Монголын "босоо" ПОПУЛИСТ

Хуучирсан мэдээ: 2022.01.18-нд нийтлэгдсэн

Монголын "босоо" ПОПУЛИСТ

Монголын "босоо" ПОПУЛИСТ

NEWS агентлаг УИХ-ын гишүүдийг нэрсийн дарааллаар танилцуулдаг 76:1 буландаа С.Ганбаатарыг  онцолж байна.


Монголын үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаас улс төрд "шилжиж", популизмаар гаршсан Монголын топ популистуудын нэг бол С.Ганбаатар. Хөрөнгө оруулагчдад харшилтай түүнийг нэгэн цагт "мөр зэрэгцэн" тэмцэж явсан хүмүүс нь тийм ч таатай ханддаггүй. Нам, намын батлах өвөртөлж, хаясаар эцэстээ О.Цогтгэрэлийн урилгаар АН-ын бүлэгт харъяалагдах болсон ч түүнийг тус  жирийн гишүүд хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй нь өнөөх л популизмтай нь холбоотой. Анх бие даагчаас ХҮН-д урваж очсон ч тэнд төвхнөж ч амжилгүй хөөгдсөн. Гэхдээ зүгээр ч нэг явчихаагүй, ХҮН-ыг хоёр хуваагаад явсан байдаг. Үүнийхээ дараа Н.Энхбаярын урилгаар МАХН-д очсон мөн л Н.Энхбаяраасаа урвасан. Өдгөө Х.Баттулгын даалгавраар, О.Цогтгэрэлийн урилгаар АН-д хөл тавьсан ч өнөөг хүртэл өөриймсөхгүй нь яваа нь илэрхий харагддаг.

Өөрийн үзэл бодол, үнэт зүйл, зарчим гэх юмгүй, салхи  хаашаа бол тийшээ намирдаг туг мэт харагддаг С.Ганбаатарыг нэг хэсэг нь эх оронч, нөгөө хэсэг нь эдийн засгийн алуурчин гэж дүгнэдэг. Гадаадын хөрөнгө оруулагчдад харшилтай, зүүний чиг баримжаатай С.Ганбаатар өнөөдөр жинхэнээсээ амаа үдүүлсэн мэт харагдах болсон. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүд бүрт тойргийн төсөв нэрээр улсын төсвөөр хуваарилсан 4 тэрбум төгрөгийг авах хүсэлгүй байгаа ч авахаас өөр аргагүйгээ хэвлэлд ярьсныг эс тооцвол. 

Уг нь С.Ганбаатар УИХ-ын 2020 оны сонгуульд МАХН-ын мандатаар нэр дэвшиж, ялалт байгуулсан. Энэ утгаараа Н.Энхбаярын наймааны дагуу МАН-ын бүлэгт харъяалагдах учиртай. Гэвч, Ерөнхийлөгчийн  сонгуульд Н.Энхбаярт далаараа тавиулж, нэг л өдөр Ерөнхийлөгч болох мөрөөдөл нь замхарсан тул Женко ардчилсан намынхантай гар барьж, экс Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай "хөтлөлцөн" алхах болсон.  2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, эхний шатанд бүдэрсэн ч, М.Энхболдтой ойролцоо санал авсан нь тул дахин даагаа нэхэхээр шийдсэн түүний том амбиц Н.Энхбаяр, У.Хүрэлсүх хоёрын хийсэн наймаанд "бүдэрсэн" гэхэд болно. 

Тиймдээ ч МАХН, МАН-тай нэгдэж, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсоныг эрс эсэргүүцсэн,  Н.Энхбаяраасаа зам салж явсан юм. Н.Энхбаярыг бодвол С.Ганбаатар улс төрд богино зайны, жижиг тоглогч. Популизмаас өөр таних тэмдэг, "хиншүү" гэх хочоос нь өөр таниулах зүйл бараг байхгүй. 

Нэгэн цагт С.Ганбаатар үхсэн ч АН, МАН-д орохгүй гэж мэдэгдэж байсан удаатай. Гэвч, Монголын улстөрчдийн хэлсэн үгнээс нь үсэрсэн шүлс нь хатаагүй шахам байхад үнэт зүйл нь өөрчлөгддөг нь бараг "жам" хойно, С.Ганбаатарын урвалт, шарвалтыг байдаг л үзэгдэл мэт хүлээж авсан юм.

Сурч боловсорсон намтар түүх нь ч эргэлзээ дагуулдаг.  Тэрбээр намтартаа олон сургуульд сурсан гэж бичдэг, төгссөн тухайгаа дурддаггүй. 

"ХУДАЛ ХУУРМАГААР ДҮҮРСЭН БҮТЭХГҮЙ ХҮН"

Ардчилсан намын дарга М.Тулгат С.Ганбаатар тодорхойлохдоо “Овжин зальтай, худалч хүн. Энэ хүнд хатуу итгэл үнэмшил, зарчим байхгүй” гэсэн бий. Тэрбээр “С.Ганбаатар Монголын бараг бүх намыг дамжсан. Социалист үйлдвэрчний эвлэлээр дамжиж, том улс төр рүү орж ирсэн. Ард түмэнд, сонгогчдод юу таалагдах, яаж яривал уяраахыг соргог мэдэрч чаддаг нь энэ хүний давуу тал. Тиймээс ч Оюутолгой гэдэг том сэдвийг барьж авсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр солонгосчуудаас авлига авч байгаа бичлэг задрах үед ч, Англид банкинд ажиллаж байсан нь худал болох үед ч, эзэмшсэн боловсрол, авсан дипломынх нь булхай илрэх үед ч, нэг л хэлдэг үгтэй. "Оюутолгойн асуудлын хажууд миний сургууль төгсөж чадаагүй нь том асуудал уу" гэж нөгөө сэдвийн ард нуугддаг. Үзэл баримтлалаас гадна, ёс зүйн хувьд ч, ийм зарчимгүй, төгссөн сургуулиас авхуулаад амьдралынх нь зам мөр ийш тийш олз хайсан, худал хуурмагаар дүүрсэн бүтэхгүй хүнээр АН нүүр царайгаа хийж, бузарлагдахыг хэрхэвч зөвшөөрөхгүй" гэжээ.  Түүнийг дипломгүй "төгсөгч" болохыг нь Ч.Сайханбилэг анх дэлгэж, худал хуурмагийг багийг нь анх хуулж байсан юм. 

Ийнхүү Монголын том популистуудын тэргүүн магнайд жагсдаг С.Ганбаатар парламентад 2 дахь удаагаа сонгогдсон.  2016 онд Баянзүрхэд өвдөг шороодсон түүнийг Орхон аймгийнхан төрд төлөөлөх төлөөлөгчөө болгон явуулсан юм.

БИ СУРГУУЛИА ТӨГСЧ ЧАДАЛГҮЙ ИРСНЭЭР МОНГОЛ ЮУ АЛДСАН ЮМ БЭ?

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын сурсан сургууль, мэргэжил:

  • 1988-1989 МУИС-ийг Германы инженерийн хэлний бэлтгэлд сурч байсан.
  • 1991-1993 онд Монгол Улсын Политехникийн их сургуулийн Геологийн факультетэд хоёр жил сурсан. 
  • 1991-1994 он Кемерево хотын Уул уурхайн их сургуулийн Геофизикийн инженер техникийн ухааны магистрт сурч байсан.
  • 1996-1998 онд Хамерсмит Вест Лондон коллежийн HND бизнес, санхүүгийн удирдлагын ангид сурч байсан.

Ерөнхийдөө дээрх сургуулиудад сурч байснаас төгсөөгүй гэдгээ 2016 онд телевизийн ярилцлагын үеэр хэлж байсан удаатай. С.Ганбаатар "Би дээрх сургуулиудыг төгссөн гэхээсээ илүү суралцаж байсан гэж анхнаасаа хэлж бичдэг байсан. Би сурч байсан гэж бичихээсээ хэзээ ч ичиж байгаагүй. Ер нь тэгээд би сургуулиа төгсч чадалгүй ирснээр Монгол юу алдсан юм бэ" гэж тайлбар хийж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
11
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж