Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна гэсэн судалгаа бий. Зэс, нүүрс, газрын тос, алт, төмрийн хүдэр, газрын ховор элемент зэрэг эрдэс баялгийн нөөц ихтэй, гурван сая гаруйхан хүн амтай улсын нэг сая нь ядуу амьдарч байна гэдэг эмгэнэлтэй. Хэдийгээр Азийн хөгжлийн банк “Монгол Улсад ядуурлыг бууруулах чиглэлд ахиц гарч байна” гэж дүгнэсэн ч ядуусын тоо өндөр хэвээр байна.
Хөдөө орон нутаг дахь ядуурал (30.8%) хотынхоос (27.2%) их байгаа боловч сүүлийн жилүүдэд энэхүү ялгаа үлэмж багасчээ. Азийн хөгжлийн банкны судалгаагаар, хот суурин газар дахь ядуурал улам нэмэгдэж, нийт ядуу иргэдийн 63.5 хувь нь хот суурин газарт, үүнээс 41.8 хувь нь Улаанбаатар хотод оршин сууж байгаа дүн гарав. Харин Дэлхийн банкны техникийн тусламжтайгаар 2020 оны ядуурлын үр дүнг тооцоолоход, хүн амын ядуурлын түвшин 2020 онд 27.8 хувь болж, 2018 оныхоос 0.6 нэгж хувиар буурч, ойролцоогоор нийт хүн амын 903.4 мянга нь ядуу амьдарч буй аж.
Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагийн хэлснээр, ядуурлын түвшинг ядуурлын шугамыг нэг хүнд ногдох сарын хэрэглээгээр тооцдог. 2020 оны байдлаар нэг хүнд ногдох сарын хэрэглээ 184,747 төгрөг байсан, үүнээс доош хэрэглээтэй хүнийг ядуу хүн амд тооцжээ. Өнгөрсөн 2021 оны долдугаар сарын байдлаар амьжиргааны доод түвшний хэмжээ 238.700 төгрөг байв.
Хот суурин газарт 2020 онд 2018 оныхтой харьцуулахад ядуурлын түвшин 0.7, хөдөө орон нутагт 0.3 нэгж хувиар буурсан байна. Нийт ядуу хүн амын 64 хувь нь хот суурин газарт, үүнээс 43 хувь нь Улаанбаатар хотод амьдарч буй ажээ. Ядуурлыг бууруулах хурд цар тахал гарснаар удааширсан. Хэрэв цар тахал гараагүй бол гурав орчим нэгж хувиар буурах боломжтой байжээ.
Ядуурал нь тэгш бус байдал газар авсны үр дүн билээ. Иргэдийн хөрөнгө, орлогын ялгаа, тэгш бус байдал гүнзгийрэх нь ардчилсан дэглэмийг дарангуйлалд хөтлөх томоохон шалтгаан болдог. Манай улсад орлогын тэгш бус байдал гэхээс илүүтэй хөрөнгийн тэгш бус байдал их, боловсролын тэгш бус байдал, эрх мэдлийн тэгш бус хуваарилалт гээд шударга ёс, ёс зүйд суурилах тэгш бус байдал их юм. Энэ нь хүний үндсэн эрхүүд зөрчигдөх, хангагдахгүйд хүргэж байна. Тэгш бус байх тусам эрсдэл нэмэгдэж, урагшлан хөгжих бус, тэсч үлдэх ганцхан боломжтой нүүр тулах нь зүй.
Манай улсын хувьд хоёр жил тутам хийдэг судалгаагаар ядуурлын түвшин 29.6 хувиас 28.4 хувь болж багассан үзүүлэлттэй байна.
Азийн хөгжлийн банкнаас мэдээлснээр, хөдөөгийн хүн амын эрүүл мэнд, боловсрол, орон сууцны үйлчилгээний хүртээмж илүү хязгаарлагдмал хэвээр. Ялангуяа хөдөөгийн залуучууд чанартай боловсрол эзэмшиж, ажлын байраар хангагдах боломж хомс. Бүх насны хүүхэд, гэртээ олон хүүхэдтэйгээ амьдардаг залуу ба идэр насны (30-39 настай) насанд хүрэгчдийн ядууралд орох эрсдэл, арай ахимаг насны бүлгийнхээс илүү өндөр. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй өрхүүдийн 40 гаруй хувь нь хамгийн бага орлоготой хэсэгт багтаж буй юм.
Орлогын хамааралгүй тэгш бус байдал, тэр дундаа жендэрийн тэгш бус байдлын асуудлууд хүртээмжтэй өсөлтөд саад болсон хэвээр байна. Эмэгтэйчүүд хөдөлмөрийн зах зээлд ижил тэгш байдлаар оролцож чаддаггүй, ялангуяа уул уурхай гэх мэт өндөр цалинтай үйлдвэрлэлийн салбар дахь оролцоо нь бүр бага юм. Иймд олон тулгуурт эдийн засгийг бий болгосноор хөгжлийн үр өгөөжийг илүү тэгш хүртээх нөхцөл бүрэлдэх боломжтойг судлаачид хэлж байна.
Эсрэгээрээ, орлогын тэгш бус байдал нь бусад төрлийн тэгш бус байдал үүсэх үндэс суурь, нийгэмд ядуурал газар авах шалтаг шалтгаан, улс орны хөгжил уруудан доройтохын үндэс болдог.
Дэлхийн банк туйлын ядуурлыг өдөрт нэг ам.доллараас бага орлогоор амьдарч буй, дунд зэргийн ядуурлыг хоёр ам.доллараас бага орлогоор амьдарч байгаа гэж тодорхойлдог.
Монгол Улсын хувьд ядуурлын түвшнээс дээгүүр орлоготой иргэдийн нэг хүнд ногдох сарын дундаж хэрэглээ дунджаар 290,0 мянган төгрөг, уг шугамаас доогуур орлоготой байгаа иргэдийнх 108,0 мянган төгрөг байна. Ядуурлын түвшнээс доош буюу сард 146,0 мянган төгрөгөөс бага хэрэглээний зардалтай иргэдийн тоо 634-907.5 мянга болж нэмэгджээ.
Албан бус секторт ажилладаг 360 гаруй мянган хүний ойролцоогоор 50 хувь нь Улаанбаатарт байгаа гэж тооцвол зээлийн эргэн төлөлт хийх чадваргүй болж байгаа 180 мянга орчим иргэн ядууралд өртөхөд ойрхон байгааг судалгааны дүн харуулав.
Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-д “Ядуурлын бүх төрлийг эцэс болгоно”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, зохистой хөдөлмөр, хувийн бизнес эрхлэх мэдлэг, ур чадвартай залуу үеийг төлөвшүүлж, ажилгүйдлийн түвшинг бууруулна” зэрэг зорилтууд тусгагдсан. Covid-19 цар тахлын эдийн засаг, нийгмийн сөрөг нөлөөг зөөллөхийн тулд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг иргэдийн 30 орчим хувь нь үр дүнтэй зөв шийдвэрүүд хэмээн үнэлсэн байна. Тухайлбал, 2020 оны 2-7 сарын хугацаанд албан бус секторт ажиллагсдын нийт өрхийн 39.5 хувийнх нь өрхийн орлого эрс буурчээ.
Манай улс нийгмийн халамжийн тогтолцоотой болоод удаж буй. Ядуурал 2016-2018 оны хооронд буурсан үндсэн хүчин зүйл нь халамжийн тэтгэмж байсныг судалгааны баримтууд нотолдог. Энэхүү халамжийн систем нь эмзэг бүлгийн өрхүүдэд Covid-19-ийн нөлөөг зохицуулах засгийн газрын үндсэн хэрэгсэл болсон. Хэдийгээр энэ нь цар тахлын нөлөөг бууруулахад тусалсан боловч системийн үр ашиггүй байдал, нийгмийн хамгааллыг хөгжлийн ур чадвар, хөдөлмөрийн зах зээлтэй илүү сайн холбох шаардлагатай байгааг харуулж буй юм.
Азийн хөгжлийн банк “Монгол Улстай 2021-2024 онуудад хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратеги”-дээ, нийгмийн халамжийн төсвийн зарцуулалтыг илүү үр дүнтэй болгохын тулд халамж хүртэгчдийг илүү сайн тодорхойлж, халамжийн хөтөлбөрүүдийг нэгтгэн, давхардлыг арилгаж, үргүй зардлыг бууруулах шаардлагатайг онцолжээ.
Мөн нийгмийн ажилтан болон нийгмийн хамгааллын бодлого боловсруулагчдын чадавх сул байгаа нь чанартай халамжийн үйлчилгээ үзүүлэх, халамжийн үйлчилгээг оновчтой тодорхойлоход сөргөөр нөлөөлж байгаа учир үүнд дэмжлэг хэрэгтэй. Нийгмийн даатгалын хамрах хүрээ сайн байгаа ч энэ тогтолцоо нь санхүүгийн хувьд тогтвортой бус, шинэчлэлийг яаралтай хийх шаардлагатай байгаа бол хувийн тэтгэврийн тогтолцоо бүрэн хөгжөөгүй байна” гэж зөвлөжээ.
Аливаа хөгжлийн стратеги хүмүүст гол анхаарлаа хандуулах явдал. Өнөөдрийн байдлаар маш олон монгол иргэн ядуу аж төрж, эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг хүртэхгүй, төрийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна. Нийт хүн амын 31.7 хувийг 15-34 насны иргэд бүрдүүлж буй ба ирэх 10 жилд залуус олноороо хөдөлмөрийн зах зээлд нэгдэнэ. Тэдэнд улс орныхоо ирээдүйд хувь нэмэр оруулах нөхцөлийг нь хэр сайн бүрдүүлж чадна тэр хэмжээгээр Монгол Улсын хөгжлийн замнал тодорхойлогдохыг эдийн засагчид онцолж буй юм.
Зочин 2022-01-17 122.201.23.44
Хулгайч гуйлгачин зантайм чинь гуйлгачин шиг л амьдрана да(
Зочин 2022-01-17 151.46.69.25
Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.
Зочин 2022-01-17 213.87.128.174
)))))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2022-01-17 64.119.24.21
Монголчуудын ихэнх ядуу амьдрах замыг 1990 онд АН нээж өгсөн. Үүнээс өмнө манайд ажилгүй хүн бараг байгаагүй..Гүйлгачин траншайд амьдрагсадгүй.Архичин,танхай зэрлэг ажилд гологдсон ажил хийх чадваргүй бусдаар тэжээлгэсэн үй олон залуус байгаагүй. Хүмүүс хүмүүжилтэй,улс орон, хүний төлөө гэсэн сэтгэлтэй байж.Дээд дунд ТМС-д цалинтай,төгсөөд ажилтай, эмчилгээ үнэгүй гм.Гэтэл одоо баян хоосны ялгаа, хөдөлмөрийн мөлжлөг их ,ядуурал гуйланчлал, ажилгүйдэл дүүрэн, өлсгөлөн нүүрлэсэн, хараат орон болж
Зочин 2022-01-17 203.23.199.110
Ene toond ni bi 1.01ees orsoon. Ajil tsalin uguhgui 1 sar bolloo. Ur shir nehegdeed. Huuhed hool neheed mash hetsuu bna.
зочин 2022-01-17 64.119.24.38
Энэ бол шал худлаа судалгаа шуу таминээ. монголын ницт хун амын 0.0001% нь л ядуу байж магдгуй оороор хэлбэл хотод 500 гаруй ходоо 340 орчим л ядуус байгаа.Ядуусын тоог ихэсгэх нь статистикчидэд ямар ашигтай юм бол
Зочин 2022-01-17 103.10.21.233
Монголчууд ядуу боловсролгүй байх нь төр засагт ашигтай цалин тэтгэвэр гэж хэдхэн төгрөг өгөөд тэнэгтүүлчинэ
Зочин 2022-01-17 64.119.18.220
Ямар боловсролын түвшинтэй хүмүүс ядуу болоод байна мөн ямар боловсролтой хүмүүс архи уугаад байгаа, хүүхдээ гудамжинд хаячихаад байдгийг сайн судалмаар байгаа юм.
Ард Аюуш 2022-01-17 66.181.184.161
Монголд ядуурал нүүрлээд байна гэдэг худлаа. Хэн залхуу байна, хэн толгой тархиа цэнэглэхгүй байна, эх эцэгээ сонсохгүй байна тэд ядуу байгаа. Үнэн шүү. Хар усанд толгойгоо мэдүүлсэн хөлчүүнүүд хэд байгаа билээ бодит судалгаа байнауу. 4 мөч нь бүрэн атлаа лазагнан суугаа хэд байна, тодорхой судалгаа байна уу. байхгүй. Эмгэнэлтэй нь энэ судалгааг маш амархан гаргачих ёстой засаг захиргааны хамгийн анхан шатны нэгжид ажиллаж байгаа түшмэд ч ажилаа хийхгүй лазагнаж суугаа шүү дээ
oyun 2022-01-17 202.126.89.164
2 машинтай хүнд халамж өгөхөө болино гээд л балайрч байлуу эргүүтэх юмаа энэ байгулгууд хүнээ олж халамжил
oyun 2022-01-17 202.126.89.164
HХудлаа судалгаа бна хөдөө яваад үз хотоор дүүрэн малтай сааль сүүгээ залхуураад ашиглахгуй өчнөөн боломж бна төрөөс л юм нэхсэн хүмүүс болсон бна мянган малтай хүн одоо ядуу сэтгэлгээтэй болоод төрөөс мөнгө нэхэж бна одоо үүнэс цааш бүү халамж өгөөд бай ажил голоод хийх хүн олдохгүй сологосын цалин нэхээд бгаа гэж бнаи тийм учир анхаар ядуу бол 5 хувь байгаа шүү түүнд л тусламж өг жаахан одоо өөрөөр ажиллах хэрэгтэй сонгууль бодож болохгуй
Зочин 2022-01-17 103.26.194.169
Suuliin heden jil tsalin tetgever nemegdsengui getel inflyats bur 13% davaad yavchihlaa,benzin shatahuun,hunsnii buteegdehuunii une busad baraa 50%-100% nemegdchihlee,avilga heel hahuuli ch bur dendej bn iim baihad ulum zelmuun amidarch baigaa irged maan ulam l yaduurch bn getel horjoontoi ni ene baidliig dalimduulj bayajij baigaa ni ulam bayajaad,yaduu bayanii yalgaa ulam ih bolj bn tur zasgaas tuushtai tsehetstei bodlogo ogt alga,uursdiiguu umuurch namaa magtsan bayar l bn
Zsss 2022-01-17 202.126.90.38
Yaduuraad baigaa nohduudiin ihenhi ni OORSDOOSOO bolj baigaa. Naidvargui, zalhuu, arhichin ,hariutslagagui nohduudiig iim l tavilan huleene todorhoi. Ur huuhduud ni l orovdmoor yum daa.
Зочин 2022-01-17 103.26.194.169
cham shig darga dagaj daldaganaad avilga avch chadahgui bolohoor haramsaltai l yam
Мөхөс иргэн 2022-01-17 66.181.184.161
Дарга дагаж далдагахыг нь хэн хорьсон юм. Толгой муутай бол дарга дагаад ч хэрэггүй шүү дээ.
Монголд авлигачин улстөрчид нь л баян 2022-01-17 64.119.25.232
Монголын авилгачин улстөрчид, төрийн албан тушаал зарагчид, тэдний тойрон хүрээлэгчид, нам дагасан долоогчид л баян бусад ядуу амьдарч байгаа нь үнэн.
Зочин 2022-01-17 122.201.24.56
Дэлхий ертөнцөөрөө хямарч орлого буурч байгаа энэ үеийг зөвхөн монголд ингэж байгаа юм шиг олон түмэнд ойлгуулах л Эби-гийн маань захьсанчлан харлуулагч бидний гол зорилт, гэдсээ тэжээх арга маань юм даа
Зочин 2022-01-17 64.119.20.212
ЯДУУ БАЙНА ГЭХ ЮМ АЖИЛ ХИЙ Л ДЭЭ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОНО ГЭХ ШИГ АЖЛЫН БАЙР МОНГОЛООР ДҮҮРЭН БАЙНА АЖИЛ ХИЙХ ХҮН АЛГА
Зочин 2022-01-17 180.149.93.98
БИТГИЙ Ш А А, ТЭР АЖЛЫН БАЙР ГЭЭД БАЙГАА ГАЗРУУД ЧИНЬ ЦАЛИНГАА ХЭЛСНЭЭРЭЭ ӨГДӨГ БИЛ ҮҮ? БАРИМТТАЙ НЬ ХЭЛЧИХ ЧАДДАГ ЮМ БОЛ. БИ ХАРИН ӨГДӨГГҮЙ ГАЗРУУДЫГ БАРИМТТАЙГААР ХЭЛЭХ ҮҮ
Монгол залуу 2022-01-17 66.181.184.161
Хэл л дээ, тийм юм байхгүй. Би дарга биш, энгийн иргэн, хашаагаа сайхан болгох гээд хүнтэй тохироод ажил хийлгэж үзсэн, ажил хийж сураагүй байж БИ ЧАДНА гэж хүн хуурч хэдэн төгрөг салгаж архи уухаа л боддог хүн маш олон байна. Сайн нь ч бас их бий л дээ. Тэд бол ядуу биш. Ядахдаа л сэтгэлээрээ баян амьдарч байгаа.
Зочин 2022-01-17 180.149.93.98
ЗАРЫН ДАГУУ АЖИЛД ОРЖ БОЛОХГҮЙ. ЗАР ТАВЬСАН КОМПАНИУД ЦАЛИНГАА ӨГӨХГҮЙ МУРЬДАГ ГЭСЭН ЯРИА ГАРААД УДАЖ БАЙГААГ ЧИ МЭДЭХ ҮҮ? УИХ-ЫН ГИШҮҮН БАЙСАН ШАЙМИЙСЭН МУУ АВГАЙН МОНОС ГЭХЭД 30 ХОНОГ, ӨДӨРТ 13 ЦАГ АЖИЛЛУУЛЧААД 350К ӨГЧ БАЙНА. ХЭРҮҮЛ ХИЙХЭЭР СУРЦАН ДАРААГИЙН ХҮН БЭЛЭН ГЭЭД ЗОГСОЖ БАЙНА. ЭНЭ БҮХНИЙГ МЭДЭХГҮЙ БАЙЖ БИТГИЙ Ш ААГААРАЙ МУУ П-УУД МИНЬ .
Зочин 2022-01-17 66.181.161.53
.. БИД ЕВРОП ,АМЕРИКТАЙ ЗЭРЭГЦЭЖ ШОУДАЖ ,НАРГИЖ ЦЭНГЭЖ САДАРЛАЖ 30-Д ЖИЛ ЯВЛАА. ТЭД Ч ЯАХАВ ХЭДЭН ЗУУН ЖИЛЭЭР ХУРААСАН БАЯЛАГТАЙ УЛСУУД ХОТОЙСОН ЮМ АЛГА. МОНГОЛ ЯАСАН ШАРТЧИХСАН ХООСОН АРХИЧИН ШИГ ЯМАР Ч ИРЭЭДҮЙГҮЙ ЗӨВХӨН ЯАЖ НАХИХ ВЭ Л ГЭСЭН БОДОЛТОЙ Л ХОЦОРЧ ДЭЭ.
Зочин 2022-01-17 103.229.122.227
Baylagtai ezen baij zov zarcuulj chadaagui shuudee hedhen hun nuurs tomor zesiig zarj baina ene shudraga bus yvdliig harsaar suuhuu neg say orhiig jargaaj chadah bolomj baina
Badarch taxar 2022-01-17 202.126.89.12
Хотын борчуул гуйлгачингууд хөдөө гарах хэрэгтэй ! Боловсрол моловсрол эрүүл мэнд гэж солиориод хотод шигдээд байсны хэрэггүй ! Хөдөө ах дээрээ хүрээд ир !
Зочин 2022-01-17 192.82.87.131
Zaa ahaa
Зочин 2022-01-17 66.181.184.34
Хөдөөнөө очиж малын буянаа дагавал таарна. Мал, гэр өгье гэсэн зөндөө мянгат малчнууд байж л байна!
Иргэн 2022-01-17 64.119.26.220
МАН гарч ирээд хөрөнгийг нь хурааж нэг ядууруулав. Хөрсөн доорхи эрдэнийг нь хулгайлж зараад бас дахин ядууруулав. Ядуу, ядуу иргэд даанч ядуу.
Зочин 2022-01-17 202.9.46.44
ядуурал нүүрлээд аль хэдийнэ 32 жил болжээ. одоо л мэдэж байгаа гэж үү???
ядуурал нүүрлээд аль хэдийнэ 32 жил болжээ. одоо л мэдэж байгаа гэж үү???
ядуурал нүүрлээд аль хэдийнэ 32 жил болжээ. одоо л мэдэж байгаа гэж үү???
ядуурал нүүрлээд аль хэдийнэ 32 жил болжээ. одоо л мэдэж байгаа гэж үү???
ядуурал нүүрлээд аль хэдийнэ 32 жил болжээ. одоо л мэдэж байгаа гэж үү???
ядуурал нүүрлээд аль хэдийнэ 32 жил болжээ. одоо л мэдэж байгаа гэж үү???
зочин 2022-01-17 124.158.67.84
Ямар гээч хувь заяагаар Ардчилал гээч юм гарч Монгол орныг мөхлийн ирмэгт чирч авчирваа.Одоо энэ байдалд хүргэсэн АН-н нөхдүүдийг одоо 461-д аваачиж үнэгүй хоолоор дайлах цаг үндсэндээ болжээ.Энэ намын тэргүүнд гүйлддэгЭлбэгдорж Зоригийгоо нухчихаад ингээд энд тэнд сургааль айлдаад яваад байх нь ямар учиртай юмбэ,нөгөө 20000 хувьсагч Баярцогт ямаргээч амьтан болж хувираад алга боловоо.Даашин пүүсийн Ганболд ял авсангэж үнэн үү.Монгол иргэдийг элгээр нь мөлхүүлнэ гэж амалсан,яах аргагүй шаргуу хө
Зочин 2022-01-17 202.179.15.71
Мэдрэл нь зүгээр үү? 90 оноос хойшхи 32 жилийн 26 жилд нь МАН төрийн эрх барьсан байх юм.
Зочин 2022-01-17 103.26.194.169
Setgetsiin uvchin ni hurts helbert orj yter turgen hoish ni ezduuded ni avaachij ug ***h avarahiig ni ted shiidene
Cok 2022-01-17 202.126.88.59
Ta bidnii Jawhlan yum da
21 2022-01-17 202.131.225.197
AH yed ch iim baisan b** uls turj
Зочин 2022-01-17 66.181.184.34
Үнэн ш дээ