Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд Covid-19 цар тахлын 2135 тохиолдол шинээр батлагдаж, гурван хүн нас баржээ. Үүнээс Улаанбаатар хотод 1344, хөдөө орон нутагт 791 тохиолдол бүртгэгдсэн бол орон нутгаас Дорноговь аймагт хамгийн олон буюу 230, Орхон аймагт 127 тохиолдол тус тус батлагдсан байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 8210 хүний 2561 хүний биеийн байдал хөнгөн, 4824 нь хүндэвтэр, 778 нь хүнд, 47 хүний бие маш хүнд байна. Covid-19-өөр халдварлаж, хөнгөн хэлбэрээр өвдсөн 36229 хүн гэрийн хяналтад байна.