БОАЖ-ын дэд сайдад Б.Тулгын нэр яригдаж байна

Хуучирсан мэдээ: 2022.01.18-нд нийтлэгдсэн

БОАЖ-ын дэд сайдад Б.Тулгын нэр яригдаж байна

БОАЖ-ын дэд сайдад Б.Тулгын нэр яригдаж байна

Засгийн газар өчигдөр /2022.01.17/ ээлжит бусаар хуралдаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан тэргүүтэй холбогдох албан тушаалтнуудыг чөлөөлсөн. Тодруулбал, дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг агаарын бохирдлын эсрэг дорвитой ажил хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр Ерөнхий сайд хариуцлага тооцов. Тиймээс Н.Уртнасангийн оронд ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг томилохоор МАН-ын Удирдах зөвлөлөөс дэмжсэн юм. Уг томилгоог УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, Засгийн газрын гишүүний тангараг өргөх аж.

БОАЖ-ын дэд сайдад Б.Тулгын нэр сонсогдож байна. Харин Төрийн нарийн бичгийн даргаар А.Энхбатыг томилно гэсэн мэдээлэл цацагдаж буй. Дэд сайд болон Төрийн нарийн бичгийн томилгоог Засгийн газрын маргаашийн хуралдаанаар хэлэлцэж магадгүй гэх хүлээлт улс төрийн хүрээнд байна.

Б.Тулгыг МАХН-ын дарга асан Н.Энхбаярын туслах гэдгээр нь олон нийт мэднэ. Тэрбээр өмнө нь МАХН-ын нарийн бичгийн даргын алба хашиж байсан юм. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАХН татан буугдаж, МАН-тай нэгдсэн билээ.

Б.Тулга нь байгаль орчны салбарт шинэ хүн биш. Өмнө нь тус салбарт дэд сайд хийж байсан. Ийнхүү МАН-ынхан Н.Энхбаярт тавьсан өрөө төлж, хүүг нь гишүүн болгоод зогсохгүй туслахыг нь сайдаар "шагнаж" байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж