Мэргэжлийн боксын рингэнээ хүч үзэж буй гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогт ирэх Бямба гаригт ээлжит тулаанаа хийнэ. Түүний энэ удаагийн өрсөлдөгч нь Виктор Мануэль Пасиллас гэх Америк залуу аж.
Өдгөө 29 настай Америк залуугийн хувьд мэргэжлийн бокст 17 тулаан хийн 16 ялж, ганцхан ялагдсан. Харин сонирхогчийн боксын замналдаа нийт 278 тулаан хийж, 272 ялжээ. Тэрбээр сонирхогчийн боксын нийт 25 аваргын бүстэй бөгөөд Хосе Рамирез болон Жозеп Диаз зэрэг олимпод эх орноо төлөөлөн оролцож байсан шилдгүүдийг буулган авч байв. Вик Пасиллас хамгийн анх 2011 оны арваннэгдүгээр сард мэргэжлийн боксын анхны тулаанаа Хосе Гарсиагийн эсрэг хийж, ялалт байгуулж байгуулж байжээ.
Вик Пасиллас хамгийн сүүлд 2021 оны нэгдүгээр сард Раийс Алиймтай тулалдан ялагджээ.
Пасиллас Н.Төгсцогтын талаар ярихдаа “Би толгойдоо өшөө авах талаар бодож байгаа. Н.Төгсцогтын эсрэг рингэн дээр гарахдаа гайхалтай тулаан үзүүлж, эргэн ирэхэд бэлэн байна. Би өөрийнхөө жинд сайн тулаан үзүүлж ирсэн. Одоо ч илүү тулаан үзүүлнэ. Надад энэ боломжийг олгосон багийнхандаа баярлалаа. Энэ тулаанаас та нар олон ялгааг олж харна. Би өмнөхөөсөө илүү өлсгөлөн, хүчирхэг байна” гэжээ.
Харин Н.Төгсцогт “Нэгдүгээр сарын 22-ны өдөр надад гайхалтай боломж олдлоо. Рингэн дээр эргэн гарах болсондоо баяртай мөн догдолж байна. Эхлэхээсээ дуусах хүртэл гайхалтай шоу байх болно. Фэнүүддээ дахин нэг гайхалтай тулаанаар бэлэг барина. Эхний хонх дуугарах үеэс эхлэн тулаан өрнөнө. Би өөрийгөө энэ тулаанаас ялалттай гарч ирнэ гэж итгэж байна” гэжээ.
Н.Төгсцогтын хувьд мэргэжлийн боксын рингэнээ 14 тулаан хийж, 12 ялсан. Өдгөө 29 настай тэрбээр сүүлийн тулаанаа 2021 оны долдугаар сард Крис Колбертын эсрэг хийж, ялагдсан.