Хятад улсад 2021 онд төрөлтийн тоо түүхэндээ хамгийн бага хэмжээндээ хүрчээ. Тодруулбал, 1000 хүнд ногдох төрөлтийн тоо 7.52 болсныг тус улсын Үндэсний статистикийн товчооноос мэдээлэв.
Хятад улс нь хүн амын хурдацтай хөгшрөлтөөс үүдэлтэй эдийн засгийн эрсдэлээс зайлсхийхийн тулд 2016 онд олон арван жилийн турш хэрэгжүүлж ирсэн нэг хүүхдийн бодлогоо цуцалж, хоёр хүүхэд болгосон. Харин өнгөрсөн жилээс эхлэн хосуудыг гурав хүртэл хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн билээ. Гэвч амьдрах өртөг хэтэрхий өндөр байгаа нь хосуудыг олон хүүхэдтэй болоход саад болж байна.
Үндэсний статистикийн товчооноос мэдээлснээр 2021 онд төрөлтийн тоо 1949 оноос хойш анх удаа хамгийн бага байжээ. Өнгөрсөн жил 10.62 сая хүүхэд төрсөн бол 2020 онд 12 сая болж өссөн байсан.
Шилжилт хөдөлгөөнийг оруулахгүйгээр Хятадын хүн амын өсөлт 2021 онд ердөө 0.034 хувьтай байжээ. Энэ нь 1960 оноос хойшх хамгийн бага үзүүлэлт юм.
Эх сурвалж: ALJAZEERA
Холбоотой мэдээ