“Монголоос өдөрт нүүрс тээврийн 500 машин нэвтрүүлэхэд бэлэн”

Хуучирсан мэдээ: 2022.01.18-нд нийтлэгдсэн

“Монголоос өдөрт нүүрс тээврийн 500 машин нэвтрүүлэхэд бэлэн”

“Монголоос өдөрт нүүрс тээврийн 500 машин нэвтрүүлэхэд бэлэн”

Зам, тээврийн яамнаас мэдээлснээр, Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор нэгдүгээр сарын 11-наас 16-ны өдрүүдэд 5.2 мянган тонн ачаа татжээ. Нийт 301 чингэлэг бүхий ачаа нэвтрүүлж, үүнээс ачаа ачсан 117 тээрийн хэрэгсэл нийслэл Улаанбаатар хотын зүг, үлдсэн 27 тээврийн хэрэгсэл орон нутгийн зүг хөдөлсөн байна.

Чингэлэг тээвэрлэлт энэ сарын 11-ний өдөр 24 чингэлгээр эхэлсэн. Нэгдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар өдөрт 60 орчим ачаатай чингэлэг хилээр нэвтэрч байгаа аж.

Замын-Үүд авто замын боомт өнгөрсөн оны аравдугаар сарын 13-наас нэгдүгээр сарын 11-ний өдөр хүртэл хаалттай байсан ч боомтын үйл ажиллагаа сэргэсэн. Өнгөрсөн долоо хоногт 301 чингэлэг бүхий 5200 орчим тонн ачаа бараа хилээр нэвтэрчээ.

Гашуунсухайт боомтоор өдөрт нүүрс тээврийн 100 автомашин, зэсийн баяжмалын 16 тээврийн хэрэгсэл гарч байгаа аж. Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр, хилээр нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн тоо “Covid-19”-ийн нөхцөл байдлаас шууд хамаарч буй юм байна.

БНХАУ-ын тал Монгол Улсад халдварын тохиолдол бүртгэгдэхгүй долоо хоноход өдөрт нүүрс тээврийн 500 автомашин нэвтрүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж