Цунами Шинэ Зеландад хүрчээ

Хуучирсан мэдээ: 2022.01.17-нд нийтлэгдсэн

Цунами Шинэ Зеландад хүрчээ

Цунами Шинэ Зеландад хүрчээ

Номхон далайн өмнөд хэсэгт орших усан доорх галт уул өнгөрсөн Бямба гаригт хүчтэй дэлбэрч, АНУ-ын Хавай болон Тонгагийн хамгийн том арал болох Тонгатапу руу цунами дэгдэж, нийслэл рүү үерлэжээ.

Тонгагийн Фонуафоу арлаас зүүн өмнө зүгт 30 км-ийн зайд орших Хунга-Тонга-Хунга-Хаапай галт уул анх Баасан гаригт, хоёр дахь удаагаа Бямба гаригийн 17:26 цагийн орчимд дэлбэрсэн гэж орон  нутгийн цагаар CNN-ийн харьяа Радио Шинэ Зеланд (RNZ) мэдээлэв.

Одоогийн байдлаар Шинэ Зеландын эрх баригчдад галт уулын дэлбэрэлттэй холбоотой Тонгад нас барсан, бэртэж гэмтсэн тухай мэдээлэл ирээгүй гэж ерөнхий сайд Жасинда Ардерн Ням гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.

Шинэ Зеландын засгийн газар эхний ээлжинд 340 мянган ам.долларын тусламжийн хангамж, техникийн дэмжлэг, орон нутгийн хариу арга хэмжээг дэмжих үүрэг хүлээсэн бөгөөд тус улсын Батлан ​​​​хамгаалах хүчин Тонга руу тусламж илгээсэн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж