Омикрон хувилбар гарсантай холбоотойгоор иргэдийн дархлаажуулалтад хамрагдах идэвх нэмэгджээ. Өнөөдрийн байдлаар дөрөвдүгээр тунд 27.206 иргэн буюу зорилтот бүлгийн иргэдийн 2.9 хувь нь хамрагдсан. Тэгвэл дархлаажуулалтад хамрагдаагүй 11 хүртэлх насны хүүхдүүд болон 12-17 насныхныг нэмэлт тунд хэзээ хамруулах талаар тов гарч байгаа эсэхийг Эрүүл мэндийн яамнаас тодрууллаа.
ЭМЯ: 5-11 НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ВАКЦИНЖУУЛАЛТТАЙ ХОЛБООТОЙ СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяраас асуухад "5-11 насны хүүхдүүдийн вакцинжуулалттай холбоотой судалгаа шинжилгээ болон худалдан авалттай холбоотой ажлыг хийж байна. Ойрын хугацаанд хүүхдийн вакцинжуулалт тодорхой болно. Мөн 12-17 насны хүүхдүүдийн нэмэлт тун ч яригдаж байгаа. Гэхдээ тов гараагүй. ДЭМБ-аас хүүхдүүдийг вакцинжуулах талаар зөвлөмж мэдээлэл гараагүй. Мөн хичээл сургууль амарсантай холбоотойгоор Covid-19-өөр өвдөх хүүхдийн өвчлөл харьцангуй буурсан. Харин томуугийн өвчлөл нэмэгдэж байна. Омикрон хувилбарын тухайд өвчилснөөс хойш нэмэлт тундаа хамрагдаагүй хүмүүс ихэвчлэн өвдөж байгаа. Учир нь дархлаажилтын хувь буурсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл тусаад эдгэрсний дараа тогтсон дархлаа омикрон хувилбар хангалттай хамгаалж чадахгүй. Харин өвчилсний дараа вакцин хийлгэсэн иргэд омикроны давалгаанаас маш сайн хамгаалж байгаа гэх мэдээлэл байна.
Дельта хувилбарын давалгааны үед иргэд маш богино хугацаанд шинж тэмдэггүй хэлбэрийн хатгаа болж байсан. Омикроны үед шинж тэмдэг нь тод байх ч хатгаа болохгүй байна. Тиймээс бид зөвхөн хүүхэд, жирэмсэн эмэгтэй гэх мэт эрсдэлт бүлгийн иргэдийг эмнэлэгт хэвтүүлнэ. Бусад иргэд гэртээ шинж тэмдгийн эмчилгээ хийх зохицуулалт хийж ажиллаж байгаа гэсэн юм.
ХӨСҮТ: ДАРХЛААЖИЛТЫН ИДЭВХ ТОДОРХОЙ ХУГАЦААТАЙ УЧИР ХҮҮХДҮҮДИЙГ Ч НЭМЭЛТ ТУНД ХАМРУУЛНА
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албанаас хүүхдийн вакцин болон нэмэлт тунг хэзээнээс хийж эхлэх талаар тодруулахад судалгааны шатанд явж байна. Эхний ээлжид 12-оос дээш насны хүүхдүүдийг нэмэлт тунд хамруулах талаар судална. Түүний дараа 11 хүртэлх насны хүүхдүүдийг нэгдүгээр тунд хамруулна гэлээ.
Covid-19-ийн эсрэг вакцин дархлаажилтын тодорхой хугацаатай учир хүүхдүүдийг ойрын хугацаанд нэмэлт тунд хамруулна гэдгийг албаныхан онцоллоо.
Монгол Улс 2021 оны хоёрдугаар сарын 23-нд эхний тунг хийж, 2-3 сарын хугацаанд иргэд бүрэн тундаа хамрагдсан. Наймдугаар сарын дунд гэхэд вакцин хийлгэснээс хойш 4.5 сар гэж үзээд, дархлаажуулалтын түвшинг үзсэн. Тухайн үед зайлшгүй нэмэлт тун хийх шаардлагатай байна гэж үзээд, нэмэлт тунг эхлүүлсэн. Өнгөрсөн 2021 оны наймдугаар сарын 16-наас нэмэлт тун хийхдээ "Астразенейка"-г "Файзер"-аар бүүст хийхэд дархлаажилтын нэгж 30-510 болж нэмэгдсэн.
Дунджаар 4.5 сарын дараа буюу одоо дархлааг дахин үзэхээр эргээд 70 нэгж болж буурсан байна. Тиймээс сэргээх тунг заавал хийлгэх нь зүйтэй. Тэгэхгүй бол бүрэн тун хийлгэсэн, сүргийн дархлаа тогтоно гэж үзээд явж болохгүй. Дархлаа тогтоц тодорхой хугацаанд хадгалагдах учир иргэд вакцинаа тухай бүрд нь хийлгэснээр халдвараас болон өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Тиймээс ойрын хугацаанд 12-17 насны хүүхдүүдийг нэмэлт тунд хамруулах ажил эхлэх аж.
Зочин 2022-01-17 151.46.69.25
Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.
Зочин 2022-01-17 192.82.64.158
Үр хүүхдүүддээ юакцин шахуулахгүй шүү. Одооо болно , вакцин шахуулаад л ковид тусаад байхад дахиад шахна гэрэд байхын үр хүүхдүүдээр минь битгий оролд.
Зочин 2022-01-17 202.9.46.2
za sudlaachid guai, uursdiinhuu huuhduuded tariulaarai daa.
Зочин 2022-01-17 213.87.128.174
! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2022-01-17 66.181.187.182
Тэг тэг. Тэр их Үйлийнн үрээс бултах газар харин байхгүй дээ
Mai 2022-01-17 66.181.184.138
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас вагцин дэмий болсон гээд нүүрээ улалжуулж буух газраа олхгүй байхад хүний үрсийн амиар тоглох гээд байдаг maлууд юм аа.
https://www.who.int/news/item/11-01-2022-interim-statement-on-covid-19-vaccines-in-the-context-of-the-circulation-of-the-omicron-sars-cov-2-variant-from-the-who-technical-advisory-group-on-covid-19-vaccine-composition
Зочин 2022-01-17 66.181.176.248
Энэ яамны сайд ч ажлаа сүүлийн үед бүр хийхээ больжээ.. Уртаагийн араас явуулах уу? Шинэлэг юм ер сэдэхгүй, хийхгүй юм. Хөөрхий эмч, сувилагч, ажилтнууд нь л авч явж байх шиг байна даа. Нөгөө генийн дараалал тогтоогч ажилдаггүй. Ядаж тэр Модерна вакцин туугаад аваад ирж чадахгүй юм. Энэ салбарын ирээдүйн хөгжлийн төлөө юу хийж байна?
Зочин 2022-01-17 192.82.70.242
Hicheel surguuliig onlainaar oruulaachee
Зочин 2022-01-17 66.181.184.138
Энэ оны 5-р сард вагцины хор уршиг бүрэн илэрч жинхэнэ гамшиг болно гэсэн мэдээлэл явж байгаа шүү.
Зочин 2022-01-17 202.126.88.50
Бм лав хүүхдүүддээ хийлгэхгүй
Зочин 2022-01-17 139.5.216.187
Хүүхдүүдийг наад вакцин гээч балай юмандаа хамрагдуулж болохгүй шүү хүүхдүүд өөрийнхөа дарлаагаараа эдгэнэ
Зочин 2022-01-17 192.82.73.107
Вакцин нэмэргүй омикронд. Эргэн тойрон 3 дахь тун хийлгэчихээд туссан хүн их байна
Зочин 2022-01-17 202.9.46.44
no no no no no