Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр Covid-19-ийн 1673 тохиолдол батлагджээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 1083 нь нийслэлд, 590 нь аймаг, орон нутагт батлагдсан бол гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй байна. Орон нутагт хамгийн олон буюу Өвөрхангай аймагт 112 тохиолдол бүртгэгджээ.
Мөн хугацаанд Covid-19-ийн улмаас нэг хүн нас барснаар уг өвчнөөр нийт 2013 хүн нас барав. Одоогоор улсын хэмжээнд халдвартай 7548 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас:
- биеийн байдал хөнгөн 2235,
- хүндэвтэр 4488,
- хүнд 773,
- нэн хүнд оноштой 52 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвдсөн 33670 хүн гэрийн хяналт ажиглалтад байгаа ажээ.