Орос улс Беларусьтай цэргийн хамтарсан сургуулилалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2022.01.18-нд нийтлэгдсэн

Орос улс Беларусьтай цэргийн хамтарсан сургуулилалт хийнэ

Орос улс Беларусьтай цэргийн хамтарсан сургуулилалт хийнэ

ОХУ-ын цэргийн хүчин хамтарсан сургуулилалт хийхээр өөрсдийн техник хэрэгсэлтэйгээ Беларусьт ирэв. Хамтарсан сургуулилалт ирэх хоёрдугаар сард эхлэх юм.

“Холбоотны шийдвэр” нэртэй сургуулилалт Беларусийн баруун хэсэгт буюу “NATO”-гийн гишүүн Польш, Литва улсын хилийн ойролцоо болох аж. Харин өмнөд хэсгээрээ Украинтай хиллэдэг хэсэгт сургуулилалт хийнэ гэж Беларусийн удирдагч Александер Лукашенко хэлэв. “Яг тодорхой огноогоо нийтэд зарлах хэрэгтэй. Тэгэхгүй бол дайнд бэлдэж байна гэж биднийг буруутгах болно” гэж тэрбээр цэргийн дээд албан тушаалтнуудад анхааруулжээ.

Орос улс Украины хилийн ойролцоо цэргийн хүчээ нэмэгдүүлж буй нь түрэмгийллийн хардлагыг барууныханд төрүүлж буй. Иймээс барууныхан Оросын цэргүүдийн шилжилт хөдөлгөөнийг анхааралтай ажиглаж байна.

“Украин улс Беларусийн хилийн ойролцоо цэргээ байрлуулсан тул бид сургуулилалт хийх шаардлагатай байна. Мөн Польш болон Балтийн орнууд Беларусийн хилийн ойролцоо 30 мянга гаруй цэрэг цуглуулсан. Энэ удаагийн сургуулилалт нь барууныхан, Польш, Балтийн орнууд, Украин гэсэн хүчний эсрэг тодорхой төлөвлөгөө гаргах зорилготой энгийн сургуулилалт” гэж Лукашенко хэллээ.

Оросын танкийн арми нийт таван бүс нутагт 800 цэрэг, 300 гаруй техник хэрэгсэлтэйгээр штабын сургуулилалт хийж байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж