Элчин сайдын томилгоог үндсэндээ гурван субъект дамжин шийдвэрлэдэг. Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын таалалд нийцэж байж Элчин сайдаар томилогдох "виз" даруулдаг. Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар өчигдөр (2022.01.17) Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж, гурван сайдын нэрийг УИХ-д өргөн мэдүүлжээ. Шинээр томилогдох гурван Элчин сайдын хоёр нь Гадаад харилцааны яаманд 20 гаруй жил ажилласан туршлагатай бол нэг нь ХХААХҮ-ийн сайд асан байв.
Уг зөвшилцөх саналд:
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяаг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг томилохоор болжээ.
- Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоригтын Чинтүшигийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэнг;
- Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваасүрэнгийн Гэрэлмаа нарыг тус тус шинээр томилохоор дэмжжээ.
Шинээр томилогдох Элчин сайдуудын хэн нь хэн бэ гэдгийг танилцуулъя.
Э.САРАНТОГОС ГХЯ-НД 20 ГАРУЙ ЖИЛ АЖИЛЛАСАН ТУРШЛАГАТАЙ
БНСУ-д Элчин сайдад нэр дэвшсэн Э.Сарантогос нь 2017 оноос Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын даргаар ажиллаж буй. Япон, орос, англи хэлний мэдлэгтэй. Тэрбээр 1997 онд Гадаад харилцааны яаманд орж ажилласнаас хойш ихэвчлэн Монгол, Японы харилцааны асуудлыг хариуцаж байжээ. Токио дахь Элчин сайдын яаманд долоон жил ажиллаж, соёл, боловсрол, хүмүүнлэгийн асуудал хариуцсан III нарийн бичгийн даргаар ажилласан туршлагатай дипломатч.
Түүний товч намтар
- 1975 онд Улаанбаатар хотод төрсөн
- 1992-1997 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль (олон улсын харилцааны бакалавр),
- 2000-2002 онд Японы Васедагийн Их сургууль (олон улсын харилцааны магистр),
- 2009-2010 онд Австралийн Аделайдын Их сургууль (олон улсын эдийн засгийн харилцааны магистр),
- 1997-2000 онд ГХЯ-ны Азийн газарт мэргэжилтэн
- 2002-2004 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, мэдээлэл-шинжилгээний газарт гуравдугаар нарийн бичгийн дарга
- 2004-2007 онд Токио дахь ЭСЯ-нд гуравдугаар нарийн бичгийн дарга
- 2007- 2009 онд ГХЯ-ны Азийн газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга
- 2010-2012 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, мэдээлэл, үнэлгээний газарт нэгдүгээр нарийн бичгийн дарга
- 2012-2014 онд Токио дахь ЭСЯ-нд худалдаа, эдийн засгийн зөвлөх
- 2014-2016 онд Токио дахь ЭСЯ-нд Элчин зөвлөх
- 2016 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын захирал
- 2016-2017 онд ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын дэд захирал
- 2017 оноос ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирлаар ажиллаж байна.
ХХААХҮ-ИЙН САЙД АСАН П.СЭРГЭЛЭН
Кувейт Улсад Элчин сайдаар суухаар нэр дэвшсэн П.Сэргэлэн нь 2016 онд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдож байсан. Сайд болсноос хойш хэвлэлээр багагүй шүүмжлүүлж, "Уяач сайд" хэмээн дуудуулж байв. Тэрбээр багш, санхүүч мэргэжилтэй бөгөөд орос, англи хэлтэй.
П.Сэргэлэн Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх үедээ монгол морийг Гиннест бүртгүүлэх, “Морьтон монгол” ба морины уралдааныг Азийн болон дэлхийн морины холбоонд бүртгүүлэх ажлыг зохион байгуулж байжээ.
Түүний товч намтар
- 1971 онд Улаанбаатар хотноо төрсөн.
- Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга,
- “Ноён сүлд” группийн зөвлөх.
- "Олон улсын ярианы үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”-ны тэргүүн,
- Залуучуудын "Алтан соёмбо" нийгэмлэгийн тэргүүн,
- Өндөр гэгээн Занабазарын "Соёмбо Дарь Эхийн сан”-гийн тэргүүнээр ажиллаж байсан.
- МУБИС-ийг багш, СЭЗДС-ийг бизнесийн удирдлага, эдийн засагч мэргэжлээр төгссөн.
- Сингапурын үндэсний их сургууль, АНУ, Сингапур, Гонгконг улсуудад англи хэл, мэдэээлэл технологийн чиглэлээр,
- Японы Токио хотод "Адууны бүртгэл, үржүүлгийн" чиглэлээр суралцсан.
ГХЯ-НЫ ГАЗРЫН ЗАХИРАЛ Д.ГЭРЭЛМАА
Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшээд байгаа Д.Гэрэлмаа Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирлын албан тушаалтай. Тэрбээр олон жил Гадаад харилцааны яаманд ажиллаж буй, франц, англи, орос хэлний мэдлэгтэй.
Түүний товч намтар
- 1976 онд Улаанбаатар хотод төрсөн
- 1994 онд Монгол Улсын Их сургуулийн дэргэдэх Лицей дунд сургууль
- 1998 онд Монгол Улсын Их сургууль, олон улсын харилцааны мэргэжилтэн, франц судлал
- 2000 онд Франц Улсын Засаг захиргааны дээд сургууль
- 2001 онд Шинэ Зеланд Улсын Веллингтоны их сургууль,
- 2009 онд Туркийн дипломатын академид мэргэжил дээшлүүлсэн,
- 1998 онд Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн,
- 2000-2002 онд Гадаад харилцааны яамны Европын газрын атташе,
- 2003-2007 онд Парис дахь ЭСЯ, Женев дэх Байнгын төлөөлөгчийн газарт гуравдугаар нарийн бичгийн дарга,
- 2007-2011 онд Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга,
- 2011-2014 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт нэгдүгээр нарийн бичгийн дарга,
- 2014-2018 онд Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал,
- 2018 оны 11 дүгээр сараас Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал.
Зочин 2022-01-18 151.46.69.25
Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.
Зураач 2022-01-18 176.251.161.168
Олон улсын ярианы үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”-ны тэргүүн???
Зочин 2022-01-18 213.87.157.252
🙂 Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2022-01-18 103.229.122.199
Гадаад харилцааны яам хамгийн муу ажиллаж бгаа, энэ яамны ажлыг самарчихаад хэлгүй Дада нар юу хийх гэж бгаам болоо
зочин 2022-01-18 124.158.68.36
2-р ээлж хоолондоо орж эхэллээ дээ хөөрхөн гэдэг нь
zocnin 2022-01-18 197.211.58.122
Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @
fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com
Тэвэг толгойт батцэцэг диипломатчдаын аман салаавч хийлээ. 2022-01-18 64.119.25.232
Уяач сэргэлэн донгио чадваргүй амьтан. Харин б**с долоож дарга нарын үгнээс гарахгүй пялдагадахдаа ичих нүүргүй амьтан. Тэнэг хүн ичиж мэдэхгүй учраас элчин болох гэж гүйжээ. Аялагч уяач нараарр диломат албыг бузарлаж байна . Батцэцэг огцор
Монгол 2022-01-18 202.179.15.114
Сайн томилгоо болсон байна. Ажилд нь яаралтай оруулах хэрэгтэй. Гадаад хамтын ажиллагаа маш чухал. Гэхдээ Монгол улс үйлдвэрлэлийн орон болохын тулд салбаруудын техникийн бодлогод анхаарч мэргэжлийн ажлын албыг ажиллуулаач ээ.
оюу 2022-01-18 66.181.180.122
батцэцэг сайдыг улаанбаатар банкны 1 давхарт нэрийн хуудасний цаас зардаг байхад олон жил цаас авдаг байж билээ иим хүнээр удирдуулсан яам уаж өөдлөх вэ яамарч мэдлэггүй уяачийг сайд болгоод сууж байдаг монголийн төр дампуурч байнадаа олон улсад шившиг болж байнадаа
Ахмад дипломатч Б 2022-01-18 150.129.140.249
Сэргэлэн гэх нөхөр МИ Энхболдын баруун гар, түүний морины уяач байсан. Тэр хүний санал, шахаа байх. Харин нөгөө хоёр эмэгтэй бол болж л байна. Сайн муу ч дипломат албанд олон жил ажилласан хүмүүс байна. Ер нь, тэгээд нэр дэвшигч нар 100 хувь бүх хүмүүсийн санал нийцэх албагүй. Энд атаа жөтөө бас явж л байгаа. Тэглээ гээд яах юм. Хэн нэгэн энэ ажлыг хийх л болно. Хоёр бүсгүйд баяр хүргэж, амжилт хүсье.
zochin 2022-01-18 66.181.180.122
sergelen uuruu neree tatmaar yumaa shivshig gutamshig iim olon surguuli tussuniig ni estoi medehgui yumaa arabaas mori hudaldaj avah gej yavj baigaa yum bailgui ene uur yu hiij chah yum ve battsetseg saidaa boliochee ulsaa bodooch
Ганаа 2022-01-18 203.23.49.77
Монгол Улсын гадаад бодлого, дипломат ёс зүй гэж ерөөсөө алга_ Гэмт хэрэгтэн, аялагч, адуучин мөн намын арын нөхдүүд л томилогддог болж. Мэргэжлийн дипломатуудыг томилохгүй хаа хамаагүй оронруу консулаар явуулаад араас нь иймэрхүү Сэргэлэн, Батбаяр, Гэрэлмаа гэх мэт нөхдүүдийг Элчин сайдаар томилж байгаа нь үнэхээр гамшиг юм. Энэ албан тушаал шагналын албан тушаал биш шүү Батцэцэгээ !!!!!
Зочин 2022-01-18 150.129.143.189
Би Кувейтэд элчин сайдаар явмаар байна аа. Ахаа. Хэл бол бий. Монголоор ярина. Бусдыг нь яахав дээ би хөөрхий амьтан, Дамбийг орчуулагчаар аваад л бид 2 алзахгүйв Тэр Дамбий чинь наймаанд олон жил явцсан. Хэлтэй л гэсэн үг. За.
Зочин 2022-01-18 103.80.210.183
зөв зөв. хэдэн цаас олоод абунад атгуулчих тэгээд сайд болно.
Зочин 2022-01-18 103.80.210.183
гудамжинд сууж байгаа хүнийг сайдаар томилчуул харин ч эд нараас хамаагүй илүү ажиллах байх л даа.
Зочин 2022-01-18 192.82.80.233
Батцэцэг Гадаад харилцаагаар тоглож дууслаа.Адуучин дипломатч элчин сайд явган бадарчин элчин сайд болдог боллоо.Мэргэжилийн тусгай албаа жинхэнэ ясыг нь бариж байна даа
зочин 2022-01-18 203.98.76.103
Уяач хүн элчин болоод л энэ хүн чинь э****з морь уралдуулах гээд 2 нүүр гаргаад л алдаг хүн байна лээ дээ
Зочин 2022-01-18 202.9.47.27
арабууд тэмээ уралдуулах дуртай болохоор уяач сэргэлэнд их сайн хүндэтгэлтэй хандах байх.гиннесийн амжилтад бүртгүүлэх бол ёстой тэнэглэлийн дээд байсан шүү
баларсан юм 2022-01-18 202.131.248.178
Монгол Улсын гадаад бодлого сүйрсэний тод жишээ энэ Сэргэлэн гэж нөхрөөр харагдаж байна даа. Арай дэндүү юмаа л гэмээр байна. Сэргэлэн бид хоёрт баасных нь англи орос хэл байхав дээ
Зочин 2022-01-18 202.126.90.112
Баасны англи хэлэндээ сайн гэсэн
kkk 2022-01-18 69.138.196.202
Sergelen ni hedees heden ond haana surch ajillasan hun be
Сок 2022-01-18 202.126.88.59
Издис гэж. Хол явахгүйнэ дэ. Толгойг солихгүй бол
shivshig sergelen 2022-01-18 202.21.105.222
sergelen shivshig
Зочин 2022-01-18 202.126.90.112
Сэргэлэнг адуугаар нь л явуулах байсан юм даа.
Адуучин дипломат мэргэжилтэй хүн үү.
Миний аав адуучин дипломат
Зочин 2022-01-18 149.86.17.154
Сэргэлэн, Гэрэлмаа 2 зайл оо
Зочин 2022-01-18 202.9.41.141
Persona non grata Гэрэлмаад Щвецари виз өгөхгүй улс маань онигоонд орох вий ккк.
GHYam 2022-01-18 62.55.205.86
Olon talt hamtyn ajillagaag ilyy sain medeh mergejilten Gerelmaagaas uur hyn GHYamand baihgyi. Zuv tomilgoo bolj baina.
Guest 2022-01-18 66.181.176.11
Gerelmaa -LMAO
Зочин 2022-01-18 185.112.167.27
Gerelmaa avgaigaas busad ni medeh baikhdaa
Зочин 2022-01-18 202.126.89.6
хаха яг үнэн 2 таарсан шуудай. гэрэлмаа гэж б**с долоогч, хэдхэн сарын өмнө л өөрийг нь сайд болглсонгүй гэж яамаар нэг бичиг цаас барьж гүйсэн. одоо санаа нь амарсан биз. энэ хэдэн яамны бугууд пэндийтлээ таргалчаад ханаж цадахгүй юм.
зочин 2022-01-18 203.217.139.240
Сэргэлэнг сэрээх хэрэгтэй, унтаж зүүдэлж байна.