Баруун таван аймагт эрчим хүчний “тусгаар тогтнол” авчрах Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц /УЦС/ үндсэндээ 60 жил яригдсан. Улмаар өнгөрсөн 2021 оны есдүгээр сарын 17-ны өдөр түлхүүр гардуулах нөхцөлтэй цахилгаан станцыг барьж, хүлээлгэн өгөх гэрээг БНХАУ-ын "Power -Power China Chengdu" түншлэлтэй байгуулснаар уг төсөл гараанаас гарав. Тус гүйцэтгэгч нь судалгаа болон бэлтгэл ажлаа эхлээд явж байгаа бөгөөд барилга угсралтын үндсэн ажлаа 2022 оны дөрөвдүгээр сараас эхэлнэ.
Гэвч Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг эсэргүүцэгчдийн үйл ажиллагаа идэвхжсэн хэвээрээ байна. Өнгөрсөн оны намар хэсэг малчид Улаанбаатарт ирж Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц барихыг эсэргүүцэж байлаа. Тэгвэл д өнгөрсөн Баасан гаригийн /2022.01.14/ нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “60 жил цаасан дээр гацсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барихыг эсэргүүцэж, сумын ИТХ-ын дарга нь тогтоол гаргаад зогсохгүй Хятадын Элчин сайдын яам руу албан бичиг хүргүүлэхээр явж байгаа” гэдгийг дуулгав. Тэрбээр “Баруун таван аймгийн ард түмэнд маш хэрэгтэй Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг гацааж байгаа төрийн албан хаагчдад хариуцлага тооц. Тэдний ард санхүүжүүлж байгаа хүмүүсийг илрүүл. Тэдгээр хүмүүст төр төмөр нүүрээ харуулах ёстой” гэдгийг шүүмжилсэн.
Түүний хэлсэн үнэн, төрийн бодлого шийдвэрийг орон нутагт хүргэх ёстой хүмүүс төрийн эсрэг тогтоол гаргаж байгаа нь "эх орноосоо урвасан" үйлдэл мөн.
Тодруулбал, Увс аймгийн Өмнөговь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2021 оны арванннэгдүгээр сарын 8-ны өдөр Ховд голын Шижигтийн хавцалд баригдах Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтыг зогсоох шийдвэр гаргасан. Уг тогтоолд "Ховд голын үзэсгэлэн төгс ой мод, хадлан бэлчээр, түүх соёлын үнэт өв бүхий нутаг устаж үгүй болох, улмаар сумын ард иргэдийн амьжиргаанд ноцтой хохирол учруулахаар байгааг харгалзан Эрдэнэбүрэнгийн УЦС барих ажлыг зогсоох арга хэмжээ авсугай” гэжээ.




Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих ажлыг зогсоох арга хэмжээ авсугай гэсэн тогтоол батлаад, тус бүтээн байгуулалтын төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийсэн компаниудыг шүүхэд өгье гэсэн “ажил хэрэгч” гэж өөрсдөө нэрлэсэн улс орныг, баруун бүсийг “хорлон сүйтгэх” гэж хэлэхэд зөөлдөхөөр саналыг сумын ИТХ-аар батлуулаад хэрэгжүүлээд явж байна. Улс орны хөгжил, иргэдийн амьдралд эрчим хүч хэрэгтэй нь маргахын аргагүй үнэн. Тэр тусмаа эрчим хүчнийхээ хэрэгцээгээ бүрэн хангаж чадаагүй, бусдаас хамааралтай Монгол Улсын хувьд бүр ч чухал. Тухайлбал, Баруун бүс нь эрчим хүчний хэрэглээний 72 хувийг ОХУ болон Хятадаас импортоор өндөр үнээр авдаг. Баруун бүсийн эрчим хүчний системд жилд улсын төсвөөс 8-16 тэрбум төгрөг зарцуулж байгаа зэрэг үндэслэлүүд нь Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барьж байгуулах нэн шаардлагатайг илтгэж байгаа юм.
2022 ОНД 91 ӨРХИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛНЭ
2021 онд батлагдсан Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайланд дурдсанаар “2022 онд 91 өрх, 2023 онд 73 өрх, 2024 онд 106 өрхийг нүүлгэн шилжүүлнэ” гэжээ. Урьдчилсан байдлаар усан сан байгуулагдах талбайд амьдарч буй Баян-Өлгий, Ховд, Увс зэрэг гурван аймгийн 270 айл өрхийн 1083 иргэнийг нүүлгэн шилжүүлэхэд 9.8 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгох тооцоо гарчээ. Судалгааны баг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 270 айл өрх бүртэй орж биечлэн уулзан зураг дарж баталгаажуулжээ. Улмаар газрыг солих асуудлаар ярилцан бүгд дэмжсэн байна. Гэтэл Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн зарим иргэд эсрэг санал өгчээ. Учир нь, тэдэнд нөхөн олговрын хэмжээ таалагдаагүй гэнэ. Аль эсвэл өөр шалтгаан байсныг ч үгүйсгэхгүй. Увс аймгийн Өмнөговь сум, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумд нь Ховд голын зүүн, баруун эрэгт амьдардаг.
Үүнийгээ дагаад тэдний амьдрах хэвшил нь ч ялгаатай. Увс аймгийн иргэд нэг газраа удаан суурьшиж амьдардаггүй бол Баян-Өлгий аймгийн иргэд суурьшиж амьдардаг учраас хөрөнгийн үнэлгээ хийхэд зөрүүтэй дүн гарчээ. Тухайлбал, Увс аймгийн нэг өрхөд 3-36 сая төгрөг, Баян-Өлгий аймгийн өрхөд 30-100 орчим сая төгрөг өгөх урьдчилсан тооцоо гарсан ч үүнийг зарим иргэд чамлаж байгаа бололтой. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс орон нутагт нүүлгэн шилжүүлэлт болон нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхээр дэд ажлын хэсэг байгуулсан.
ТЭД ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УЦС-ЫН ТАЛААР ЮУ ХЭЛЖ БАЙВ
УИХ-ын гишүүн С.Бямбацогт өнгөрсөн долдугаар сард “Засгийн газрын үйл ажиллагааны томоохон зорилго, зорилт болох “Эрдэнэбүрэнгийн УЦС” барих асуудлыг сүүлийн 60 жил ярьж, төр засаг хөөцөлдөж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр удаа газар дээр нь очин байж ажлыг нь эхлүүлсэн. Гэсэн ч төрийн албаны хүнд суртал, шан харамж, авлигал хардаг хэдэн хурган дарга, түшмэдүүд энэхүү томоохон төслийг гацааж, улмаар зогсоход хүргээд байна. Энэхүү төслийг гацаасан учир шалтгааныг тодруулна” гэж хатуухан сануулга өгсөн удаатай.
Харин Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн аравдугаар сарын 14-нд УИХ-ын чуулганд оролцохдоо гишүүдээс Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудлаар улс төрийн дэмжлэг хүсээд “Том шийдэл бүхэн цаанаа төлөөстэй, улс төртэй өрнөдөг. Үүнийг би Ерөнхий сайд болоод бүр их мэдэрч байна. ЗГХЭГ-ын дарга болоод ч мэдэрч байсан. Жишээ нь, “Эрдэнэбүрэн”-гийн УЦС явах уу, үгүй юу гэдэг асуудал үүсч байна. Энэ төсөл явах нь зөв. Эрчим хүчний хараат байдлаас бид гарахын тулд энэ төслийг урагшлуулах ёстой.
Олон хөрөнгө оруулагч гарах учраас таалагдах, эс таалагдах зүйл гарна. Энэ бүхэнд манай улстөрчидтэй холбогдож, янз бүрийн улс төрийн акц хийх тохиолдол гарна. Удахгүй энэ төслийг эсэргүүцсэн жагсаал болж магадгүй. Үүнд хөтлөгдөөд явах уу эсвэл бид нэгдмэл байж чадах уу гэдгийг сонгоход хүрнэ. Эндээс маш их зүйл хамаарна. Даваад гарахаас л өөр аргагүй. Бид бууж өгч болохгүй. Ард нь гараад дараа дараагийн том төслүүд Монгол Улсын эрх ашигт нийцэх шийдвэрийг давс мэт шорвог ч гаргаад л явахаас өөр гарцгүй” гэдгийг онцолсон.
Зочин 2022-01-17 202.126.89.1
Наад яриад байгаа 28000 га усан сан чинь хэзээ дүүрч ашигаа өгөх юм бэ?Эколог-эдийн засаг талаас нь авч үзвэл усан сан дүүрлээ олон жил болно.Тэр хугацаанд эрчим хүч худалдаж авсаар л, хүмүүсийн амьдралд өөрчлөлт орохгүй. Харин хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэн станц баривал маргаашаас нь ашигаа өгч эхэлнэ.Гагцхүү нүүрсээ хятад руу гаргадаг "нөхөд"үүдийн эсэргүүцэлтэй тулгарч мэдэх юм.Гэхдээ түмний эрх ашиг, хувийнхаас дээгүүр байх байлгүй дээ!!Ухаармаар!!!
Зочин 2022-01-17 213.87.128.174
)))))))))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2022-01-17 64.119.19.166
Монголын нутаг дээр гуйж амьдарч байгаа Баян-Өлгийн казакуудыг нүүлгэхэд нөхөн олговор өгөх албатай юм уу.
Зочин 2022-01-17 66.181.191.152
Энэ усан цахилгаан станцын нэр нь буруу байна. Засаг захиргааны нэрийг ашиглах нь Увсын өмнөговийн ирээдүйн авах ашгийг үгүй хийсэн маш муухай үйлдэл юм. Шижигтийн усан цахилгаан станц гэж нэрлэхийг шаардаж байна. Яагаад гэвэл ганцхан Эрдэнэбүрэн сумын иргэд ирээдүйд дангаараа ашгийг хувааж идэх аюул байгаад байна. Монголын төрд үүнийг ойлгох ухаан тутаж ирсэн. Жишээ нь Говь-Алтай хулгайч нар Завхан голын усан цахилгаан станцыг "тайшир" гэж сумынхаа нэрээр нэрлэж ашиг их олж идэж байна.
Зочин 2022-01-17 66.181.191.152
Хамгийн гол нь Монголыг устгах хортой дайныг хийж явсан хятад улсын компаниар ажил хийлгэх гэж байгаа нь ард иргэдийн дургүйг хүргэнэ. Хятадын гайг үе дамжиж үүрч, зовсон ард түмний сэтгэлийг ойлгохгүй байгаа төрд асуудал их байна. Монголын компани барих ёстой байтал бас нэг хятадыг тэжээх хэрэг алга.
Зочин 2022-01-17 202.179.25.174
ээ Оюун-Эрдэнэ ээ сумын Засаг даргын дор ороод шаачихсан явах шив дээ. ЕС мөн юм бол наадуулаа базаад дуугай болгооч . Чадал нь хүрэх нь үү хөөе.Ингэж байж сумын Засаг даргад нухуулаад УЦС аа барьж чадахгүй байх вий дээ
иргэн 2022-01-17 192.82.75.78
Хөмөрсөн тогооны доторхи шиг хамьпралдаа дасал болсон харанхуй иргэдийг улс төрийг зорилгоор хатгаж Монгол улсыг хорлох бодлого явагдаж байна шүү дээ
Увсын иргэн 2022-01-17 66.181.161.70
УВСЫН ӨМНӨГОВЬ СУМ НЬ ЯГ ӨЛГИЙ НУУРЫН ХАЯАН ДЭЭР АМЬДАРАН СУУДАГ МӨРТЛӨӨ АШИГЛАЖ ЧАДДАГГҮЙ АРЧААГҮЙ ХҮМҮҮС ЮМ.ӨМНӨГОВЬ СУМЫГ ӨЛГИЙ ,ТАРИАЛӨН СУМДАД ХУВААГААД НЭГТЭГЧИХ ХЭРЭГТЭЙ ИТХ ынДАРГА ДАВААСҮРЭН ГЭХ МЭТИЙН ХҮМҮҮСИЙГ ЭХ ОРНЫ ЭСРЭГ , ХӨГЖЛИЙН ЭСРЭГ ГЭЭД ЯЛЛАЧИХ.ТЭГЭЭД Л БОЛЛОО.МИНИЙ НУТГИЙНХАН БҮҮ МАРГААН ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛ ХИЙГЭЭЧ.ХЭРЭЛДСЭЭР БИД ХӨГЖИЛӨӨС ХОЦОРЧ БАЙНА ШҮҮ.БАЯНАА АВРАГА НЯМДОРЖ ХҮРЭЛБААТАР у/х НАМСРАЙЖАВ ,ТҮҮНИЙ ХҮҮ БАТСУУРЬ ГЭЭД МАНАЙД ХЭРҮҮЛЧҮҮД ЗӨНДӨӨ БАЙНА .ОДОО БОЛЬЦГООЕО.
Зочин 2022-01-17 43.228.130.186
Алдагдал татаас гээд байгаа 8-10 тэрбумаас гадна ОХУ д бас цахилгааны төлбөрөө төлнө л дөө Тог цахилгаангүй баймаар бгаа юмуу даа Баруун бүсэд ДӨРГӨНӨӨС өөрЦахилгаан үйлдвэрлэгч байхгүй байгаа шүү дээ, УЦС бол ус урсаад өнгөрөхдөө л усан турбины хүрдийг эргүүлээд л өөр усаар хийх зүйл байхгүй урсаад л харус нуурт цутгана Дэлхийн ихэнх улс оронд УЦС зөндөө байна аа газар нутаг бага гээд байдаг Японд гэхэд хэдэн зуугаараа бна бүр зарим нэг гол мөрөн дээр ар араасаа цуварсан 20 ш УЦС байж л бна
Зочин 2022-01-17 202.21.113.238
Сумын дарга сумаа л бодно. Улсын дарга улсаа л бодно. 2 лангийн зөв дөө
Баясаа 2022-01-17 103.10.22.226
Ийм их өрх, иргэн ганцхан хиймэл нуур байгуулах газар байгхүй ээ. худлаа шааж мөнгө цохиж байна ш дээ
Иргэн 2022-01-17 192.82.76.190
Энэ сумын мулгуу нөхөд улсынхаа эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа хийж урвасан байна.шууд ажлаас нь өөрчилж эрүү үүсгэж шийтгэх хэрэгтэй.иймэрхүү байдлаар төрийн төлөөлөл орон нутагт байж болохгүй.юун элчин сайдын яаманд бичиг өгөх вэ.юу хийж болох болохгүйгээ мэдэхгүй мэдэхгүй нөхөрийг шууд баривчил.
Зочин 2022-01-17 66.181.161.54
Чи муу урвагч өөрөө нутаг устайгаа усанд живээрэй, Тэр цагт юу бодогдож байна тунгаагаарай
Зочин 2022-01-17 66.181.161.54
Үхсэн хатсаны улс төржилт, Хятадын мөнгөөр хятадуудад зориулж өөрсдийн уул уурхайдааа зориулж барьж байгаа биз дээ, энэ хулгайчууд. Өмнөговь сумын иргэдийг амьдрах нутаггүй болгож газар нутгийг нь дээрэмдээд УЦС багина гэвэл ард иргэд эх нутгаа эрслэн хамгаална шүү харж байгаарай, хулгайчуудаа.
Зочин 2022-01-17 202.179.25.174
энэ урвагч нарыг шалгадаг газраас нь шалгах хэрэгтэй
Зочин 2022-01-17 66.181.183.100
Жилд улсаас 8-10 тэрбум л гардаг юм байнашт. Гайгүй юм бишүү. УЦС байсан байгаагүй ялгаагүй юм байна. (Захиалгаар бичив)
Хариулт 2022-01-17 202.126.90.68
ЧИ ОЙЛГООГҮЙ БОЛОЛТОЙ.ЦАХИЛГААНЫ ХӨНГӨЛӨЛТИЙН ЗӨРҮҮНД Л/ИРГЭДЭДЭЭ ХЯМД ЦАХИЛГААНААР ХАНГАХААР/8-10 ТЭРБУМ ТӨГРӨГ ГЭЖ БАЙНА. ДЭЭРЭЭС НЬ 1КВТ =280 ТӨГРӨГ ОРОСТ ТӨЛНӨ ШҮҮ ҮҮНИЙГ САЙН ОЙЛГО ДОО
Зочин 2022-01-17 192.82.84.196
Тэр эсэргүүцээд байгаа аймаг, сумыг шууд эрчим хүчээр хязгаарла, бензин түлш битгий нийлүүл. Сарын дараа л өөрсдөө гуйгаад ирнэ
Зочин 2022-01-17 66.181.161.54
Чи муу урвагч өөрөө нутаг устайгаа усанд живээрэй, Тэр цагт юу бодогдож байна тунгаагаарай
Зочин 2022-01-17 124.158.69.129
Арчаагүй сул Төр засаг алцагнаад байх юм. Дахин сонгуульд ялах арчаагүй бодлоосоо салж төмөр нүүрээ харуулах хэрэгтэй. Улс орон эрчим хүчний дутагдалд ороод байхад шүү…
evros 2022-01-17 216.38.195.77
mashunaa+ byy opolduul
Зочин 2022-01-17 103.26.195.21
Нутаг орондоо хайраа илэрхийлж байгаа нь хүртэл эсэргүү, хаашаа янзын сэтгэхүйтэй мулгуу ард түмэн бэ. Тэр орчинд чинь хиймэл нуур байгуулсанаар уур амьсгал нь зөөлөрч чийглэг болж өвс ургамал, мал амьтан хүн ард бүгд таатай амьдрах нөхцөл бүрдэнэ. Гаднаас хараат бус эрчим хүчний эх үүсвэртэй болсоноор эдийн засаг аж амьдрал нь хөгжиж дэвжинэ гэдгийг ойлгооч Увсын мангаруудаа
Зочин 2022-01-17 66.181.161.54
Чи муу тэнэг юу ч мэдэхгүй байж олон юм битгий х**. Чи өөрөө нутаг ус, гэр оронтойгоо усанд живээрэй, Тэр цагт юу бодогдож байна тунгаагаарай
Зочин 2022-01-17 103.10.22.226
Чи өөрөө битгий х** муу мал минь нэр усаа тавиж ч чадахгүй бж
тт 2022-01-17 202.9.40.122
Арчаагүй төр засаг
бат 2022-01-17 192.82.65.182
Хөдөө сумд амьдарч байгаа нөхдүүд бол сургуульд байхдаа муу сурдаг сурагчид л байсан.манай ангийн хамгийн мулгуучууд тэндээ амьдараад одоо зарим нь дарга болчихсон байдаг.ихэнх нь архи найрка гудраад ,,сумын алдарт уяач,, , ,,мянгат малчин,, болно гээд явж байдаг юм.Сумын иргэдийн хурлынхан гэж ёстой элэг авмаар хэдэн согтуу голдуу малчид улс орны бүтээн байгуулалтуудыг гацаадаг болоод удаж байна.Орон нутагт үйлдвэр,аялал жуулчлалын бааз барих өчүүхэн газар авах гэхээр ,,манай малын бэлчээр,,
Өвгөн Балдан 2022-01-17 66.181.184.161
Энэ эсэргүүцээд байгаа сумын дарга нар Хойд хөршийн дарамтанд орсон байна. Орос л манай руу цахилгаанаа өндөр үнээр шахах гэж улайрч монгол улсад цахилгаан станц барих бүтээн байгуулалтыг гацаасаар ирсэн. Цахилгаанжуулалт бол хөгжлийн эх сурвалж, Эрдэнэбүрэнгийн цахилгаан стэацыг дагаад орон нутагт дэд бүтэж сайжирна, дэд бүтэцээ дагаад үйлдвэржилт сэргэнэ,, үйлдвэрээ дагаад орон нутгийн хүн ам өснө, хүн нэмэгдэхэд хүнс нэмэгдэнэ гэсэн дээдсийн сургааль хэрэгжинэ. Ийм л байна даа.
Зочин 2022-01-17 202.131.225.197
erguu mini harganii noos tvvj esgii hiih yum yriad bna.. usan stans barisan taishir , dorgon sum hogjood tsaraad bn uu ovgon baldan geh garaa. neg stans barival uls oron hogjod amidaral saijirdag yum uu .. tiim yum gej baihgui za. teriig chin vnetei zeeleer barij 20 jil hvvtei tolonoo. asar ih mongig ingej ogohoor yaj ashigtai baih be dee..
Зочин 2022-01-17 103.57.93.203
Teneg ork uher
Зочин 2022-01-17 202.179.25.174
харийн тагнуул улсаасаа урвагч нар их болжээ.энэ урвагчийг шууд шалгадаг газар нь шалгах хэрэгтэй
nvvrsenii stans barisan deer shuu.. 2022-01-17 202.131.225.197
ene bol shal haregui tosol shuu. ashigaa mod ogohgui hyatadiin zeeleer barih mongoliig orond oruulah utgagui zeel ch dee. mongol bol nvvrsenii olon ordtoi oron tul neg nvvrsenii stansiig bol 2-3 jild bariad duusan ch dee.uurhai deer barihad l nvvrs ni vne baga tul asar ashigtai ch de. getel hyatadin zeeleer hujaa turbintei stansiig 3 jil dalan bariad daraa ni 2 jil usan dalan dvvreed l ashiglaltand orood 15 jiliin daraa ashig ogon ch de. dalan dvvrehgui baih magadlal ih l dee. hur boro
чоогоо 2022-01-17 66.181.161.29
Ард нь орос байгаа. Орос бол Монголын тусгаар тогтнолын баталгаа гэж сэвэгчдийн шүтээн оросууд байгаа.
Зочин 2022-01-17 202.55.191.130
hurliiz hujaa bitgii soliorood bai. tanai hujaagaas bol neg togrog zeelehgui ni deer shuu..
Зочин 2022-01-17 66.181.161.29
Тийм би х***а э****з бас хурлийз байна. Чи муу тэгээд яах юм бэ. Яаж ч яадахгүй ялаа байж.
Зочин 2022-01-17 202.55.191.130
cham shig ylaag deer ved hujaagiin huushuur hulganii nvh geed l hyatad surguuliig hvvhediig zodoj yblaa ch dee, odoo muu hurliiz garuud ihenh ni shar delgvvrt nogoo zardag 100 ailiin hujaa nariin hvvhedvvd l ta nar .
Зочин 2022-01-17 122.201.31.181
ЭРДЭНЭ БҮРЭН БОЛ ЭЛБЭГДОРЖ, БЯМБАЦОГТ НАРЫН БИЗНЕС. БИД НУТГАА ӨГӨХГҮЙ. НӨГӨӨ ЭХ ОРОН ГЭДЭГ ЮМ ЧИНЬ ЭНЭ. ТЭР ҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ МӨНГӨӨ б**с РҮҮ ГЭЭ ЧИХЭЭРЭЭЙ ХҮРЭЛБААТАРАА, ЧИ СОГОГЧДООС УРВАСАН ШҮҮ.ОДОО ИЙМ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛЛЭЭР ДРАМТЛАХАА БОЛЬ. ХӨШӨӨТӨД НҮҮРСЭН ГАЛЛАГААТ СТАНЦ БАРЬЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ. БИД НУТГАА ӨГӨХГҮЙ ДАХИН ХЭЛЭЕ
Зочин 2022-01-17 66.181.161.29
Нутгаа өгөхгүй ч гэх шиг. Булаагаад авна шд чамаас.
Зочин 2022-01-17 195.46.106.44
Төр зүгээр л хийдэг ажлаа хий. Наад эсэргүүцэчид ээ бүү тоо. Хэвлэл мэдээллээр ч ингээд олон юм бичээд байдаг нь буруу. Төр засаг хууль тогтоол шийдвэр хүчтэй. Нэгл удаа гардаг юм гэдгээ л мэдрүүл. Дараа дараагийнхад нь хүртэл сургамж болно. Усан цахилгаан станц байгуулагдсаны дараа ямар үр дүн гарахыг аа л бодитоор харуул.Тэрнээс нааш наад хүмүүс чинь ойлгох чадваргүй юм байна.
Зочин 2022-01-17 122.201.31.181
ЭНЭ ХҮМҮҮСИЙГ ЧИ ХААШ НЬ ЯВУУЛАХ ГЭЭД БАЙНА АА. ЧАМАЙГ ГЭРЭЭС ЧИНЬ ХӨӨВӨЛ ЯМАР САНАГДАХ ВЭ
Зочин 2022-01-17 103.111.68.3
Муу дээрээ муу муухай дээрээ улцан гэж… Улс орон ядуу эдийн засаг дэд бүтцийн боломж маш муу. Жаахан хөрөнгө оруулалт хийж улс орныхоо хөгжлийг өөд татах гэсэн бүтээн байгуулалтыг татаж унгадаг….. Ийм байдлаараа гадны аль 1 улсын өгөөш болох нь зүгээр цаг хугацааны л асуудал.
nvvrsenii stans barisan deer shuu.. 2022-01-17 202.131.225.197
baasanii horongo oruulalt be dee. hujaagaas abch bui zeel za. naad stans chin 15 jil bolj baij zardalaa nohoj chadan za. ehleed 3 jil dalan barij daraa ni 2 jil usaa hurimtuulij baij ashiglaltand oronoo. orood 10 jil blj baij chvv ai zardalaa nohoj abana. deer hur boroogui jil bolvol dalan dvvrehgui tul tsahilgaan baga garganaa geed muu tal ihtei shuu.shuud dulaanii tom stans nvvrsenii uurhai deer barisan hamaagui deer sh dee.
Зочин 2022-01-17 64.119.20.50
Монголын төрд тусгай алба байна уу?Ил тод ойлгомжтой юм болоод байгаа биш үү?үгүй юмуу.
Зочин 2022-01-17 64.119.25.219
ХААНА ХЭРҮҮЛ ЦУГЛААН ЭНД УВСЫНХАН БӨХ НАМ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
Зочин 2022-01-17 66.181.176.58
Монголд Усан цахилгаан станц барихыг оросууд л эсэргүүцээд байдаг юм!!! Монглын УИХ-ын зарим гишүүдээс эхлээд жирийн малчдыг хүртэл хахуульдаад авчихсан төр засгийнх нь эсрэг турхираад боргуулж хуцуулаад байгаа нь нууц биш болсон!!! Манай төр засгийн дээд дарга нар айж шальчиганаад байлгүй УЦСтанцаа бушуу барих хэрэгтэй!!!
Зочин 2022-01-17 202.179.24.136
uvsiin hotgor shanaganii uurhaid nuursnii stanz baiguulah geree hiigdsen. ted l eserguutzel zohion baiguulaad baina daa
Зочин 2022-01-17 103.57.95.40
Нэг муу сумын засаг дарга ИТХ-ын дарга 2 нь хаданд гарчихсан . МАН & ОЮУЭРДЭНЭ ЗАСАГЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА. 5-10 ЖИЛИЙН ЯЛ ӨГӨӨД ЯВУУЛААЧ.
Зочин 2022-01-17 202.21.108.53
Авилгачид бүтээн байгуулалт хийхээр ихэд хичээж байна гэвэл түүн шиг худлаа юм байхгүй, Хятадын зээлийн урьдчилгаа авлигаа улстөрчид хэдийнээ гар дээрээ авчихаад чичрээд байгаа бололтой. Дээрээсээ доошоо шат шатандаа урьдчилгаагаа атгачихаад Монгол Төрийг шантаажилаад эхэлжээ.
ШИЙДВЭР ГАРГАГЧДАД УЛАМЖЛАХ НЬ 2022-01-17 103.111.68.3
ХЭН ЮУ ХЭЛЭХ НЬ АРДЧИЛСАН ЁСНЫ ЗАРЧИМ,ХАРИН ТҮҮНИЙГ ЯАЖ ХҮЛЭЭЖ АВАХ НЬ ШИЙДВЭР ГАРГАГЧДЫН АСУУДАЛ НЭГ СУМЫН ИХ ДАРГА БИЧИГ БИЧСЭНЭЭР ЭНЭ УЛС ОРНЫ ШИНЖ ЧАНАРТАЙ АЖИЛ ТЭГЭЭД ЗАСГИЙН ГАЗАР ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭ НЬ ЗОГСВОЛ ЦААШТД УЛС ГЭЖ БАЙГААД Ч ЯАХ ЮМ. НЭГ ЭРГҮҮ СУМЫН ЗАСАГ БАЙНА МАГАД МӨНГӨ АВСАН УЛС ТӨР ЯВЖ ЭНЭ ЗАСГИЙН АЖЛЫГ ЗОГСООХ САНАА ЯВЖ БАЙЖ Ч МАГАД ЭНД ТА БҮХЭН САНДРААД ЯАХ ВЭ ЭНЭ ХАВАР ХУРДАН Л АЖЛАА ЭХЛҮҮЛ ,УЦС БАРИГДСАНЫ ДАРАА ҮР АШИГ БАЙГАЛ ОРЧИНД ҮЗҮҮЛЭХ ЭЕРЭГ НӨЛӨ
ZOCHIN 2022-01-17 66.181.190.87
ЭРГҮҮ МАЛНУУДАА, ЭХ ОРОНД ЧИНЬ ҮНДЭСНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙГДЭХ ГЭЖ БАЙНА. МАЛЫГ ЧИНЬ ХААНА Ч МАЛЛАЖ БОЛНО, БҮР МАЛГҮЙЧ БАЙЖ БОЛНО. АМЬДРАЛАА ХАЙЦГАА, АРГАА ОЛЦГОО. ХАРИН ИРЭЭДҮЙД БИТГИЙ СААД БОЛЦГОО.
oogii 2022-01-17 66.181.190.87
УСАН ГАДАРГА ТЭЛЭГДЭХЭД УУР АМЬСГАЛ ЗӨӨЛӨРЧ БАЙДАГ ЮМ ШҮҮ. УЛС ЮМ БОЛ НЭГ МУУ БӨӨСӨН ЧИНЭЭ СУМЫН ЗАСАГ ГЭДЭГ ЭРГҮҮГЭЭ ЗАХИРЧ ЧАДАХГҮЙ БОЛ УЛС БАЙХАА БОЛЬ
эрдэнээ 2022-01-17 202.9.46.46
МАН энэ хэдэн малнуудаа устгаач
Зочин 2022-01-17 139.5.219.26
Хиймэл нуур байгуулсанаар тэр орчины уур амьсгал зөөлөрч чийглэн болж өвс ургамал ургах таатай нөхцөл бүрдэнэ шүү .
Зочин 2022-01-17 66.181.161.70
Муухай үг хэрэггүй ФВд соёлтой үгээр бичэлцэе