Жүжгийн зохиол уншихад туслах таван зөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2022.01.18-нд нийтлэгдсэн

Жүжгийн зохиол уншихад туслах таван зөвлөгөө

Жүжгийн зохиол уншихад туслах таван зөвлөгөө

Драмын уран зохиолыг унших хамгийн сайн арга юу вэ? Жүжгийн зохиолууд эхэндээ хэцүү байж магадгүй, учир нь зарим хүмүүст зааварчилга уншиж байгаа юм шиг санагддаг байна. Ихэнх жүжгүүд харилцан яриа, тайзны чиглэлийг тооцоолохоос бүрддэг тул дүрийн дотоод сэтгэл, мэдрэмжийг олж харахад хэцүү байдаг талтай.

Драмын уран зохиол хэд хэдэн сорилттой тул унших явцыг яруу найраг, уран зохиолоос ялгаатай болгодог. Гэсэн хэдий ч жүжиг нь уран зохиолын сэтгэл хөдөлгөм туршлага хуримтлуулдаг нэгэн гайхалтай төрөл. Жүжиг уншихдаа хамгийн их ашиг тустай болгох хэдэн зөвлөмжийг энд оруулав. Эдгээр аргуудыг ашигласнаар оюун бодолдоо өөрийн тайз, дүрүүдээ төгс бүтээж чадахад туслах боломжтой.

Уншихдаа харандаа ашиглаарай

Мортимер Адлер "Номыг хэрхэн тэмдэглэх вэ" нэртэй гайхалтай эсээ бичсэн. Текстийг жинхэнэ утгаар нь ойлгохын тулд уншигчид тэмдэглэл, хариу үйлдэл үзүүлэх хувирал, тулгарсан асуултуудыг тус ном, зохиолынхоо хуудас, эсвэл өдрийн тэмдэглэлдээ бичих ёстой гэж Адлер бичжээ. Уншиж байхдаа өөрсдийн хариу үйлдлийг тэмдэглэж авдаг уншигчид жүжгийн дүр, янз бүрийн дэд үйл явдлуудыг санах магадлал өндөр байдаг аж.

Мөн тэмдэглэж авсны тусламжтайгаар  хэлэлцүүлэг, тухайн зохиолынхоо сэдвийг улам дэлгэрэнгүй ойлгож, бусадтай хуваалцаж чаддаг болох юм. Уншиж дууссаны дараа нэмэлт сэтгэгдэл төрсөн мөчүүд, ойлгомжгүй байсан хэсгээ тодорхой бичих үүднээс тус ном, зохиолынхоо төгсгөлд дүгнэлт хэсгийн зай үлдээх хэрэгтэй гэж Адлер зөвлөжээ.

Дүрийг төсөөлөх

Зөгнөлт ном зохиолыг бодвол жүжгийн зохиолд дүрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл байдаггүй. Зохиол жүжиг боллоо ч тайзан дээр дүрийг товчхон дүрслэх нь элбэг. Дүрийн гадаад үзэмжийн хувьд ааш зан, сэтгэл мэдрэхүй нь явцын дундуур аажмаар тодорч өгдөг. Иймд тодорхой бус дүр төрх бий болгох нь уншигчаас шалтгаална. Энэ хүн ямар харагддаг вэ? Тэд яаж дуугардаг вэ? Тэд мөр бүрийг хэрхэн хүргэдэг вэ гэх мэт.

Зохиол өрнөж буй орчныг төсөөлөн бодох

Ахлах сургууль, коллежийн англи хэлний багш нар цаг хугацааны шалгуур давсан жүжгүүдийг сонгодог. Олон сонгодог жүжгүүд өөр өөр эрин үед өрнөдөг тул уншигчид түүхийн цаг хугацаа, газар нутгийн талаар тодорхой ойлголттой байх ёстой. Тодорхой уншиж буй зохиолын, дүрийнхээ хувцас, жижиг деталиудыг бодолцож, түүхэн цаг хугацаатай уялдуулан төсөөлөх хэрэгтэй.

Заримдаа жүжгийн тавилт нь уян хатан, цаг хугацааны тодорхой үе гаргаагүй юм шиг санагддаг. Жишээлбэл, "Зуны шөнийн зүүд" Грекийн Афин хотын домогт эрин үед өрнөдөг. Гэсэн хэдий ч ихэнх продакшнууд тодорхой эрин зууныг нь үл тоомсорлож, жүжгийг өөр эрин үед, ихэвчлэн Элизабетын үеийн Англид болсон мэт тавьдаг.

Тухайн үеийн түүхэн цаг мөчийг судлах

Жүжгийн  зохиол өрнөж буй түүхэн цаг үеийн тодорхой мэдлэггүй бол ойлгоход бэрх. Ойлгож чадахгүйгээс гадна ач холбогдлыг нь алдагдуулж магадгүй. Өнгөрсөн цаг үед  бага зэрэг судалгаа хийснээр суралцаж буй жүжгүүдийнхээ үнэлэмжийг шинэ төвшинд гаргаж чадна. Мөн тэр үеийн ёс заншлыг мэдэж авснаар, зохиол дээрх ойлгомжгүй заншлуудын утгыг тайлж чаддаг болох юм.

Найруулагчийн ухаанаар хар

Жүжгийн зохиолыг ойлгож уншихад хамгийн инээдтэй гэмээр ч үр дүнтэй арга нь та өөрийгөө найруулагч мэт төсөөлөх хэрэгтэй. Зарим жүжгийн зохиолчид тодорхой дүрийн хөдөлгөөнийг маш их дүрсэлсэн байдаг. Гэсэн хэдий ч ихэнх зохиолчид тухайн хөдөлгөөн, найруулгыг жүжигчид болон багийнханд даатгаж үлдээдэг. Эдгээр дүрүүд юу хийж байна вэ? Ямар төрлийн боломжууд байна вэ? Гол баатар нь уурлаж, магтдаг уу? Эсвэл тэд маш тайван байж, мөс шиг харцаар мөрүүдийг хэлж байна уу? Та эдгээр асуултуудыг найруулагч мэт бодсоноор тодорхой ойлголт, төсөөлөлтэй болж чадна.

Мөн жүжгийг эхэлж нэг уншаад, сэтгэгдэлээ бичиж тэмдэглэх хэрэгтэй. Хоёр дахиа сөхөн уншиж, үлдээсэн хэсгүүдээ харах  болно. Найруулагчид яг л ийм журмаар уншиж, дотроо төсөөлөн боддог байна. Драмын уран зохиолыг үнэлэхийн тулд жүжигчид, зураг авалт, хөдөлгөөнийг төсөөлөх ёстойг санаарай. Зураг таны толгойд хэдий чинээ нарийвчлагдана төдийчинээ жүжгүүд хуудсан дээр амилах болно.

Эх сурвалж: TOUCH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж