ГХЯ: АНУ, Япон дахь монголчууддаа сэрэмжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2022.01.18-нд нийтлэгдсэн

ГХЯ: АНУ, Япон дахь монголчууддаа сэрэмжлүүлж байна

ГХЯ: АНУ, Япон дахь монголчууддаа сэрэмжлүүлж байна

Номхон далайн өмнөд хэсэгт далайн гүнд галт уул дэлбэрсний улмаас АНУ болон Японд эрэг дагуу оршин суудаг иргэдэд цунамийн гамшгаас сэргийлэх урьдчилсан сэрэмжлүүлгийг өнгөрсөн Баасан гаригт өгөөд байв.

Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас одоогоор Монгол Улсын иргэдийн эрүүл мэнд, амь нас хохироогүй болохыг Гадаад харилцааны яам мэдээлэв. Энэ талаар тус яамнаас мэдээлэхдээ “Японы хэвлэл мэдээллийн хэрэгсэл цунамийн аюул буурсныг мэдэгдсэн. Одоогоор Ивата муж хамгийн эрсдэлтэй байна.

Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас Элчин сайдын яам, Консулын газраар дамжуулан Ивата мужид оршин суугаа болон АНУ-ын баруун эрэг орчим дахь Монгол Улсын иргэдэд урьдчилсан сэрэмжлүүлэг мэдээлэл өгч байна” гэлээ.

Япон улсын Ивата мужид Монгол Улсын 200 мянга орчим иргэн оршин суудаг бол АНУ-ын баруун эрэг орчимд 12 мянга гаруй иргэн тус тус оршин суудаг болохыг Гадаад харилцааны яам мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж