Э.Бат-Үүлийг суллахыг шаардаж, дарга нарыг АТГ-т өгөв

Хуучирсан мэдээ: 2022.01.17-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүлийг суллахыг шаардаж, дарга нарыг АТГ-т өгөв

Э.Бат-Үүлийг суллахыг шаардаж, дарга нарыг АТГ-т өгөв

Гэр хороолол хөдөлгөөнөөс Э.Бат-Үүлд ял оноосныг эсэргүүцэж өнөөдөр /2022.01.17/ мэдээлэл хийлээ.


“Гэр хороолол хөдөлгөөн”- ий Удирдах зөвлөлийн гишүүн Б.Батсүх:

-Нийслэлийн иргэдийг хохироосон шийдвэрээр эрх баригчид бизнес эрхэлж байна. Хэдэн жилийн өмнө гэр хорооллын иргэдийг газар өмчлөх, дахин төлөвлөлтөд хамруулж байртай болгох шийдвэрийг өнөөдрийн эрх баригчид хүчингүй болгосон. Одоо утааны асуудлаар ч тэд бизнес хийж байна. Э.Бат-Үүл бол гэр хорооллын иргэдэд ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ажил үүргээ гүйцэтгэж байсан. Гэтэл өнөөдөр түүнд шүүхээс хорих ял оноосон. Үүнийг бид эсэргүүцэж байна. Гэр хороолол хөдөлгөөний тэргүүн Э.Бат-Үүлийг хилс хэрэгт гүтгэж байгаа нь хонгилын шүүх байгаагийн тод илрэл.

Хотын дарга асаны үйл хэргийг цагдаж, гэр хорооллын иргэдийн хамт хорьж байна. Тиймээс Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга асан С.Батболд нарыг авлигатай тэмцэх газарт өгч байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг улс төрийн шалтгаанаар бүрэн зогсоосон учир түүний хууль бус үйлдлийг хянаж, шалгаж өгөхийг хүсч байгаа юм. Үндсэн хуульд заасны дагуу иргэн эрүүл орчинд амьдрах эрхтэй. Мөн үл хөдлөх хөрөнгө эзэмших, зарцуулах эрхтэй. Энэ эрхүүдийг зөрчсөн гэж үзэж байна.

Газраа зарахаар гэрээ хийсэн олон иргэнд онц их хэмжээний хохирол учруулсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг зогсоосноор агаарын хүхэрлэг хий болон хорт хийн чанар муудаж байна. Эдгээр үндэслэлээр болон агаарын дүүжин тээвэртэй холбоотой асуудлаар С.Амарсайханыг АТГ-т өгч байна.

Гэр хорооллын иргэдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж, Э.Бат-Үүлийг суллахгүй бол тэмцлийн дараагийн шатанд шилжинэ. Ял оноосон үндэслэл тодорхойгүй, түүнээс гадна хэвлэн нийтлэх эрхийг хаасан нь зохиомлоор ял оноосон гэж үзэхэд хүргэлээ. Тиймээс улсад хохирол учруулаагүй, гэмт хэрэг үйлдээгүй хүнийг суллахыг шаардаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
200
ТэнэглэлТэнэглэл
33
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж