“Минжийн заставынхан өвдөөгүй" гэв

Хуучирсан мэдээ: 2022.01.18-нд нийтлэгдсэн

“Минжийн заставынхан өвдөөгүй" гэв

“Минжийн заставынхан өвдөөгүй" гэв

Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-ын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэнг Минжийн заставт халдвар тархаах нөхцөл бүрдүүлсэн гэсэн мэдээлэл цацагдаад буй. Энэ талаар түүнээс тодрууллаа.

Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт Минжийн заставт албан ажлаар очсон. Халдвартай хүн л очсон болохоос намайг халдвар тараасан мэтээр мэдээлэл цацаж байгаа нь тоогүй. Гэхдээ хэвлэлээр гарч байгаа мэдээлэлд ач холбогдол өгөхгүй байна.

Минжийн застав руу явах замд хүн сэлгэдэг. Уг нь бол хүн бүрээс шинжилгээ аваад, шинжилгээний хариу нь сөрөг гараад л явсан. Гэтэл очоод эерэг гарсан. Тиймээс хариу гарангуут Улаанбаатар руу буцаж ирсэн. Түүнээс халдвартай хүнийг тэнд тусгаарласан, хүмүүст халдвар тараасан зүйл огт байхгүй.

Одоо заставын нөхцөл байдал хэвийн байна. Нийт хоёр хүн Covid-19-өөр өвдсөн нь батлагдаад ирсэн. Түүнээс заставаараа өвдсөн гэдэг ташаа мэдээлэл" гэсэн тайлбар өглөө.

Энэ сарын 7-ны Баасан гаригт УИХ-ын эмэгтэй гишүүд багтсан цөөнгүй хүн аглаг тайгын дунд орших, автомашинаар хүрэхэд бэрх Минжийн заставт очиж, ажил байдалтай нь танилцсан. Энэ үеэр Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн “Ми-171” нисдэг тэрэг хөлөглөн тус заставт гишүүдийг аваачиж, хоёр хонуулаад 9-нд эргэж ирсэн. Үүнээс болж Минжийн заставын цэргийн алба хаагчид өвдсөн гэх мэдээлэл гараад байгаа юм. Мөн халдвараар өвдсөн алба хаагчдыг Улаанбаатарт авч ирж тусгаарлан эмчилж байгаа гэх мэдээлэл бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж