“Crash landing on you” мюзикл тун удахгүй

Хуучирсан мэдээ: 2022.01.17-нд нийтлэгдсэн

“Crash landing on you” мюзикл тун удахгүй

“Crash landing on you” мюзикл тун удахгүй

Өмнөд Солонгосын алдартай “Crash landing on you” олон ангит кино удахгүй мюзикл хэлбэрээр үзэгчдийн хүртээл болох нь. Хайртай киногоо төрөл бүрийн форматаар хүлээн авч үзэхийг хүссэн үзэгчдийн хүсэлтэд тулгуурлан дөрвөн киног мюзикл болгохоор шийджээ.

Юун түрүүнд олон орны үзэгчдийн хайртай “Crash landing on you” кино ирэх есдүгээр сард мюзикл болох гэнэ. Уг 16 ангит кино нь үзэлтийн тоогоороо Өмнөд Солонгостоо тэргүүлсэн байна. Түүгээр зогсохгүй, Япон тэргүүтэй Азийн олон орнуудад “Netflix” компанийн хамгийн их үзэлттэй киногоор шалгарчээ. Мюзиклын гол дүрүүдэд хэн тоглох, ямар хөгжмийн продакшн хийх зэрэг мэдээллүүд хараахан тодорхойгүй байна.

Мөн анагаах ухааны сэдэвт триллер бүтээл “M” нь ирэх сард Дунггүк их сургуулийн театрт мюзикл хэлбэрээр тавигдах ажээ. Уг кино нь үр хөндөлтийн тухай бөгөөд 52.2 хувиар хамгийн өндөр үзэлттэй киноны жагсаалтад орсон байна.

Гуравдугаарт, "Another Miss Oh" олон ангит кино төв Сөүлийн “Daehangno”-д мюзикл хэлбэрээр гарах аж. Дөрөвдүгээрт, монголчуудын сайн мэдэх “Hotel Del Luna” цуврал бас мюзикл болох нь. Энэ кино нь 2019 онд дэлгэцнээ гарсан бөгөөд зөвхөн сүнснүүдэд зориулсан зочид буудлын тухай өгүүлдэг.

Эх сурвалж: YONHAP NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж