Фото сурвалжлага: Монголын "Швейцарь"-ийн өвлийн үзэмж

Хуучирсан мэдээ: 2022.01.17-нд нийтлэгдсэн

Фото сурвалжлага: Монголын "Швейцарь"-ийн өвлийн үзэмж

Фото сурвалжлага: Монголын "Швейцарь"-ийн өвлийн үзэмж
Хангай дэлхий цасан нөмрөгөө нөмөрч, нүд гялбам цагаан талыг ногоон гацуурууд чимжээ. Ойн захаар үхэр, адуу бэлчиж, хаяахан айлын өвөлжөө тааралдана. Идэр ес эхэлж, хүйтэн жавар тачигнасан ч Монголын хөдөө анир гүмхэн хийгээд амар амгалан.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сум байгалийн үзэсгэлэн үзэмж, баялгаараа алдартай нутаг.  Энэ өвөл цас бага орж, малчид өнөтэй сайхан өвөлжиж байгаагаа хэлж байв. Хүдэрт очиход яг үлгэр домгийн ертөнц амилаад ирэв үү гэлтэй санагдах.  Өвлийн энэ үзэсгэлэн гоо төрх гэрэл зургийн дуранд хэрхэн буусныг сонирхуулъя.
Хүдэр сум нь Улаанбаатар хотоос 405 км, аймгийн төвөөс 168 км зайд байрладаг. Баруун талаараа Сэлэнгэ аймгийн Ерөө, баруун хойт талаараа Алтанбулаг, хойд талаараа ОХУ-тай хиллэдэг. Үзэсгэлэнт байгаль, ой мод ихтэй тус сумыг Монголын Швейцарь гэх нь ч бий.
Хүдэр сум нь төмрийн хүдэр, нүүрс, алт зэрэг байгалийн баялаг ихтэйгээс гадна  хүнсний болон эмчилгээнд хэрэглэдэг гүзээлзгэнэ, үхрийн нүд, улаалзгана, мойл, үрэл гэх мэт жимс жимсгэнэ бадааны үндэс, егүүшин, нохойн хошуу зэрэг эмийн ургамал элбэгтэй. Мөн хангайн болон тайгын бүслүүрийн шилмүүст, навчит ойд 10 гаруй төрлийн мод ургасан үзэсгэлэнт уул нуруудтай, ойн буга, бор гөрөөс, хүдэр, гахайбаавгайчоно, үнэг зэрэг төрөл бүрийн ан амьтан, жигүүртэн шувууд ихтэй байгалийн үзэсгэлэнт нутаг юм.  
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж