Д.Ихбаяр, Б.Пүрэвсүрэн нарыг ажлаас нь чөлөөлжээ

Хуучирсан мэдээ: 2022.01.17-нд нийтлэгдсэн

Д.Ихбаяр, Б.Пүрэвсүрэн нарыг ажлаас нь чөлөөлжээ

Д.Ихбаяр, Б.Пүрэвсүрэн нарыг ажлаас нь чөлөөлжээ

Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр болон нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нарт хариуцлага тооцохоор Засаг даргын захирамжийн төсөл боловсруулж байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу нийслэлийн Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нарыг захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Өнгөрсөн долоо хоногт  нийслэлийн агаар, орчны бохирдол хариуцсан төслийн удирдагч Д.Ихбаярын  сайжруулсан түлш хямд учир иргэд их түлж байна. Тиймээс агаарт тархсан угаарын хийн чанар сайжрахгүй байна гэх мэдээлэл олон нийтийг багагүй бухимдуулсан.

 Учир нь нийслэлээс агаарын бохирдол бууруулах нэрийдлээр өөр дорвитой арга хэмжээ авч чадаагүй байж, гэр хорооллын иргэдийг буруутгаж байгаад нийгэм шүүмжлэлтэй хандсан юм.

Тэрчлэн гэр хороололд агаарын бохирдол их байгаа нь иргэдийн буруу, зуухыг түлштэй нь эвцэлдүүлэх ёстой гэж мэдээлэл хийсэн нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэнд ч хариуцлага тооцохоор болжээ.

Асуудлаас өөрсдийгөө "хуурай" авч гарах гэж иргэдийг буруутгасан дарга нарын хувьд ёстой л барцадтай өдөр болж байх шиг.  АӨнгөрсөн жилүүдэд ч утааг бууруулах нэрийдлийн дор олон ажлыг төлөвлөж, төсөвлөж хийсэн ч амжилт олсонгүй. Ямартай ч сайжруулсан түлшний үнийг хямдруулснаар зах зээлд эрэлт үүсч иргэд ихээр авч байна гэдэг нь үнэнээс хол. Учир нь хороо, дүүргээс өрх бүрд долоо хоногт хэрэглэх сайжруулсан түлшний хязгаарыг тогтоосон.

Картаар авдаг учир нэг өрх зургаагаас илүү шуудай түлш авч болохгүй. Тэгэхлээр гэр хорооллын айл өрхүүд сайжруулсан түлшийг их түлэхийг хүссэн ч олдохгүй байгаа нь бодит байдал. Албаны хүмүүс нь алдаагаа иргэд рүү ийнхүү чихэж байгаад олон нийтийн зүгээс дургүйцэж байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу Д.Ихбаяр, Б.Пүрэвсүрэн нарт хариуцлага тооцохоор болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж