Митакэүми, Тэрүнофүжи нар башёг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2022.01.17-нд нийтлэгдсэн

Митакэүми, Тэрүнофүжи нар башёг тэргүүлж байна

Митакэүми, Тэрүнофүжи нар башёг тэргүүлж байна

Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёгийн найм дахь өдрийн барилдаанууд өчигдөр /2021.01.16/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд боллоо. Энэ өдөр ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширагийн дөрөвдүгээрт эрэмбэтэй Окиноүмитай барилдаж, ээлжит даваагаа авлаа. Аваргын хувьд ийнхүү долоон даваатай, нэг унаатай явна. Одоогоор сэкивакэ Митакэүми найман даваатай, нэг ч унаагүй башёг тэргүүлж байгаа бол түүний араас Тэрүнофүжи болон зургаан даваа, хоёр унаатай Тамаваши Б.Мөнх-Оргил тэргүүтэй зургаан бөх удаалж байна.

Башёг тэргүүлж буй Митакэүми комүсүби Дайэйшог давсныхаа дараа “Аль болох тэвчээртэй байхыг хичээлээ. Бие маань сайн хөдөлж, ухаан санаа сайн төвлөрлөө. Өөрийнхөө брэнд болсон сүмог л үзүүлэхийг хүслээ. Энэ талаар л бодож, энэ замаар л ялалт ирнэ дээ” гэжээ.

Бусад монгол бөхчүүдийн тухайд, Кирибаяама Б.Лхагвасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил, Хошорюү С.Бямбасүрэн нар өрсөлдөгчөө дийлж, Ичиножо А.Ичинноров, Чиёошома Г.Мөнхсайхан нар өвдөг шороодов.

Саяхан сүмогийн холбооноос мэдэгдэл хийн хоёр сүмоч хууль бус мөрийтэй тоглоом тоглосон талаар мэдээлсэн. Тодруулбал, макүүчи зиндааны бөх Хидэноүми болон жүрёо зиндааны Шидэ болон тэдний ояката Кисэ нар энэ хэрэгт холбогдсон аж.

Сүмогийн холбоо энэ сарын 27-ны өдөр хуралдаж, бөхчүүдийг хэрхэн шийтгэхээ шийдэх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж