“Минжийн заставынхан өвдөөгүй" гэв | News.MN

“Минжийн заставынхан өвдөөгүй" гэв

“Минжийн заставынхан өвдөөгүй" гэв

“Минжийн заставынхан өвдөөгүй" гэв

Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-ын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэнг Минжийн заставт халдвар тархаах нөхцөл бүрдүүлсэн гэсэн мэдээлэл цацагдаад буй. Энэ талаар түүнээс тодрууллаа.

Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт Минжийн заставт албан ажлаар очсон. Халдвартай хүн л очсон болохоос намайг халдвар тараасан мэтээр мэдээлэл цацаж байгаа нь тоогүй. Гэхдээ хэвлэлээр гарч байгаа мэдээлэлд ач холбогдол өгөхгүй байна.

Минжийн застав руу явах замд хүн сэлгэдэг. Уг нь бол хүн бүрээс шинжилгээ аваад, шинжилгээний хариу нь сөрөг гараад л явсан. Гэтэл очоод эерэг гарсан. Тиймээс хариу гарангуут Улаанбаатар руу буцаж ирсэн. Түүнээс халдвартай хүнийг тэнд тусгаарласан, хүмүүст халдвар тараасан зүйл огт байхгүй.

Одоо заставын нөхцөл байдал хэвийн байна. Нийт хоёр хүн Covid-19-өөр өвдсөн нь батлагдаад ирсэн. Түүнээс заставаараа өвдсөн гэдэг ташаа мэдээлэл" гэсэн тайлбар өглөө.

Энэ сарын 7-ны Баасан гаригт УИХ-ын эмэгтэй гишүүд багтсан цөөнгүй хүн аглаг тайгын дунд орших, автомашинаар хүрэхэд бэрх Минжийн заставт очиж, ажил байдалтай нь танилцсан. Энэ үеэр Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн “Ми-171” нисдэг тэрэг хөлөглөн тус заставт гишүүдийг аваачиж, хоёр хонуулаад 9-нд эргэж ирсэн. Үүнээс болж Минжийн заставын цэргийн алба хаагчид өвдсөн гэх мэдээлэл гараад байгаа юм. Мөн халдвараар өвдсөн алба хаагчдыг Улаанбаатарт авч ирж тусгаарлан эмчилж байгаа гэх мэдээлэл бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

PEEN 2022-01-18 197.210.54.75

Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @
fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com

Avatar

Зочин 2022-01-18 192.82.84.37

наад хогнуудаа битгий тэнүүлээд бай. юуч бүтээхгүй. зардлыг нь 3 нугалж төлүүл

Avatar

Зочин 2022-01-18 202.55.191.43

Эмэгтэй гишүүд очиж буларталаа балбуулж байгаад л ирсэн юм биз дээ

Avatar

Зочин 2022-01-18 151.46.69.25

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

Avatar

Зочин 2022-01-18 213.87.157.252

)) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-18 66.181.161.35

Хил хамгаалах газар ер нь их халдвар тарааж байгаа шүү

Avatar

зочин 2022-01-18 64.119.20.143

УИХ-ын гишүүд хилийн заставт очиж юу үзэж харж, юу шийддэг юм бол, зугаалж л явсан байлгүй дээ, бадарчин явсан газар балагтай гэж энэ дээ

Avatar

Зочин 2022-01-18 192.82.81.156

Ковидын цагийн байдал хүндэрч байгаа ийм үед УИХ-ын гишүүдийг дагуулж явж пялдаганаад, албаар халдвар тараах гэсэн юмуу, хаашаа юм бэ? Гаднаас УИХ-ын гишүүн байтугай, хэнийг ч очуулахгүй байх хэрэгтэй ш дээ! Долдгонуур зан муухайгаас гадна эрүүл мэндэд хүртэл халтай байна шүү. Цаашлаад хил хамгаалалтын нэгжүүдийн байлдааны бэлэн байдалд ч шууд сөргөөр нөлөөлж, байлдааны бэлэн байдлыг алдагдуулж болзошгүй онц их аюултай зүйл гэдгийг цаашид хэн хүнгүй анхаарах хэрэгтэй!

Avatar

Зочин 2022-01-18 202.179.25.112

Пялдага генерал худлаа

Avatar

Зочин 2022-01-18 103.57.95.116

УИХ н п нууд өвчин тарааж юу хийж явдгийн зугаалж ангалзаж алцагнаж л яваа биз зүгээр хүүхдүүдэд өвчин тараагаад

Avatar

Зочин 2022-01-18 202.131.248.130

Минжийн хангайд байдаг заставт очиж үзэж байлаа. Заставаас зайдуу амралтын хаус бариулчихсан томчууд нисдэг тэргээр очиж ан хийдэг юм билээ. Саунтай бас. Хил манах ёстой цэргүүд нь дарга нарт үйлчилээд л байж байдаг юм билээ.

Avatar

Иргэн 2022-01-18 202.9.46.18

Томчуудыг зугаацуулдаг газар. Лобби

Avatar

zochin 2022-01-18 202.21.100.210

Цэргийн нууц

Avatar

Зочин 2022-01-18 192.82.72.149

Минжийн застав гэж хаана байдгийг бичдэггүй ээ??? Бодвол Минжийн хангайд л байдаг байх даа??

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж