Дүрслэх урлагийн академийн багш, зураач Б.Нямхүү болон залилангийн хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж буй Э.Нинжин нар нь БШУЯ-ны үүдэнд тус сургуулийн захирал Д.Уранчимэгийг огцруулахыг шаардаж, жагсаал хийсэн билээ. Гэтэл Д.Уранчимэг нь “Мэргэжлийн бус, ёс зүйгүй” хэмээн МҮОНТ-ийн ММ агентлагийн эфирийг ашиглан орон даяар гутаан доромжилж, илтэд нэг талыг барьсан тэнцвэргүй мэдээллийг тараасан гэж шүүхэд хандахаар болжээ. Өөрөөр хэлбэл, олон нийтийн статустай, иргэдийн татвар, хураамжаар санхүүждэг Үндэсний телевиз нь бусдын албан тушаалын болон хувь хүний алдар нэр хүндэд ноцтойгоор халдсан гэж буруутгаж байгаа аж.
Д.Нямхүүгийн эхнэр Т.Амармэнд МҮОНТ-ийн Соёл, урлагийн редакцид ажилладаг бөгөөд бусдын нэр хүндийг гутаахад хамтран оролцсон гэж Д.Уранчимэг хардаж байгаа тул энэ асуудлаар мөн л шүүхэд гомдол гаргахаар болжээ. Д.Уранчимэг нь Монголдоо төдийгүй дэлхийд урлаг судлалаар мэргэшсэн тоотой хэдэн эрдэмтний нэг аж. Тэрбээр ОХУ-д Репиний нэрэмжит Уран зургийн академийг урлаг судлаач мэргэжлээр бакалавр, магистр зэрэгтэй төгсч, улмаар ХБНГУ-ын Людвигсбург хотын Соёл урлагийн менежментийн сургуульд магистр, үргэлжлүүлээд тус сургуульд докторын зэрэг хамгаалсан, орос, англи, герман, франц хэлтэй, манай улсдаа урдаа барих урлаг судлаач, доктор, професор хүн аж. Түүгээр ч барахгүй Д.Уранчимэг нь 2018 оноос өнөөг хүртэл Европын урлагийн сургуулиудын холбооны Удирдах зөвлөлд Ази тивээс сонгогдсон цор ганц төлөөлөгч юм. Орос, англи, герман хэл дээр онолын номоо бичдэг, дэлхийн урлагийн түүх болон онолыг англи, герман хэлнээс монгол хэл рүүгээ хөрвүүлэн хүргэж буй удирдах ажилтныхаа зэрэгцээ эрдэм номын мөр хөөсөн эрдэмтэн хүн юм байна.
Мөн Б.Нямхүү нь Д.Уранчимэгийг ёс зүйгүй, багш оюутнуудаа дарамталдаг, оюутнуудын диплом худалдаж хувьдаа завшдаг, Удирдах зөвлөлөө хуралдуулдаггүй гэх мэтээр гүтгэсэнд гомдолтой байгаа аж.
Гэтэл Б.Нямхүү өөрөө багш хүний ёс зүйд үл нийцэх маш ноцтой алдаа гарган бусдыг дарамталсан гэх асуудалд нэр холбогдож байсан аж. 2017 онд Б.Нямхүү ажлын байран дээрээ архидан согтуурч, удаа дараа оюутнуудаа айлган сүрдүүлж, агсам тавьж байсан гэж нэгэн оюутны ар гэрээс сургуулийн удирдлагад гомдол гаргаж, ажлаас нь чөлөөлөхийг хүсч, өргөдөл гаргажээ. ТиймээсД.Уранчимэгийн зүгээс нэгд, өөрийн нэр төрд халдсан гэж, хоёрдугаарт, хэн нь бусдыг дарамталж явсан үнэн мөнгийг тодруулахаар шүүхэд хандахаар болжээ.
Холбоотой мэдээ