Барак Обама эхнэрийнхээ төрсөн өдрийг Хавайд тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2022.01.18-нд нийтлэгдсэн

Барак Обама эхнэрийнхээ төрсөн өдрийг Хавайд тэмдэглэв

Барак Обама эхнэрийнхээ төрсөн өдрийг Хавайд тэмдэглэв

АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама эхнэр Мишелийнхээ төрсөн өдөрт баяр хүргэн, инстаграм хуудастаа оруулсан зураг нь олны хайрыг булаажээ. Тэргүүн хатагтай асан Мишель Обама нэгдүгээр сарын 17-нд 58 нас хүрсэн бөгөөд төрсөн өдрөө гэр бүлийн хамт Хавайд тэмдэглэн өнгөрүүлсэн байна.

Өдгөө 60 настай Барак Обама хайрт эхнэрийнхээ хацар дээр үнсэж буй зургаа нийтлээд, “Төрсөн өдрийн мэнд хүргэе, Мишель. Миний хайр, хамтрагч, хамгийн сайн найз…” гэж жиргэсэн байна.

Тэд Зул сарын баяраас хойш Хавайд амарч байгаа аж. Хавай бол Обамагийн төрсөн нутаг бөгөөд тэд жил бүр энд ирж амардаг байна. Тэдний Саша охин өдгөө 20, Малиа нь 23 нас хүрчээ. Барак болон Мишель нар 1989 онд болзож эхэлсэн бөгөөд 1992 онд гэрлэжээ.

АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама 2008 онд Ардчилсан намаас нэр дэвшин ялснаар Нэгдсэн улсын түүхэн дэх анхны африк-америк гаралтай төрийн тэргүүн болсон юм. Тэрбээр 2009 онд цөмийн зэвсгийг хорогдуулах, сөргөлдөөнийг энхийн аргаар зохицуулахад гаргасан хүчин чармайлтынхаа төлөө "Нобелийн Энхтайвны шагнал" хүртсэн билээ.

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж