БНХАУ-ын Эрээн хотод 2009 оны дөрөвдүгээр сард Ц.Тогосмаа гэгч этгээд гурван хамсаатны хамт насанд хүрээгүй охиныг ажилд зуучлах нэрээр хууран мэхлэж аваачин биеийг нь үнэлүүлсэн гэх эрүүгийн хуулийн 124.3-аар зүйлчилсэн хэргийн шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүрэгт болох байсан ч хохирогчийн өмгөөлөгч ирээгүй гэсэн үндэслэлээр энэ сарын 25-ны өдрийг хүртэл хойшилсон байна. Дээрх этгээд нь 16 настай хохирогчоос гадна 25 хүртэлх насны хоёр эмэгтэйг ч мөн биеийг нь үнэлүүлсэн гэх хэрэгт буруутгагдаад байгаа юм. Эл хэргийг улсын яллагч Ж.Хишигжаргал даргалж энэ сарын 25-ны өдөр хянан хэлэлцэхээр товлогдлоо.
Н.Түвшин