Абу Дабид дроноор халдлага үйлдсэнээр 3 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2022.01.17-нд нийтлэгдсэн

Абу Дабид дроноор халдлага үйлдсэнээр 3 хүн нас баржээ

Абу Дабид дроноор халдлага үйлдсэнээр 3 хүн нас баржээ

Абу Дабид дроноор халдлага үйлдсэнээс гурван хүн нас барж, зургаан хүн гэмтжээ. Ираны хоутис босогчдыг сэжиглэж буй уг халдлагын улмаас тус хотын олон улсын гол нисэх буудлын өргөтгөлд  гал гарч, Мусаффа орчимд шатахуун тээвэрлэх гурван автомашин дэлбэрсэн байна. Дэлбэрэлт Абу Дабигийн төрийн өмчит газрын тосны “ADNOC“ компанийн шатахуун хадгалах байгууламжийн ойролцоо болсон аж.

Шатахуун тээвэрлэх автомашинууд дэлбэрснээс Пакистаны нэг, Энэтхэгийн хоёр иргэн нас баржээ. Харин гэмтсэн хүмүүс нь хөнгөн болон дунд зэргийн гэмтэлтэй байгаа аж.
Цагдаа нарын мэдээлснээр гал гарч, дэлбэрэлт болсон хоёр газрын орчимд дронтой төстэй жижиг нисдэг төхөөрөмж унасныг олсон байна. Халдлагыг Ираны хоутис босогчид үйлдсэнээ хүлээжээ.

Абу Даби нь жил бүр Формула-1 олон улсын уралдааныг зохион байгуулдаг.

Арабын Нэгдсэн Эмират улс нь 2015 оноос хойш Саудын Арабын тэргүүлсэн цэргийн эвсэлд нэгдэн Йемений төрийн эрхийг булаасан хоутис босогчдын эсрэг дайн хийж буй. Йемений дайнд 130 мянган хүний амь хохироод байна.

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж