Новак Жоковичийн визийг цуцалсны дараа Австралийн хилээр нэвтрэх эрхийг гурван жилээр хасна гэж Холбооны засгийн газар мэдэгдлээ. Дотоод хэргийн сайд Карен Эндрюс нь Даваа гаригт "Today Show"-д өгсөн ярилцлагадаа, хориг нь шүүхийн шийдвэрийн үр дүн гэдгийг баталж харуулсан гэлээ. Эндрюс хэлэхдээ "Түүний цагаачлалын визийг сайд Хоук цуцалсан" гэв. Виз цуцлах асуудлыг Холбооны шүүх хэлэлцэн авч, баталсан тул Жоковичийг гурван жилээр Австрали руу нэвтрэхийг хориглосон гэж Эндрюс хэлэв. Теннисний аварга 11 хоног үргэлжилсэн хууль ёсны маргааны эцэст Холбооны шүүхийн бүх бүрэлдэхүүн нь сайд Хоукийн талд орж, бүх боломжоо шавхсан Жокович Ням гаригийн орой Австралиас явжээ. Жоковичийг Ням гаригийн орой цагдаа нар Мельбурн нисэх онгоцны буудалд хүргэж, 22.30 цагийн орчимд Эмират компанийн Дубай руу нисэх онгоцонд суусан.
Холбооны шүүхээс гаргасан шийдвэрт Жоковичийн шүтэн бишрэгчид, гэр бүл болон Серби дэх улстөрчид дургүйцлээ илэрхийлэв. Мөн Жоковичийн аав ихэд уурлан, хүүгийнх нь эсрэг аллага үйлдэх гэж байна гэж Австралийн албаныхныг буруушааж байна.
Гэвч Скотт Моррисон болон австраличууд хилээр нэвтрүүлэхгүй гэх шийдвэрийг дэмжиж, ерөнхий сайд "Манай хилийг бат бөх байлгах шийдвэрийг сайшааж байна" гэж мэдэгдэв.
Эх сурвалж: Daily Mail
Холбоотой мэдээ