Уул уурхайн бүтээгдэхүүний үнийг биржийн хороо тогтооно | News.MN

Уул уурхайн бүтээгдэхүүний үнийг биржийн хороо тогтооно

Уул уурхайн бүтээгдэхүүний үнийг биржийн хороо тогтооно

Уул уурхайн бүтээгдэхүүний үнийг биржийн хороо тогтооно

Сүүлийн жилүүдэд уул уурхай, олборлох салбар өндөр хурдацтай хөгжиж 2005 оноос хойш дотоодын нийт бүтээгдэхүүнд энэ салбарын эзлэх хувийн жин 20 гаруй хувьд хүрсэн. Өнөөгийн байдлаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 22 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 71 хувь, экспортын 94 хувийг бүрдүүлж буйн хувьд энэ салбар нь Монгол Улсын эдийн засгийн тулгуур багана болж байна. Энэ ч агуулгаар уул уурхайн салбараас хүртэх орлогыг ил тод, хамгийн боломжит үнээр төвлөрүүлэх нь чухал юм.

Монгол Улс нь дэлхийд дээгүүрт орох ашигт малтмалын баялаг нөөцтэй бөгөөд нүүрс, зэс, молибден, алт, хайлуур жонш, газрын тос зэрэг 80 гаруй нэр төрлийн ашигт малтмалын нөөцтэй. Гэвч уул уурхайн бүтээгдэхүүний дотоод, гадаад зах зээлийн арилжаанд дараах хүндрэлүүд тулгарч байна.Үүнд:

  • Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн бодит үнэ, худалдааны нөхцөл, бүтээгдэхүүний чанарын талаарх мэдээлэл нээлттэй ил тод бус байдгаас үр ашигтай гэрээ хэлцэл хийх боломж муу, зардал өндөр 
  • Уул уурхайн бүтээгдэхүүнийг борлуулах зохион байгуулалттай зах зээл бий болоогүйн улмаас бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээлийн үнээс үлэмж доогуур байна.
  • Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох боломжийг хангах, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд энэ салбарын оруулах хувь нэмрийг улам өргөжүүлэх шаардлага тулгараад байна
  • Гэрээний үндсэн дээр арилжаалагдах уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ нь гэрээний үнээр тогтоогдож, хууль тогтоомжийн дагуу албан татвар, төлбөр, хураамж ногдож байна. Гэвч гэрээгээр тохирсон үнэ нь зах зээлийн ханшнаас үлэмж зөрүүтэй байдгаас уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтаас олох орлогыг ихээхэн бууруулж байна.

Дээрх дурдсан болон бусад асуудлыг цогцоор шийдвэрлэх зорилгоор Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн Уул уурхайн бүтээгдэхүүний Биржийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулжээ. Уг хуулийн төслийг өнөөдөр /2022.01.17/ Үйлдвэржилтийн байнгын хороо хэлэлцлээ.

Гишүүд асуулт асууж, хариулт авав.


УИХ-ын гишүүн Б.Баттөр:

-Уул урхайн бүтээгдэхүүний борлуулалтын биржтэй болсноор ямар давуу талтай вэ. Биржээс зарлах үнийг хэрхэн тогтоох вэ. Хуурамч гэрээ хийгдэхээс яаж сэргийлэх үү?

Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:

-Тухайлбал, нэг компанийн хамаарал бүхий хоёр компани хоёр тал болж нэг нь худалдагч нөгөө тал нь худалдан авагч болж орж ирэхээс сэргийлсэн заалт бий. Жишиг үнийн хувьд бүх зах зээлийн түүхэн үнэ болон прогнозын судалгаан дээр тогтоно. Хэрэв худалдагч, худалдан авагч тал хоорондын тохирсон үнэ нь жишиг үнээс таван хувь доош  унавал биржийн худалдааг зогсоох заалт олон улсад мөрдөгддөг.  Биржээс заралж байгаа жишиг үнээс хэт бага байх нь худалдааг ямар учраас ийм бага үнээр тогтоох болсон бэ гэдгийг  хяналтын алба бирж дээр ажиллаж тогтооно.

Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, борлуулалтын хэмжээ ил тод болсноор арилжаанаас тооцох татвар хураамжийг үндэслэлтэй тогтоох нөхцөл бүрдэж улсын төсвийн орлого нэмэгдэнэ. Мөн уул уурхайн бүтээгдэхүүнийг нийлүүлэх гэрээний үүргийн хэрэгжилт баталгаатай болж арилжаанд оролцогчдын эрсдэл буурах, хөрөнгө оруулалтын таатай орчин бий болох ач холбогдолтой.

Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулагдсанаар биржийн арилжааны төлбөр тооцоо Монгол Улсын банк санхүүгийн байгууллагаар дамжин хийгдэж, гадаад валютын орлого нэмэгдэж, ханш тогтворжих, таатай нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн уул уурхайн бүтээгдэхүүний чанар олон улсын стандартын түвшинд хүрч сайжрах бөгөөд үүнийг дагаад техник, технологийн шинэчлэл хийгдэх, шинээр ажлын байр бий болох нөхцөл бүрдэнэ. Мөн биржийг дагалдан арилжааны зуучлагч, тээвэр логистик, баталгаат агуулах, даатгал зэрэг цогц үйлчилгээ бий болох юм. Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүний зохион байгуулалттай зах зээлийн найдвартай, тогтвортой ажиллагааг дэмжихийн зэрэгцээ татварын суурийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

 Монголын экспортлогчдын холбооны тэргүүн доктор профессор Д.Галсандорж:

-Монгол Улсын хувьд уул уурхайн бүтээгдэхүүний биржтэй холбоотой асуудал урт хугацааны бодлого, салбарын бодлогын баримт бичигт тусгагдсан хэдий ч бодит байдалд үйл явц ил тод, тодорхой, нээлттэй биш, хамрах хүрээ хязгаарлагдмал, харилцан үр ашигтай байхаар тодорхой хуульчлагдаагүй. Тиймдээ ч уул уурхайн салбарт хамгийн хүндрэлтэй асуудал нь  уул уурхайн бүтээгдэхүүний худалдаа.

Үүн дээр бид  маш их алдаж байна.  Тухайлбал, зэс дээр гэхэд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ Японы зэс хайлуулах цэвэршүүлэх үйлдвэрийн холбоодын хооронд гэрээ хийсэн. Мөн  Австрали, Германы хайлуулах цэвэршүүлэх үйлдвэртэй хийсэн гэрээнд дүгнэлт хийх боломжтой.  Японы далайн  эрэгээс Хятадын далайн боомт хүртэлх тээврийн зардал 30 ам.доллар, Хятадын далайн боомтоос Замын-Үүд Эрээн хүртэлх тээврийн зардал нь 42 ам.доллар байна. Хамгийн гол нь гэрээ хийхэд зэсийн баяжмал хайлуулах цэвэршүүлэх зардал, хоргодол, төлбөрийг аль сард төлөх зэрэг гурван гол шаардлага бий.  Үүнийг тохироход арилжааны компани, гадаадын худалдан авагч нарын үгээр шахуу явдаг.  Тиймээс биржийн дэргэд үнийн хороо байна. Үнийн хороо тухайн экспортын барааны үнийг өнгөрсөн 3-5 жилийн үнийг  судалж, цаашдын прогнозын үнэ дээр суурилан худалдан авагч , худалдагч хоёрын үнийн саналыг үндэслэн биржийн үнийн хорооноос үнэ тогтооно. Өрсөлдөөний зарчмаар аль болохор өндөр үнээр борлуулна. Уул уурхайн бүтээгдэхүүний бирж зах зээлийн судалгаа хийнэ. Улмаар зах зээлийн судалгааны сан байгуулна. Гадаадын биржүүдтэй хамтарч ажиллана.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

 -Би Г.Ёндон сайдыг магтмаар байна. Ер нь түүхий эдийн биржийг байгуулах нь амаргүй. Сайд дарга нар сайхан зүйл ярьдаг. Амаараа бол “алдаг”. Бодит байдал дээр санаачлага гаргадаггүй. Зүгээр л ярьдаг. Харин хийдэггүй. Г.Ёндон сайд бол Биржийн тухай анхдагч хуулийн төслийг оруулж ирсэнд талархаж байна. Үүнийг ажил хэрэг болгох хэрэгтэй. Жишээ нь нүүрсэн дээр гэхэд бага үнийн дүнтэй маш олон гэрээ байгаа. Бараг бөөнөөр нь зарчихвал илүү үнэтэй. Жижиглээд зарахаар зарж байгаа хүндээ ашигтай. Энэ бол бодит байдал. Тиймээс үүнийг таслан зогсоож ил тод болгох цаг нь болсон. Уг хуулийг бид яаралтай батлах ёстой. Сэм, сэм яриад сэмхэн тохирсон үнэ асуудалтай л байгаа. Тиймээс өрсөлдөөн орж ил тод болсон үнэ зөв зүйтэй. Асуулт асууя. Яагаад уул уурхайн биржийг хөдөө аж ахуйн биржтэй хамт явуулж болохгүй вэ. Ингэж бодсон үндэслэл юу вэ. Хөдөө аж ахуйн бирж сайн ажиллаад байгаа юм алга. Тиймээс муу зүйл дээр очиж нааж унагааж байснаас тус, тусдаа явсан нь амар гэж бодсон юм уу. Хоёрдугаарт, компаниуд гадаадын бирж дээр зарж болох уу. Хамгийн гол нь өрсөлдөөн оруулж ил тод болгож үнийг дээш өсгөх нь чухал. Хувийн хэвшлийхэн бүтээгдэхүүнийг хоёр үнээр зараад байгаа гэх яриа бий. Татвар, гаалийнханд үзүүлэх зорилготой нэг гэрээ. Жинхэнэ зах зээлийн үнийн гэрээ буюу гадаадад мөнгө нь үлдэх зорилготой нэг гэрээ байна. Энэ бүгдийг уул уурхайн бирж зогсооно. Олон улсад хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн уул уурхайн бүтээгдэхүүн хоёр нэг газар зарагдаж байна.  Манайх ингэж болоогүй юу?

 Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:

-Хөдөө аж ахуйн бирж дотооддоо чиглэсэн арилжааг явуулдаг. Гадаад руу гэвэл ноолуур байна. Таны асуусан зүйл Засгийн газрын түвшинд яригдсан. Манай ажлын хэсэг хөдөө аж ахуйн биржтэй хамтрах талаар ярилцсан. Уг нь болохгүй зүйл байхгүй. Бидний зүгээс эсэргүүцсэн зүйлгүй. Хуулийн төслийг нэг хэсэг зэрэг оруулж ирэхээр хүртэл ярилцаж байсан. Хөрөнгийн гэхээс илүү хөдөө аж ахуйн биржтэй нийлэх нь тохиромжтой. Цаашдаа хөгжлийнхөө явцад нэгдэх бүрэн боломжтой.

 Монголын экспортлогчдын холбооны тэргүүн доктор профессор Д.Галсандорж:

-Манай уул уурхайн бүтээгдэхүүн чанар стандарт нь олон улсын биржийн стандартад хүрсэн тохиолдолд арилжаалах боломжтой. Гэхдээ Лондон болон Шанхайн металлын биржийн албан ёсны гэрчилгээг авч чадахгүй байгаа. Тухайн компани бүтээгдэхүүнээ гурван жил тогтвортой хэд хэдэн үйлдвэрлэгч нарт нийлүүлсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Лондонгийн металлын биржийн гурван лабораторын батлан даалт гаргуулж авсан тохиолдолд  манай цэвэр зэс борлогдох боломжтой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-17 151.46.69.25

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

Avatar

PEEN 2022-01-17 197.211.58.122

Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @
fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com

Avatar

зочин 2022-01-17 103.140.11.123

Амьдралаас хол зүй л ярихаа больмоор доо Хөөрхий

Avatar

Зочин 2022-01-17 213.87.128.174

!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зөвлөх 2022-01-17 192.82.67.138

Бүрэн боловсруулсан уул уурхайн бүтээгдхүүн худалдах бирж байдаг болохоос түүхий нүүрсийг доншуур хятадуудаас өөр хэнд зарах гэж тэнэг санаа гаргадаг байна аа. Боловсруулах үйлдвэрүүдийг бодлогоор дэмжиж байгуул, дараа нь энэ биржээ ярь за юу Ёндон гуай!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж