"Шоронд орох вий гээд Ерөнхий сайд шийдвэр гаргахаас айдаг болсон" | News.MN

"Шоронд орох вий гээд Ерөнхий сайд шийдвэр гаргахаас айдаг болсон"

"Шоронд орох вий гээд Ерөнхий сайд шийдвэр гаргахаас айдаг болсон"

"Шоронд орох вий гээд Ерөнхий сайд шийдвэр гаргахаас айдаг болсон"

МАН-ын Бага хурлын гишүүн Б.Лхагважавтай ярилцлаа.


Энэ оныг бүсээ чангалж давна гэж эрх баригчид анхааруулах болсон. Иргэд их хүнд жил болно гэсэн айдастай байна. Харин та юу гэж төсөөлж байна вэ?

-Цар тахлын дараа нийгэм, улс төрийн өөрчлөлт дэлхий дахинд өрнөж байна. Гэхдээ төр бэлэн мөнгө хэвлэж, хомсдол үүсгэж, нөөцийг нь шавхсан. Сүүлийн хоёр жил улсын төсөв, мөнгөний бодлогыг сонгуульд зарцуулсны сөрөг үр дүн 2022-2023 онд мэдрэгдэнэ. Бидэнд гадаад хүчин зүйлээс гадна дотоодын маш их алдаа бий.

Эдийн засгийн хямралын хамгийн том хүндрэл энэ оны хэдий үед мэдрэгдэх вэ? 

-Одоо мэдрэгдэж эхэлсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд аж ахуйн нэгжүүд нөөцөө шавхсан. Дээр нь улс төрийн макро бодлогын алдаануудаас болж эдийн засгийн хамгийн хүнд үе цагаан сарын дараа мэдрэгдэнэ. Өмнө нь нөөцөө шавхаж, ингэтлээ тамирдаж байгаагүй. Үүнийг бодлого гаргаж, төсөв барьж буй эрх баригчид мэдэхгүй байгаа нь аюул юм.

ЦАЛИНГ ТЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРИЙН ХАМТ ОЛНЫГ ХАДГАЛЖ ХАМГААЛАХ НЬ ЧУХАЛ

Эрээний түгжрэл, экспорт, импортоос үүдэн инфляци хөөрөгдөж байна. Эрээний хил хэзээ онгойх нь тодорхойгүй байгаа үед эдийн засгаа сэргээх дотоод нөөц бололцоо бий юу?

-Мэдээж бий. Улс төрийн залуур дээр сууж байгаа хүмүүсийг энэ үеийн бэрхшээл, зовлонг шийд гэж сонгосон. Наад зах нь бүртгэлтэй 160 мянга гаруй аж ахуйн нэгжээс 60 мянга орчим нь ажиллаж байна. Эдгээр хөдөлмөрийн хамт олныг авч үлдэх нь төрийн үүрэг.

АНУ болон Европын улс орнууд 2020 оны дөрөв, тавдугаар сард аж ахуйн нэгжүүдээ цалингийн санг тэтгэх байдлаар хадгалж үлдсэн. Гэтэл бид цалингийн санг тэтгэж, ажлын байрыг хадгалахаас илүү дарга нарын дансыг зузаатгах ажил хийлээ. Өнөөдөр цалинг тэтгэж, хөдөлмөрийн хамт олныг хадгалж үлдэхэд хөрөнгө оруулах хэрэгтэй.

Цар тахлын нөлөөгөөр даатгалын сангийн систем буруу тогтолцоотой байсан нь илэрсэн шүү дээ. Ажилгүйдлийн даатгалыг бид ашиглаж чадахгүй байна. Угтаа бол хөл хорионы улмаас ажлаа алдсан хүмүүст Ажилгүйдлийн даатгалын сангаас цалинг нь 100 хувь олгох ёстой. Мэдээж, мөнгө хэрэгтэй. Үүний тулд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хоёр их наяд төгрөгийг Төв банкнаас зээлж, компаниудад цалингийн сангаар дамжуулан тодорхой хэмжээний дэмжлэгүүд өгөх ёстой. Ийм аргаар ажлын байрыг хадгалах нь чухал. Сүүлийн хоёр жил цар тахал, хөл хорионы улмаас Монгол руу ирэх хүн ч, ачаа бараа ч ялгаагүй авлига боллоо.

Хаалттай үеийг ашигласан мафийн систем, авлигын үүр цэцэглэсэн. Ачаа тээвэр нэвтрүүлэх, гаргахын тулд маш их хэмжээний мөнгийг авлигад зарцуулж байна. Үүнийгээ эргээд дарга нараас авдаг. Гэтэл яагаад төр энэ асуудлыг анхаарахгүй байна вэ.

Тээвэр логистик бүтэн жил зогслоо. Төр тээврийн зардлыг даах ёстой. Тяньжинд нэг жил гацсан ачаа тээврийг төр яагаад татаж болохгүй гэж. Ийм хүнд үед дээрэм тонуулаас хамгаалах гэж төр байгаа шүү дээ. Харин ч хаалттай үеийг далимдуулсан зохиомлоор логистикийн үнэ хөөрөгдөж байна. Дээр нь хомсдол үүсгэж, нөөцөө шавхсанаар инфляц асар өндөр гарч байгаа юм.

БОДЛОГЫН АЛДААНУУДЫН ҮР ДАГАВАР НЬ ИНФЛЯЦИЙН ӨСӨЛТ

Инфляцийн хөөрөгдөл зөвхөн тээвэр логистикийн асуудлаас болж байна уу. Эсвэл таны хэлдгээр дотоодод асуудал байна уу?

-Төр мөнгө хэвлэж тараасан учраас инфляци өндөр байх нь аргагүй. Хэдийгээр дэлхий дахинд инфляци өсөлттэй, сүүлийн хоёр жил мөнгө хэвлэсэн ч улсын төсвийн 10 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиас хэтрээгүй. Харин Монгол Улс төсвийнхөө 60 хувийг 10 их наядад зарцуулсан. Дөрвөн их наяд төгрөг хэвлэж гаргасан. Энэ бүх алдаа нэг жилийн дараа инфляциар мэдрэгдэж байна.

Засгийн газар "10 их наядын хөтөлбөр" ажлын байрыг хадгалж үлдсэн гэж хэлдэг. Таны хувьд хэрхэн дүгнэж байна вэ?

-Цар тахлаас хойш 17 сарын дараа "10 их наядын хөтөлбөр"-ийг хэрэгжүүлсэн үйл явц. Үүнээс өмнө нь аж ахуйн нэгжүүд маш их туйлдсан. Хамгийн гол нь төр мөнгө хэвлэж тараахад систем нь буруу байсан. Мөнгө хэвлэхдээ яаж багаар зарцуулах вэ гэдгийг тооцохгүй, бөөнд нь үрсний үр дүнд өнөөдөр инфляци өсөх шалтгаан болсон. Энэ бол бодлогын алдаа.

Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх зорилгоор “Шинэ сэргэлтийн бодлого”-оо зарласан. Энэ бодлого хэрэгжиж чадах уу, эсвэл цаасан дээрээ үлдэх үү?

-Унасан эдийн засгийг эргээд босгоход асуудал байгаа юм. Мэдээж, шинэ сэргэлтийн бодлого хэрэгжих л байх. Гэхдээ дээр хэлснээр, цалингийн сангаар дамжуулж 60 мянган аж ахуйн нэгжийг хадгалах бодлого явуулах хэрэгтэй. Үүний тулд Нийгмийн даатгалын системийг ашиглах хэрэгтэй. Нөгөө талд хэрэглэгчийг дэмжихийн тулд НӨАТ-ын 80 хувийг буцаан олгох боломжтой. Татварын систем ашиглаж, иргэддээ боломж олгох нөөц бололцоог огт ашиглахгүй байна. Учир нь, бид бүх татвараа төлчхөөд, дахиад худалдан авалт хийхдээ мөн л татвар төлж байгаа нь маш харгис бодлого. Тиймээс НӨАТ-ын 80 хувийг буцаан олгох хэрэгтэй. Иргэдэд өмнө нь очдог байсан 160 гаруй тэрбум төгрөг 500 тэрбум болсноор амьдралд нь дэмжлэг болно. Хоёрдугаарт, НӨАТ-ын буцаан олголтын хэмжээ өндөр дүнтэй байх тусам хяналтын систем сайжирна. Сүүлийн хоёр жил эдийн засаг хямарсан ч татварын орлого нэмэгдэж байгаа нь НӨАТ-ын бүртгэлтэй холбоотой. Хоёрдугаарт, шороо /алт, зэс, нүүрс/ үнэтэй байгаа үед тээврийн асуудлыг шийдэж, авлигыг цэгцлэхгүй бол дахин асуудал үүснэ. Шороогоо зарж чадахгүй бол жинхэнэ утгаараа элгээрээ хэвтэнэ.

Өмнө нь 2009 онд эдийн засгийн хямралыг татварын уян хатан бодлогоор давж байсан. Одоо иргэд, аж ахуйн нэгжүүд нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах санаачилга гаргаж байна. Хэт өндөр төсөөлөл тавьж байснаас бодит байдал дээр шийдвэрүүд гаргах нь хэр үр дүнтэй байдаг вэ?

-Аливаа хямрал бол системийнхээ алдааг олж харах, системээ дахин засах цонх үе байдаг. Цар тахлаас өмнө 4-5 удаагийн эдийн засгийн том хямрал болж байсан. Энэ үед бид татварын системээ засч байсан. Өнөөдөр даатгалтай холбоотой хамгийн том хямрал цар тахал. Гэхдээ ойрын хугацаанд даатгалын системээ шинэчлэх хэрэгтэй. Нийгмийн даатгалын систем 30 жил социализмаараа явлаа. Энэ хугацаанд зах зээлийн менежмент огт хэрэгжээгүй. Энэ нь цар тахлын үед илэрлээ. Тиймээс нийгмийн даатгалын системийг зөв бодлого руу оруулах түүхэн бололцоо бидэнд байгаа юм. Үүнд Ерөнхий сайд нь манлайлах ёстой. Даан ч мэдэхгүй байна. Хямралын үед Монголбанкны системийг ашиглан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Сангийн сайдаас илүү эрхтэй байх ёстой. Тиймээс төв банкаас хоёр их наяд төгрөгийн санхүүжилтээр ажилгүйдлийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг санхүүжүүлж, эргээд зөв систем рүү орох алтан үе байгаа юм. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд татварын систем 4-5 удаагийн том өөрчлөлт хийсний үр дүнд зөв систем рүү орсон.

УТСАН ХҮҮХЭЛДЭЙ ШИГ САЙД НАР ХЯМРАЛЫГ СӨРГҮҮЛЭХ БОДЛОГО ГАРГАЖ ЧАДАХГҮЙ

Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах цаг болсон уу. Нийгмийн даатгалын шимтгэл өндөр байх тусам аж ахуйн нэгжүүдэд ямар дарамт учирдаг вэ?

-Нийгмийн даатгалд хуримтлагдах мөнгө, оновчтой зарцуулалт байхгүй нь асуудлын гол байгаа юм. Жишээ нь, албан байгууллага тэг зогссон үед ажилтны цалинг 100 хувь олгох ёстой. Үгүй бол нийгмийн даатгалын систем буруу ажиллаж байгаагийн илрэл. Даатгалын системийн гажгийг одоо засах ёстой. Үүнийг ч Засгийн газар нь бодлого хэрэгжүүлж, түүнийгээ хамгаалах ёстой. Гэхдээ ийм бодит бололцоо нь бий юу гэдэг нь асуудал. У.Хүрэлсүхийн үед диктатур бий болгосон, өнөөдөр сайд нар эрх чөлөөтэй ажиллах боломж байхгүй юм шиг харагддаг. Зүгээр л утсан хүүхэлдэй ажиллуулах сонирхолтой. Хямралыг сөргүүлж гаргах бодлого хэрэгтэй. Үүнийг хийж хэрэгжүүлдэг хүн хэрэгтэй. Түүнээс биш хүүхэлдэй болсон сайд нар хэрэгжүүлж чадахгүй. Ерөнхийдөө сүүлийн нэг жил Нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцаж, нэг их наяд хэмнэж, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн. Ерөнхий сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын гол үүрэг бол 10 их наядыг 12 наяд төгрөг болгохын тулд ажил олгогч нарыг цалингийн урамшууллаар дамжуулан дэмжих системийг нэвтрүүлэх гэдгийг л олох ёстой. Үгүй бол 10 их наяд буурсаар 7 руу орж байна. Цар тахлын хүнд үед 60 мянган аж ахуйн нэгжийг хадгалж үлдэх нь чухал. 60 мянган аж ахуйн нэгж дээр эдийн засаг тогтож байна. Ажлын байрыг хадгалсан аж ахуйн нэгжүүдийг тэтгэх бодлого хэрэгжүүлэх ёстой байсан ч өнөөдөр чадаагүйн улмаас тараахаас өөр аргагүй болж байна.

Эрх баригчдын бодлого шийдвэрийг та юу гэж дүгнэж байна. Хөрсөн дээрээ буусан бодит шийдвэр гаргасан гэж та үзэж байна уу?

-Л.Оюун-Эрдэнэ мөрийн хөтөлбөрөө танилцуулахдаа 120 их наядаар үнэлэгдэх “Шинэ эргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх тухай ярьж байсан. Гэвч том бодлого хэрэгжүүлэх механизм Үндсэн хуульд алга. Наад зах нь нийтийн санхүүгийн хамгаалалт Үндсэн хуульд байхгүй. Ядахдаа л Хүний эрхийн үндэсний комиссыг Үндсэн хуулийн байгууллага болгох ёстой. Ингэснээр хүний эрх хамгаалагдах ёстой. Гэтэл Хүний эрхийн үндэсний комисс нь шүдгүй арслантай адил Үндсэн хуулийн гадна байдаг байгууллага. Хоёрдугаарт, том том төслүүд хэрэгжүүлэхийн тулд улс төрийн шийдвэрүүд гаргана. Гэтэл сүүлийн дөрвөн жил шийдвэр гаргадаг хүмүүсээ бид шоронд хорьсон. Өнөөдөр шоронд орох вий гэх айдсаас болж, Ерөнхий сайд нь бүү хэл сумын Засаг дарга ч шийдвэр гаргаж чадахгүй болсон. Яагаад гэвэл шийдвэр гаргавал маргааш нь шоронд. Улс төрийн том шийдвэр гаргасан хүмүүсээ хамгаалдаг механизм Үндсэн хуульд байдаггүй. Тиймээс л Ерөнхий сайдаас авахуулаад бүгд аймхай болсон. Цар тахлын үед эдийн засгаа унагалгүй авч явах нь Засгийн газрын үүрэг боловч Covid-19, коммунизм хоёрыг ашиглаж, сонгуульд ялахаа бодсоноос биш дараах үр дагаврыг нь засч, залруулах бодлого сүүлийн хоёр жил байгаагүй. Нийтийн мөнгө, нийтийн баялгийг сонгуульд л зориулсан. Үр дүнд нь 2000 гаруй хүн нас барсан, цар тахлыг хавтгайд нь хаясан атал хариуцлага хүлээсэн нэг ч хүн байхгүй. Тухайн үед шаахайны асуудлаас болж, У.Хүрэлсүх Ерөнхий сайдаасаа огцорсон нь шоу л байсан. Цар тахлаас илүү аймшиг бол нийтийн санхүүгийн хяналтгүй байдал. Улстөрчид нийтийн санхүүгээр дураараа тоглодгийн тод жишээ нь хөшөө дурсгал барьж нураадаг явдал.  Дээр нь Үндсэн хууль өөрөө гажуудалтай. Тухайн эрх барьж буй нам, дарга нараасаа огт айлгүй мэргэжлийн үүднээс дүгнэлт хийхгүй байна. Нуулгүй хэлэхэд, Монгол Улс социализмын үеийн Үндсэн хуультайгаа үлдсэн.

Танай нам засгийн эрх авснаас хойш зургаан жил боллоо. Дэлхийн зах зээлд зэсийн үнийн өсөлт өндөр байгаа ч Монгол Улс түүнийг хангалттай ашиглаж чадахгүй байна. Томхон төсөл, хөтөлбөрүүдээ танайх урагшлуулахгүй байна. Намынхаа бодлого шийдвэрийн эсрэг намынхаа даргад хэр зөвлөж байна вэ?

-Манай удирдлагууд надаас айдаг шүү дээ. Дэлхийн зах зээлд нүүрс, зэс өссөн алтан боломжийг ашиглаж чадаагүй гол шалтгаан нь манай нам цэргийн байдалд шилжсэн. Сэтгэлгээтэй хэлдэг хүмүүсээ бүгдийг нь боомилсон. Тиймээс намын даргынхаа өөдөөс үг хэлэх нь бүү хэл эгцэлж харах хүн байхгүй болсон. Гол аюул нь энэ. Жижиг Казахстан манай намын цагаан байшинд аль хэдийнэ үүссэн. Хэвлэл мэдээллийн дуу хоолой хүртэл хаалттай байна. Нийгмийг өнгөн талыг нь гоё харагдуулдаг байдал социализмын үед л байдаг шүү дээ. Үүнийг ард түмэн ч мэднэ. Гэхдээ энэ нь тийм ч удаан үргэлжлэхгүй. Би өөрөө Ардын намын гишүүн ч 1990 оноос өмнөх үе бол монголчуудын түүх. Үүнийг хэн ч хувьчилж болохгүй. Сүүлийн 30 жил бол бидний түүх. Иймд алдаа оноогоо хэлэлцэх нь чухал болохоос биш, аль 1930-аад онд алга болсон "Шинэ эргэлтийн бодлого"-ыг дахин ярих шаардлагагүй. Бид Үндсэн хуульдаа коммунизм, фашизмыг үл дэлгэрүүлнэ гэж тусгах ёстой байсан. Коммунизмыг хөхүүлэн дэмжих ажлыг сүүлийн хоёр жил маш идэвхтэй хийж байна. Энэ бол хүсээд байх нийгэм биш болохыг 70 жилийг туулж, давстай үлдсэнээр ойлгосон. Тиймээс коммунизмын үеийн өвөө, эмээ нараа гавьяа шагналаа эдэлсэн байж болох ч дахин коммунизм байгуулах гэж бүү оролд. Мунгинаж мунгинасан нийгмээ дахин бусниулах нь гэмт хэрэг мөн. Тэр дундаа залуу үе коммунизмын гай зовлон, гашуун түүхийг мэдэхгүй байж 100 жилийн далбаан дор маш их хөөрч байна.

Эдийн засаг хямралтай байгаа ч иргэдийн хувьд эдийн засаг сэргэнэ гэсэн хүлээлттэй байна. Эдийн засаг сэргэх боломжтой юу?

-Монголчууд үеийн үед байгаль цаг уурын хүнд үеийг туулж ирсэн. Ган, зуд нүүрлэж, хоёрхон малтай үлдсэн ч 200 болгоно гэсэн хүсэл тэмүүлэл ард түмэнд байдаг. Тиймээс таван том эдийн засгийн хямралыг давж гарсан. Одоо цар тахлын хямралыг ард түмэн давж чадна. Манай ард түмэн хүндрэл бэрхшээлийн дараах асар их хүсэл тэмүүлэлтэй. Хамгийн гол нь төрийн эрх баригчид ард түмний дотоод эрч хүчийг мэдэхгүй байна. Хасах 30 хэмд амьдрахын тулд ороолтоо ч хамаагүй түлж байгаа нь хөлдөж үхэхгүйн төлөө бүтэн шөнийн найман цагийн тэмцэл. Үр хүүхдээ дулаахан гэрт сэрээх гэж юу ч хамаагүй ашиглаж байна. Ард түмний өнөөдрийг хүртэл тэвчиж ирсэн тэмцлийг олж харахгүй, даавуу шатаасных нь төлөө олон нийтэд "яллаж", нэг айлыг хэдэн үеэр нь дарамталж байна. Энэ бол иргэдийнхээ бодит байдлыг мэддэггүйн л гай. Яагаад ард түмнийхээ тэвчээртэй, хүсэл эрмэлзэлтэй зан чанарыг өсгөж өндийлгөж чадахгүй байна вэ гэдэг нь төр барьж буй хүмүүсийн мунхаг.

Дэлхий даяар ажиллах хүч, хүнсний хомсдол нүүрлэнэ гэж байна. Засгийн газрын бодлого, шийдвэрийг хараад та ямар дүгнэлт хийж байна вэ?

-Эрх баригчид ганц зүйлд баярласнаа илэрхийлж чадахгүй байна. 1990 онд зах зээлийн нийгэмд шилжих үед дэлгүүрийн лангуун дээр давстай л үлдэж байсан үетэй харьцуулахад хил хаалттай үед худалдааны салбар бараа таслаагүй. Энэ бол сүүлийн 30 жил чөлөөт зах зээлд ажилласан хүмүүсийн гавьяа. Хил хаалттай үед зарим барааны төрөл тасарснаас бүх бараа хомсдож, үйлчилгээ тасраагүй. Энэ хүмүүсийн гавьяа асар их атал нам төр нь олж хардаггүй, үнэлэхгүй байна. Чөлөөт зах зээл, иргэний эрх чөлөөтэй болсны үр дүнд л эдийн засгийн хямралыг давж байсан. Цар тахлыг далимдуулж эрх чөлөөг нь боож, ашиг олох гэсний сөрөг үр дагавар гарсан. Хориглох тусам хүнд байдалд орсныг ч харлаа. Ер нь хилийн хориг үргэлжилж, эдийн засаг хямарсан ч мал малчин хоёр байхад болно. Чөлөөт зах зээлд ажиллаж сурсан 60 мянга гаруй компани ч байна. Үүнд ажиллаж буй нэг сая орчим иргэн байна. Энэ хүмүүсийн хүчинд хямралыг давна. Хамгийн гол асуудал нь 200 мянган албан хаагчийн 80 мянга нь дарга байгаа юм. Харин энэ дарга нартай үйлчилгээний салбарт ажиллаж буй авлига харсан хэсэг бүлэг нэгдвэл бид ойрын жилүүдэд сэхэхгүй эрсдэл байна. Үүнээс урьдчилан сэргийлэх гол хүмүүс бол хэвлэл мэдээллийн салбар юм. Өнөөдрийн Казахстан шиг үйл явдал 2007 онд Монголд болсон. Харин ангал руу унахаас авч үлдсэн нь хэвлэл мэдээллийн үүрэг. Яагаад гэвэл чөлөөтэй байсан. Өнөөдөр хямралын гашууныг ард түмэнд биш, 80 мянган даргад амтлуулах ёстой. Ард түмэн маш сайн хичээсэн. Хүнд үеийг малчид, аж ахуйн нэгж, иргэд бүгд туулсан. Энэ хүмүүсийн хүчин зүтгэлийг төр үнэлэхгүй байна.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хүнд цаг үед аж ахуйн нэгжүүдээ хэр сайн дэмжиж байна вэ. Аж ахуйн нэгжүүдийнхээ талд байж чадаж байна уу?

-Монголын үндэсний худалдаа аж аж үйлдвэрийн танхим аж ахуйн нэгжүүдээ дэмждэг.

Хямралыг давахын тулд та ямар бодлого хэрэгжүүлэх нь зөв гэж зөвлөх вэ?

-Цар тахлын үед иргэн, аж ахуйн нэгжид л найдна. Өөр арга байхгүй. Тэдэнд эрх чөлөөг нь өг. Гэвч иргэн, аж ахуйн нэгжийнхээ хүчин зүтгэлд итгэх итгэлгүй болсон. Зөвхөн эрх баригч нар өөрсдийг нь дулдуйдсан хүмүүстээ итгэ гэж нийгмийг хуураад байгаа юм. Намын хэт дарангуйлал намын бүх шатанд байгаа нь цаана ажиллах эрх чөлөөг байхгүй болгож, төрийн өмчит компаниудаар дамжуулан маш их мөнгө угаалт эргэлдэж байна. Нам улс төр, эдийн засгийн том шийдвэр гаргаж эхэлбэл эргээд коммунизмын том үүрэг роль орж ирж байгаа юм. Үүнийг л зогсоох хэрэгтэй. Covid-19-өөр далимдуулан коммунизм байгуулж болохгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

45 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

cjgn 2022-01-18 172.58.59.48

tamtaggyi

Avatar

blr yumnii xiisen yum tolgoi ubtguluu,|plots trash mask bn 2022-01-18 172.58.59.48

yxsenii chino negh

Avatar

ypr xygatsaani gereg xiixgyi baix, 2022-01-18 172.58.59.48

cpok

Avatar

gyilagchind daplyylj,gyixasa ichgyi oponczt,on xuu. 2022-01-18 172.58.59.48

shyrsheed bnas,gadnaas opyylj

Avatar

tsaxilgaanii mungunuus, bysdaar ON XYNS OCZT dsgyyd xamgaaltad 2022-01-18 172.58.59.48

opon cyyts,bapulgyydaar,ylcuun,shaardlaga tabix.

Avatar

TZoponzaig ylcuun xamgasltad 2022-01-18 172.58.59.48

,blr BLOKLOJ,some body can sick whtiz chyjx

Avatar

Зочин 2022-01-18 192.82.89.142

Энэ бид хоёрын эдийн ухааны доктор энэ тэр гэж юу байсын. Улс төрч болох гээд сонгогчдоос дэмжлэг ч авч чаддаггүй амьтан. Оюун-Эрдэнийн хаана нь ч хүрэхгүй л дээ

Avatar

estoi tansaglal,chimegleleer,xuutsuldj bnas+ gyalgar yyt,merztra 2022-01-18 172.58.59.48

tansag xereglegeegee,xaanaas opyylax be,shyyd dramsyj TVdamjuulj, cox,kamer xangaj, koms.

Avatar

ЗОЧИН 2022-01-18 64.119.19.9

ӨӨРСДӨӨ Л ЭДНИЙГ СОНГООД БАЙГАА БИЗ ДЭЭ. ТАТВАР НЭМЭХГҮЙ ГЭЖ ГАРЧ ИРЭЭД БААХАН ТАТВАР НЭМСЭН Ч ГЭСЭН СОНГОСОН. ТАВИЛАН ЮМ ДАА.

Avatar

Бага дарга ба хулхи оюутан 2022-01-18 103.212.118.81

Боловсрол мэдлэг дулимаг дампуу төрөөс юу ч хүсээд нэмэргүй дээ.

Avatar

Дэмжиж бна 2022-01-18 66.181.186.229

Нийгмийн даатгалын санд улс асар их өртэй. Тэр өрийг энэ 10 их наядаасаа 2-г нь хуваарилаад нийгмийн даатгалын санг тусад нь бие даалгаад гаргачих боломж байсан. Тэрийг хийсэнгүй гэсэн бна. Яг зөв ярьж бна даа

Avatar

Зочин 2022-01-18 124.158.68.20

Энэ урбанек Лхагважавыг ЕС болгомоор байна. Тэр Аанхаа инженер Бат, элийрэгч Уянга …… нарыг сайд болгомоор юм.

Avatar

Зочин 2022-01-18 151.46.69.25

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

Avatar

Зочин 2022-01-18 213.87.157.252

* Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

7789 2022-01-18 202.179.25.56

Манай ШОУЧИН ерөнхийлөгчийг ОХУ-ын нөхдүүд "хоосон хонгио" толгойт гэдэг гэсэн, аргагүй л дээ бидний л байгаа байдал, Ямар ч боловсролгүй, ганц олигтой бодитой ажил ч хийж үзээгүй, Улаанххуарангийн цэргийн дундийн улс төрийн анги төгссөн хуурамч хурандаа цолтой Казино, саунаар хорь гучин жил хоног төөрүүлж явсан нөхрийг залчихаар чин доодох нь бас л өөртэй нь таарсан данх толгойт, нянбактери мэтийн алиалагчууд л өөртэй нь эрэг шураг таарах байхаа даа.

Avatar

Зочин 2022-01-18 103.212.118.81

Гайхалтай гар нийлж байгаад монголыг элгээр нь хэвтүүлчихлээ төгрөг жорлонгийн цаас болсон.

Avatar

Zochin 2022-01-18 139.5.219.45

Zuv yum yarisan baina daa.

Avatar

Zochin 2022-01-18 103.68.107.114

Зарим жишээ дээрээ Бага зэрэг уянгын халилтай ярьж байна

Avatar

Зочин 2022-01-18 192.82.72.149

Оюун-Эрдэнэ нь 1-рт, балчирдаад, 2-рт, Күүкээс хараат учраас олигтой хөдөлж чадахгүй байна! Гол хүн Күүк нь мэдлэг боловсролгүй, хөөргөн ойворгон зантай, Төр толгойлох зиндааны хүн биш учраас энэ улс эзэнгүй гэхээс илүү хутган үймүүлэгч, хорлон сүйтгэгч этгээдүүдийн тоглоом болоод дууслаа!!! Төрийн 1-р Хүн ямар байна, улс орон тийм л байдаг!! Улс гэдэг айл өрх л юм шдээ!! Өрхийн тэргүүн арчаагүй, хариуцлагагүй бол тэр айл ямар байдаг билээ???

Avatar

зочин 2022-01-18 192.82.83.79

шар шувуу дут.

Avatar

Зочин 2022-01-18 202.126.90.114

Хүүк хулчгар алиалагч болсон байхад Оюука юу ч хийж чадахгүй.Хөдлөх том төсөл, хөрөнгө оруулалт ,яриа хэлцэл байхгүй.Баяр Энхсайхан шиг сэтгэж ярьж хийвэл эргүүнүүдийн улсад шорон шаана.

Avatar

Ганц хүний асуудал биш 2022-01-18 64.119.25.232

Одоо улстөрд байгаа хүмүүсийг бүгдийг өөрчилж, бүх намыг тарааж байж л хөгжлийн өөр гарц гарна.

Энэ байдлаараа нэг МАНАН нөгөөгөөр солигдоно. Өөр юу ч өөрчлөгдөхгүй.

Avatar

zocnin 2022-01-18 197.211.58.122

Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @
fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com

Avatar

зочин 2022-01-18 119.40.98.18

Төр өөрийнхөө ажлыг хийхгүй хувийн хэвшлийн ажлыг булааж авч хийж байна.
Энэ бол мааш буруу. Жишээ нь цэргээр төмөр зам бариулах, e-mongolia гэж баахан хүний бөөгнөрүүлж төр ивээлдээ авч хувийн хэвшлүүдийн хийх, хөгжих, тэсрэлд хийх ажлуудыг тас тасдан авч хийх буруу. e-mongolia-ийн суурийг муусайн хувийн хэвшилүүд тавьж хөгжүүлж байсан.

Avatar

Зочин 2022-01-18 202.126.89.147

Юу үнэн энэ үнэн. Яагаад ийм хүмүүсийн үгийг авдаггүй сайдаа байя гэхэд зөвлөх хийлгэхгүй хачин хөгийн юмнуудыг гаргах юм. Чадалгүй дарга нар толгойтой хүмүүсээс айж өөрсдийнхээ хэмжээний лолигоруудаар төрийг дүүргэсэн .

Avatar

Зочин 2022-01-18 210.238.186.160

Нэг ч гэсэн хүн ард түмний үнэн байдлыг айхгүйгээр шууд хэллээ. Мэдлэг боловсролтой хүн учир намаас хамаарахгүй, долгинох шаардлага байхгүй тул.

Avatar

зочин 2022-01-18 192.82.83.79

энэ поопрохоос өөр боловсролгүй.

Avatar

Зочин 2022-01-18 202.126.94.99

Тер данхайгаад л байхаас еер олигтой зуйл алгадаа!!! Мэргэжлийн бус засаг, шоудахаас еерцгуй!

Avatar

Зочин 2022-01-18 202.126.89.147

Одоо мэргэжлийн хүн, мэдлэг туршлага хэрэггүй болсон. Тэд ажлаа хийж шийдвэр гаргахаар ямарч мэдлэг мэргэжилгүй иргэний хөдөлгөөнийхөн, сумын ханын сонины хэмжээний хэвлэлийхэн дайрсаар байгаад зүрх нь үхэцгээсэн. Цөмийн физикчийн ажлыг өчигдөр худаг дээр ботго усалж байсан авгай заадаг болмон

Avatar

Зочин 2022-01-18 192.82.69.35

Хаха яг хэллээ

Avatar

иргэн 2022-01-18 64.119.27.192

Антбиотик гашуун ч хурдан илаашруулдаг. Энэ шүүмжлэлээс агхаарч авбал зохих олон асуудал байна. Юуны өмнө баялаг бүтээж буй аж ахуйн нэгжүүд, хувиараа худалдаа, хоол хүнсний үйлдвэрлэл явуулж байгаа жижиг аж ахуйн нэгжүүдийг дорвитойхон дэмжээд өгөөч. Ковидоор далимдуулж авилга, хээл хахуул, нарийн зохион байгуулалттай луйвар , хулгай ихэсч байгаа нь үнэнтэй. Үүнийг олж илрүүлэх, засч залруулах тал дээр олны талархал хүлээсэн дорвитой ажил алга бйна.

Avatar

Зочин 2022-01-18 103.57.95.116

Энэ с** д нам нь албан тушаал өгөөгүй юмуу дандаа худлаа хуцаж бх юм эрээнд консулын туслахаар явуулаач

Avatar

Зочин 2022-01-18 64.119.24.21

Өөрөө юу ч хийж чадахгүй, .юу ч бүтээгээгүй , бусдын өө харж шүүмжилж томорсон ,тэгээд шүүмжлэх зүйл нь ямарч гарц оновчтой арга замгүй, ерөнхий юм ярьж цэцрэхсэн хэн нэггэй тэрс ийм нөхөр олон байх юм.Эдийн засаг цаашлаад амьдрал хүндэрсэн, халдвар тархсан энэ хүнд үед улс орныг сүйрүүлчихгүй аваад явчих улс төрийн хүчин хаана байна вэ.Чам мэт нь бас идэж ууж .эвдэж сүйрүүлэхээс өөр юм хийх чадваргүй АН-ын эсэргүүнүүдэд улс орон ард иргэд хувь заяагаа даалгах хэрэг үү . Санаа чинь бүтэхгүй

Avatar

Зочин 2022-01-18 124.158.71.15

Тэнэг

Avatar

Зочин 2022-01-18 202.9.40.83

Үг үсгийн алдаагаа засаач маланцаруудаа. Шивэр гаргахаас айдаг болсон гэж шаажийна.

Avatar

Онч 2022-01-18 66.181.184.115

Өөрөө бас бөөн алдаатай биччихжээ.Үүнийгээ зөв бичсэн гэж бодсон юм байх даа? Зайлуул даа хөөрхий.Юун ч онгиргон юм бэ?

Avatar

Зочин 2022-01-18 202.9.40.83

Пизданууд чинь алдаагаа засчихаж. Би яахав жирийн иргэн алдаатай бичиж болно. Сэтгүүлч нэртэй ухнууд дс төгссөн юм бол алдаатай бичиж үл болмой.

Avatar

Зочин 2022-01-18 72.196.192.250

Iim undur bolovsroltoi ih turshlagatai hvmvvs ni dooroo, Ulaan huatlrangiin Tsergiin TMS tugssun, Bers gej ustgagdsan surguuli tugssun yumnuud ni deeree baidag…. Estoi l ta bidnii
TAVILAN YUMDAA !!!

Avatar

Иргэн 2022-01-18 66.181.161.53

Covid-19-өөр далимдуулан коммунизм байгуулчаад байна. Чамайг үнэнийг хэллээ гэд Комнист нам чинь сонсох болуу. Хайран сайхан чадвартай залуу ингэж хүнч биш, мал ч биш болж явхаар өөр сонголт хийгээсэй

Avatar

Сок 2022-01-18 202.126.88.59

Тэнэг хүн дуугүй байхдаа ухаантай мэт харагддаг гэж. Үнэхээр хүн ч биш, мал ч биш юм

Avatar

Зочин 2022-01-18 72.196.192.250

Cok chi lav MAN-iin negen tsvnh barigch yumaa daa !

Avatar

санаа 2022-01-18 112.72.8.90

Коммунизм гэх нийгэм БНМАУ-ын нутаг дэвсгэрт байгаагүй юмаа. Та хариуцлагатай хүн. Дэгсдүүлэхээс зайлсхийх хэрэгтэй. Санаа бодлыг тань хүндэтгэж байгаа. Нөгөө талаас тэр улсын үед коммунист нийгэмд орвол ийм болно тийм болно гэсэн уриалга /манифест/ зорилт гэж ярьдаг байв. Агуулганд нь тэгж нураана тэгж харгислана тэгж эзлэн түрэмгийлнэ гэж байгаагүй. Фашизмыг хүн төрөлхтөн үзээд өнгөрсөн учир түүнтэй адилтгах нь утгагүй юмаа. Үзээгүй зүйлийг үзсэн харсан мэт болгож ярих, сэтгэх нь зохисгүй

Avatar

Зочин 2022-01-18 59.153.114.60

Одоо дундаас доошхи ихэнхи аж ахуйн нэгжүүд дампуураад дуусаж байна.Монгол зөвхөн далд э/з дээрээ л тогтож байна одоо. Удахгүй шинэчлэгдсэн хөдөлиөрийн хуультай холбоотойгоор үлдсэн компаниуд нь дампуураад тэгээд жижиг казакстан болж хувирна.Наана нь яаралтай арга хэмжээ авахгүй бол хавар дулаараад ирэхэд энд тэндгүй жагсаал цуглаан болно доо

Avatar

Зочин 2022-01-18 202.21.127.114

Энэ хүн УИХ-д суугаад бодлого ярьж маргаж, мэтгэж, хууль тогтоож байх ёстой хүн дэ. Даан ч МАН ийм эрдэм чадалтай биш цүнх барьдаг, б**с долоодог, хөх бөгсөө харуулдаг, өвөр хэсдэг хүмүүсийг л төрийн толгойд залах юм да. Хамгийн гол нь тийм хүмүүсийг нь сонгож гаргаж ирээд байгаа бид үнэн арчаагүй, мулгуу ард түмэн юм. Өөр юу ч хэлэхэв дэ.

Avatar

Зочин 2022-01-18 64.119.17.170

h*** uursduu bsan bol egeerei hevtjihsen baihgui yu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж