4500 жилийн настай, хэдэн мянган км үргэлжилсэн булшнууд олдов

Хуучирсан мэдээ: 2022.01.17-нд нийтлэгдсэн

4500 жилийн настай, хэдэн мянган км үргэлжилсэн булшнууд олдов

4500 жилийн настай, хэдэн мянган км үргэлжилсэн булшнууд олдов

Археологчид Саудын Арабын элсэн цөлөөс 4500 жилийн настай, хэдэн мянган км үргэлжилсэн булшнууд олжээ. Баруун Австралийн их сургуулийн эрдэмтэд жил гаруйн хугацаанд агаараас нисдэг тэрэгтэй өргөн хүрээний судалгаа хийж буй. Уг судалгааны явцад Саудын Арабын баруун хойд хэсгийн Аль Ула ба Хайбар мужуудад маш урт үргэлжилсэн оршуулгын газрыг илрүүлжээ. Тухайн бүс нутагт амьдардаг хүмүүс энэ оршуулгын газрын талаар мэддэг байсан хэдий ч сансрын зураг авах хүртэл хэр өргөн тархсан болох нь мэдэгдээгүй байсан гэв.

Булшнууд нь цагираг эсвэл унжлага хэлбэрийн байжээ. Цагираг хэлбэрийн булшнууд нь хоёр метр хүртэлх өндөртэй чулуун хашлагатай. Харин унжлага хэлбэрийн булшнууд нь хүзүүний зүүлт адил гоёмсог байжээ.

1000 орчим жилийн өмнө ч энд булшнууд нэмэгдэж байсныг судлаачид тогтоосон. Гэхдээ анх үүссэн цаг хугацаа нь МЭӨ 2600-2000 оны хооронд гэв.  “Эдгээр булш 4500 жилийн настай хэдий ч одоо хэр нь янзандаа байгаа нь гайхамшигтай” гэж судлаач Меллиса Кенеди хэлжээ.

Судлаачид уг оршуулгын газрын 18 мянга орчим булшинд ажиглалт хийж,  80-аас нь дээж авч шинжлэхээр болжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ГайхмаарГайхмаар
6
БурууБуруу
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж