Ажлын дадалтай, санхүүгийн орлоготой төгсөгч бэлтгэхэд Тэнгэр Даатгал хувь нэмрээ оруулна

Хуучирсан мэдээ: 2022.01.17-нд нийтлэгдсэн

Ажлын дадалтай, санхүүгийн орлоготой төгсөгч бэлтгэхэд Тэнгэр Даатгал хувь нэмрээ оруулна

Нийгэм, эдийн засгийн аливаа салбарын хөгжлийг хүний нөөцийн мэдлэг, ур чадвар тодорхойлдог. Санхүү Эдийн Засгийн Их Сургууль 2020 онд Даатгалын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэнээр даатгалын мэргэжилтэн бэлтгэх их сургуулийн тоо нэгээр нэмэгдэж, Монголын даатгалын салбарт  таатай алхам болсон юм.

Даатгалын салбартаа зохистой засаглал, эрсдлийн удирдлагын сайн жишиг тогтоогч Тэнгэр Даатгал ХХК нь энтрепренер болон ажлын байранд бүрэн бэлтгэгдсэн төгсөгч бэлтгэх бодлого хэрэгжүүлдэг Санхүү Эдийн Засгийн Их Сургуультай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны гол зорилго нь даатгалын салбарт онол практикийн мэдлэг, чадвар эзэмшсэн хүний нөөц бэлтгэх, салбарын хэмжээнд тулгамдсан асуудлуудыг хөндсөн эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд хийж гүйцэтгэх, нийгмийн хариуцлагын санаачлагууд руу чиглэсэн үйл ажиллагаанууд байх болно. Хамтын ажиллагааны үр дүнд даатгалын салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах ирээдүйн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор бизнесийн туршлагаас суралцах, хагас бүтэн цагийн ажлын байраар хангагдах нөхцөл бүрдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж