Б.Баасанцогтын өмгөөлөгчийн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг хэвээр үлдээв

Хуучирсан мэдээ: 2022.01.17-нд нийтлэгдсэн

Б.Баасанцогтын өмгөөлөгчийн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг хэвээр үлдээв

Б.Баасанцогтын өмгөөлөгчийн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг хэвээр үлдээв

Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Б.Баасанцогтын гомдолтой, Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдох маргааныг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор 2022 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцжээ.

Б.Баасанцогт нь Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны тавдугаар сарын 21-ний өдрийн зургадугаар тогтоолоор өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар түдгэлзүүлэх хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдлыг шүүхэд гаргажээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх маргааныг 2021 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд “… олон нийтийн газар биеэ зохисгүй авч явсан үйлдэл гаргасан нь Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн гуравдугаар зүйлийн 3.1.8, 43 дугаар зүйлийн 43.1.2-т заасныг тус тус зөрчсөн” гэсэн үндэслэлээр Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны зургадугаар тогтоолыг хэвээр үлдээж, Б.Баасанцогтын гомдлыг хангахгүй орхисон байна.

Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Мэргэжлийн хариуцлагын хорооны маргааныг анхан шатны журмаар хянан хэлэлцсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны наймдугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эх сурвалж: Улсын дээд шүүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж