялах гээд ухаан байхгүй энэ МАН. Аймшгийн улстөржилттэй нам тархи угаахдаа мэргэжлийн. Энэ нэг данхан толгойт бол адгийн шаар. Юу ч гэж худлаа шааана, худал үгийг мянга давтана. Хэл амаа билүүдэж суухаас өөр юу ч хийхгүй. Нэг л их зангиа зүүсэн новшнууд сууж хуралдаад л бие биенээ худлаа загнаад л.

Avatar

Зочин 2022-01-18 61.228.159.18

Зам тээврийн сайд Халтар шүү

Avatar

Хотын уугуул иргэн 2022-01-18 150.129.140.249

Хотын даргыг огцруулах бэлтгэл ажил явагдаж байна Одоо тэгээд маргаашнаас УБ-ын тэнгэр цэлмэг болох юм уу Сүүлийн 30 жилийн хугацаанд утаатай тэмцэх нэрийдлээр 500 тэрбум төгрөг агаарт хийсгэсэн байдаг. Одоо тэгээд ганц сайдыг огцруулаад асуудлыг шийднэ гэж бодож байгаа юм уу Засаг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой. 2-р ээлжийнхэн хоолондоо орох ёстой шүү дээ:. Ганцаараа идэж болохгуй. Ах нарын чинь дургуй хүрч байгаа шүү

Avatar

Зочин 2022-01-18 43.242.243.196

Барилгын сайд Мөнхбаатар, Төрийн нарийн Магнайсүрэн гэсэн авилгачдыгаа зайлуулаачээ. АТГ-д шалгагдаж байгаа гэсэн Магнайсүрэн. Мөнхбаатар бүх туслах, зөвлөх, жолооч гээд л бүгдийг нь Барилгын хөгжлийн төв, ТОСК-д дарга болгосон бузар гөлөг дөө

Avatar

Аялал жуулчлалын компаний захирал 2022-01-18 85.203.20.35

БОАЖЯ-тай байнга ажиллах хэрэг гардаг. Байнга авилга нэхээстэй, бараг харуулаасаа эхлээд мэргэжилтэнгүүд бол бүүр аймаар, хэдэн жилээр зөвшөөрөл сунгаж өгөхгүй. Яаж ийж байгаад ийм юм дутуу, ийм цаас алга гээд л гаргаад ирнэ, шүүх цагдаа АТГ бүгдийг нь тоохгүй. Нэг бол тэд нартайгаа хамт юм шиг байгааа юм. Улайн цайм л нэхнэ аймшиг. За тэр Тусгай хамгааллтай газар гэж авилга авах төгсөрчихсөн уурхай. Айгаад нэрээ бичиж чадсангүй. Гэхдээ шинэ сайд, ЗГ-т энэ тал дээр найдлага тавьж байгаа шүү

Avatar

Эрдэнэ 2022-01-18 192.82.66.41

Ер нь улс орноо хөгжүүлэх сэтгэлгүй, итгэл даадгүй хувиа боддог хүмүүст хариуцлага бүх цаг үед тооцох нь зөв

Avatar

Зочин 2022-01-18 202.126.90.24

Бяртай үедээ Авилгалыг дардаг юм шүү.

Avatar

Зочин 2022-01-18 64.119.19.144

Утааны асуудал хот төлөвлөлттэй чинь холбоотой юм байгаа биз дээ. Хөгжлийн төлөвлөгөөгүй, хоорондоо уялдаагүй, дахин төлөвлөлт нь оновчгүй. Тэр нь ядаж байдад хэдхэн компанийн ашиг олох арга болчихсон. Утаа цаашаа за энэ янзаараа яваад байвал хэдхэн жилийн дараа замбараагүй барьсан битон шинэнгээ яах вэ гэж толгойгоо гашилгах байх даа. Орчин үед технологи хөгжсөн байдад дандаа нүүрс түлэх зохицуулалт хийнэ. Нүүрс бол нүүрс ш дээ. Өөр шийдэл зөндөө байх юм. Ухаангүй ноёнд ургашгүй албат л юм даа.

Avatar

Зочин 2022-01-18 202.179.27.11

МАН УИХ-д цөөнх болохоороо АН-ын эсрэг улстөржилт нь хэрээс хэтэрдэг. Юу ч гэж худлаа яриад л худал үгийг мянга давтаад л бас зэвүүн с** нар шүү.

Avatar

Зочин 2022-01-18 64.119.18.191

Одоо төр засагт нь тэр чигтээ маш тааруу ёс зүйгүй чадваргүй хүмүүс байгаа ш дээ ёстой л чоно борооноор гэдэг шиг үйлүүд явагдаж байгаа биз

Avatar

зочин 2022-01-18 64.119.20.143

Уртнасанг явуулах олон шалтгаан байсан биз ээ, утаа бол зөвхөн шалтаг гэдэг ч үнэн, утаа ганц БОАЖЯ яаж ч чадахгүй нь хэнд ч ойлгомжтой, Уртнасан нөгөө андлалын хөшөө, богд зонховын хөшөө энэ тэр гээд ЕС-ын аялал жуулчлалын салбарын бизнест саад хийх гэж оролдоо биз, саад хийх ч юу байх вэ санаснаар хөдөлж өгөөгүй биз тэгээд л туугдахгүй юу

Avatar

Зочин 2022-01-18 59.153.114.187

ОЮУЭРДЭНЭ өөрөө огцрох хэрэгтэй

Avatar

Зочин 2022-01-18 202.9.46.81

МАНд түүхий устай данхаас илүү ухаантай хүн дэвших боломжгүй юм чинь +дхүүний байрыг солиод чанар нь өөрчлөгдөх биш. Өчнөөн жил хүлээлээ данхтай ус буцалдаггүйээ. Өөхөнд боогоод хаяхад нохой шиншихгүй өвсөнд боогоод хаяхад үхэр шиншихгүй ийм түүхий ус ЕС болгоод намынхаа дарга болгож л байдаг_ Үнэн оройгүй тэнэг хүмүүс юмаа энэ МАНхан.

Avatar

Бүгд шоовуу 2022-01-18 64.119.25.232

Жадаа сугалаад Монголыг өөрчлөх, 3-хан сая иргэнийг ядуурлаас гаргах аавын хүү алгаа !!

Avatar

Зочин 2022-01-18 192.82.73.196

Ардын намд л ямар ч гэсэн байхгүй ардчилсан нам ч хэцүү л байна

Avatar

121 2022-01-18 202.21.124.133

ийм хоцрогдсон гарчиг энэ тэр хаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж