Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт энэ сард хүн малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан хяналт шалгалтыг чангаруулжээ. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мал, мах болон малын гаралтай түүхий эд худалдан борлуулдаг аж ахуйн нэгж, иргэдэд санамж, сэрэмжлүүлэг тараан ажиллаж байгаа аж. Мөн сум дундын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Засаг даргын тамгын газрын ажилтан, алба хаагчид халдварт өвчний голомт бүхий бүс нутагт хяналтын постод 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 16 аймагт шүлхий өвчин дэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоожээ. Гэсэн ч шүлхий өвчин дэгдсэн аймаг, орон нутгаас Улаанбаатар руу малын гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэх эрсдэлтэй. Иймд хорио цээрийн дэглэм тогтоосон аймаг, сумдаас тээвэрлэлт хийхийг хориглосныг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан үүргийг Түр орлон гүйцэтгэгч Б.Ганзориг хэлэв. Тэрбээр “Шүлхий өвчний шинж тэмдэг гарсан бол тухайн аймаг, суманд 28 хоног хорио цээрийн дэглэм тогтооно. Энэ хугацаанд мал амьтнаас шүлхий өвчний шинж тэмдэг илрэхгүй бол 15 хоногийн хязгаарлалтын дэглэмд оруулна.
Нийт 42 хоногийн дараа хорио цээрийн дэглэмийг цуцалдаг. Өнөөдрийн байдлаар 154 голомтын хорио цээрийг бүрэн цуцалсан. Мөн 53 голомт хязгаарлалтын дэглэмд шилжээд байна. Ер нь хорио цээр хэрэгжсэн аймаг, сумаас аливаа хөдөлгөөн хийхийг хориглосон. Мал эмнэлгийн гэрчилгээний үндсэн дээр нэвтрүүлнэ.
Энэ жилийн тухайд малын шүлхий өвчлөл их байгаа нь 2020-2021 оны өвөлжилт хүндэрсэн, цар тахлын нөхцөл байдал, отор нүүдэл зэрэг олон шалтгаан нөлөөлж байна. Ялангуяа малчид отроор нүүдэллэж байгаа нь хүндрэлтэй байдлыг үүсгэж байгаа юм” гэлээ. Мөн Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх "Хорио цээр тогтоосон аймаг, сумдаас тээвэрлэлт нэвтрүүлэхгүй байх, хүнсний аюулгүй байдалд анхаарч байна. Энэ асуудлыг Мал эмнэлгийн ерөнхий газар хариуцна" гэв.
Зочин 2022-01-17 151.46.69.25
Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.
zocnin 2022-01-17 197.211.58.122
Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @
fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com
Зочин 2022-01-17 213.87.128.174
>>>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Ий 2022-01-17 202.9.41.51
Махны үнийг хөөрөгдөж ашиг олох гэсэн хэсэг бүлэг этгээдийн гарт оровоо хөөрхий
И 2022-01-17 103.57.94.231
Орон нутгийн зарим замуудыг хаачихсан тойрч яв гэж хөөгөөд замын улсыг их хүндрүүлж байна лээ. Аймгийнхаа хэмжээнд ядахнаа зарлачихмаар юм.
Баатар 2022-01-17 192.82.68.17
Шүлхийг зогсоох арга хэмжээ авч чадахгүй байгаа ХААЯ мал эмнэлгийн ерөнхий газрынханд хариуцлага тооц. Дэлхий нийтээр коронатай тэмцэж болоод байхад урд нь гардаг байсан шүлхий өвчнийг зогсоож чадахгүй байгаа нь мөнгө, хөрөнгөтэй холбоотой гэж үзэж бна. Улсаас мөнгө хөрөнгө гаргаад байхад өвчин тархаад бгаа нь МЭГ ын удирдлагуудын мэдлэггүй, чадваргүйтэй холбоотой. Хариуцлага тооцож бүгдийг соль.
Зочин 2022-01-17 202.21.97.30
элдэв галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичиж байхынхаа оронд шууд л шүлхий дэгдсэн аймаг сумдын нэрсийг л ИЛ БОЛГООД ЗАРЛАЧИХ хэрэгтэй шдээ
Ий 2022-01-17 202.9.41.51
Зөд дэмжиж байна хөдөөнөөс идэшээ авч чадахгүй хар захын наймаачингуудаас гарал үүсэл нь тодорхойгүй туранхай буудаж алсан малын мах зарж байна лээ мэдэлгүй авчираад сүүлд ннь мэдсэн хяналт гэж байхгүй нэг бичигээ хэд хэддэн улаа ашиглана бусдад шилжүүлнэ үнэн худалаа нь мэдэгдэхгүй цаас үзүүлж зарна энэ ченжүүдээ хяна шалгаач