Украин дахь төрийн болон хувийн хэвшлийн компьютерийн сүлжээнд хорлон сүйтгэгч программ илэрсэн тухай "Майкрософт" компаниас анхаарууллаа. Уг программ нь Орос, АНУ, “NATO”-ийн дипломат уулзалтын дараахан Украины компьютерийн сүлжээнд нэвтэрсэн гэж үзэж байна. "Майкрософт" компани энэ программын кодыг зорилтот төхөөрөмжүүдийн ажиллагааг саатуулах үүрэгтэй гэж дүгнэсэн. Мөн хэрэглэгч өөрсдийн системд хандах боломжгүй болгохоор загварчлагдсан программ гэжээ.
Хорлон сүйтгэх программын халдлага үйлдсэн эзэн холбогдогчийг хараахан тогтоогоогүй байна. Бүх байгууллага нарийн шалгалт хийж, уг программын эсрэг хамгаалалтын системийг ажиллуулах хэрэгтэй гэж "Майкрософт" компаниас анхааруулав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 10 гаруй компьютерээс хорлон сүйтгэх программ илэрчээ. Цаашид ч энэ тоо өсөх магадлалтайг албаныхан хэлжээ. Тодруулбал, Украины засгийн газар болон бусад ашгийн бус байгууллага, мэдээлэл технологийн компаниудын компьютерээс хорлон сүйтгэх программ илэрсэн байна.
Эх сурвалж: AXIOS
Холбоотой мэдээ