“ТАБЛЕТ”-д суурилсан турших шалгалтыг амжилттай зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2022.01.17-нд нийтлэгдсэн

“ТАБЛЕТ”-д суурилсан турших шалгалтыг амжилттай зохион байгууллаа

“ТАБЛЕТ”-д суурилсан турших шалгалтыг амжилттай зохион байгууллаа
Боловсролын салбарын цахим шилжилтийн хүрээнд БҮТ нь БМТТ, Мэксим консалтинг компани, Хөвсгөл аймгийн Боловсролын газартай хамтран www.exam.edu.mn системийг ашиглан ЭЕШ-ын 10 хичээлийн жишиг даалгавраар ТАБЛЕТ-д суурилсан турших шалгалтыг 2022.01.15-ны өдөр Мөрөн хотод амжилттай зохион байгууллаа.
Шалгалтад тус аймгийн 12-р ангийн 293 суралцагчид оролцож, шалгалтын үр дүнгээ даалгавар гүйцэтгэсний дараа шууд харсан ба тухайн шалгуулагч ямар цаг хугацаанд даалгавар гүйцэтгэсэн, аль асуулт дээр алдсан зэрэг шинжилгээнүүдийг харах боломжтой байлаа.
Энэхүү турших шалгалт нь цаашид үндэсний хэмжээний болон сургуульд суурилсан шалгалт судалгаа, хөндлөнгийн үнэлгээг цахим болон ухаалаг төхөөрөмжид суурилан Windows, IOS, Android үйлдлийн системээр зохион явуулахад техник технологи, програм хангамжийн боломж нөөц, хүчин чадлыг судлах зорилготой зохион байгуулагдсанаараа онцлог юм.
Эх сурвалж: БШУЯ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж