Б.Баасанцогтын өмгөөлөгчийн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг хэвээр үлдээв | News.MN

Б.Баасанцогтын өмгөөлөгчийн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг хэвээр үлдээв

Б.Баасанцогтын өмгөөлөгчийн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг хэвээр үлдээв

Б.Баасанцогтын өмгөөлөгчийн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг хэвээр үлдээв

Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Б.Баасанцогтын гомдолтой, Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдох маргааныг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор 2022 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцжээ.

Б.Баасанцогт нь Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны тавдугаар сарын 21-ний өдрийн зургадугаар тогтоолоор өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар түдгэлзүүлэх хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдлыг шүүхэд гаргажээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх маргааныг 2021 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд “… олон нийтийн газар биеэ зохисгүй авч явсан үйлдэл гаргасан нь Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн гуравдугаар зүйлийн 3.1.8, 43 дугаар зүйлийн 43.1.2-т заасныг тус тус зөрчсөн” гэсэн үндэслэлээр Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны зургадугаар тогтоолыг хэвээр үлдээж, Б.Баасанцогтын гомдлыг хангахгүй орхисон байна.

Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Мэргэжлийн хариуцлагын хорооны маргааныг анхан шатны журмаар хянан хэлэлцсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны наймдугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эх сурвалж: Улсын дээд шүүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-17 151.46.69.25

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

Avatar

zocnin 2022-01-17 197.211.58.122

Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @
fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com

Avatar

Зочин 2022-01-17 213.87.128.174

>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-17 150.129.142.17

Ёс зүй ухамсар дорой ийм хүмүүсийг төрийн албанаас зайлуулахгүй бол хойш хойшдоо улам л ялзрана!Монгол ийм болохоор хөгжихгүй дэвшихгүй байгаа юм!Арай ч дээ.

Avatar

Зочин 2022-01-17 64.119.16.157

Юун 2 жил вэ бүр мөсөн хасаач

Avatar

Зочин 2022-01-17 66.181.180.217

Өмгөөлөгчийн эрхийг нь бүр мөсөн хасахгүй дээ. Олон долоон юм гоншигноод гүйхгүй амар байсийм.

Avatar

Зочин 2022-01-17 66.181.178.230

Ёс зүйгүй хүнийг насаар нь хасах хэрэгтэй.

Avatar

Зочин 2022-01-17 64.119.17.97

Хэрэг зохион ял төлөвлөж хуулийн ажилтныг удирддаг мафийн толгойлогч шагнуулаад өнгөрч байх юм. Би зүүдэлж байна уу

Avatar

иргэн 2022-01-17 192.82.77.15

энэ нөхөр ингээд л болоо юу. юу ч гэмээр юм дээ. Бүр гомдлоод явж байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж