ISU буюу Олон улсын цанын холбооноос олимпийн эрх олгох тэмцээний дүнг нэгтгэж, тамирчдын чансааг эцэслэн гаргав. Уг чансаагаар Монгол Улсаас гүйлтийн цанын төрөлд нэг эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин олимпийн наадамд оролцох боломжтой болсон тул "ISU"-ээс баталгаажуулах мэйлийг Монголын үндэсний олимпийн хороонд ирүүллээ.
Монголын талаас нэгдүгээр сарын 24-ний дотор тамирчдын нэрийн мэдүүлгээ зохион байгуулах хороонд илгээх юм. Олон улсын цанын холбооны олимпийн эрх олгох цуврал тэмцээнд ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар амжилттай оролцож, олимпийн эрхийн нормативыг хангасан билээ.
Б.Ачбадрахын хувьд дөрвөн жилийн өмнө Пёнчаны өвлийн олимпод мөн эрхээ аван өрсөлдөж байв.
Тэшүүр, биатлоны тухайд олон улсын холбооноос нь олимпийн эрхийн дахин хуваарилалт хийсний дараа нэгдүгээр сарын 21-нд нэмэлтээр эрх авсан тамирчдыг албан ёсоор зарлах юм. Тус хоёр төрөлд өрсөлдсөн манай тамирчид одоогоор нөөц тамирчны жагсаалтад бүртгэгдээд байна.
Бээжин-2022 өвлийн олимп ирэх сарын 4-ний өдөр эхэлнэ.
Холбоотой мэдээ