Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Араб улсад айлчлав

Хуучирсан мэдээ: 2022.01.17-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Араб улсад айлчлав

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Араб улсад айлчлав

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ням гаригт Арабын нэгдсэн Эмират улсад айлчлав. Тэрбээр Сөүлийн “газар-агаар” ангиллын пуужинг Абу Дабид худалдах олон тэрбум ам.долларын урьдчилсан тохиролцоонд хүрч, Персийн булангийн Арабын холбоот улстай  улам гүнзгий хамтран ажиллахаа амласан байна.  Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Эмират улсын ерөнхий сайд Шейх Мохаммед Бин Рашид Аль Мактумтай Дубайд уулзсаны дараа Арабын нэгдсэн эмират улс Өмнөд Солонгосын дунд тусгалын пуужингийн довтолгооноос хамгаалах системийг 3.5 тэрбум ам.доллараар худалдан авах санамж бичигт гарын үсэг зуржээ.

Айлчлалын хүрээнд хэлэлцээрийн дагуу тодорхой мэдээлэл хоёр улсын талаас өгөөгүй байна. Гэвч өнгөрсөн арваннэгдүгээр сард Дубайд долоо хоног үргэлжилсэн үзэсгэлэнгийн үеэр Эмират улсын батлан хамгаалах яам 40 км-ээс доош өндөрт пуужинг сөнөөх зориулалттай Өмнөд Солонгосын "M-SAM" гэх дэвшилтэт агаарын довтолгооноос хамгаалах системийг авахаар төлөвлөж байгаагаа твиттер хуудсандаа нийтэлсэн.  Тэрбээр "Энэ нь 40 км-ээс доош өндөрт пуужинг сөнөөхөд зориулсан. Үндэсний агаарын довтолгооноос хамгаалах хүчний нэмэгдэл боллоо"  гэж  тэмдэглэсэн байжээ.

Шейх Мохаммед уулзалтын үеийн  гэрэл зургуудыг нийтэлж, "Арабын нэгдсэн эмират улс дэлхийн түүхий нефтийн импортлогч, эрчим хүчний төслүүдийг санхүүжүүлэгчдийн нэг болох Өмнөд Солонгостой эдийн засгийн иж бүрэн стратегийн түншлэл байгуулахыг эрмэлзэж байна" гэжээ.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд улс орнууд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Өмнөд Солонгосын элит тусгай хүчнийхэн Араб улсад очиж, Эмират цэргүүдийг азийн орнуудад очихоор бол хэрхэн цэрэг армийн хүчээ нэгтгэх зэрэг сургалтуудыг хийж байв.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж