Йорданы парламентын гишүүд зодолдов

Хуучирсан мэдээ: 2022.01.18-нд нийтлэгдсэн

Йорданы парламентын гишүүд зодолдов

Йорданы парламентын гишүүд зодолдов

Йордан улсын парламентын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд эмэгтэйчүүдийн эрхийг нэмэгдүүлэх талаар хэлэлцсэнийхээ дараа маргалдаж зодолджээ. Парламентын гишүүд нэгнээ заналхийлж, хараах зэргээр маргаан ширүүсч, хоорондоо нударга зөрүүлэх хэмжээнд хүрсэн нь телевизийн бичлэгээр цацагджээ. Йорданы парламентад гишүүдийн хооронд энэ мэт үйл явдал гарах нь элбэг аж.

Гишүүдийн маргаан Үндсэн хуульд эрэгтэй, эмэгтэй хүйсийг аль алиныг нь Йорданы иргэн гэж нэрлэх асуудлаас болж үүсчээ. Тус улсад эмэгтэйчүүд эрүүл мэнд, боловсрол, улс төрийн оролцоо, ажил олголт зэрэг асуудалд эрэгтэйчүүдтэй ижил эрх эдлэх болсон ч иргэншлийн асуудал өөр байдаг аж. Тухайлбал, эмэгтэйчүүд өөрийн иргэншлээ хүүхэд, эсвэл нөхөртөө дамжуулах боломжгүй бол эрэгтэйчүүдэд энэ эрх байдаг.
Парламентын зодооны дараа Йорданы хаан II Абдулла анх удаа ам нээж, Үндсэн хуулийн энэ өөрчлөлт нь тус улсыг орчин үетэй хөл нийлүүлэхэд чиглэгдсэн зайлшгүй алхам гэж мэдэгджээ. Гэвч Йорданы парламентын гишүүдийн олонх хуучинсаг үзэлтэй хүмүүс байдаг аж.
Эх сурвалж: CNN
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж