Монголчуудад нээлттэй улсуудын Засгийн газрын тэтгэлгүүд

Хуучирсан мэдээ: 2022.01.17-нд нийтлэгдсэн

Монголчуудад нээлттэй улсуудын Засгийн газрын тэтгэлгүүд

Монголчуудад нээлттэй улсуудын Засгийн газрын тэтгэлгүүд

Өмнөө тавьсан зорилго, хүсэл тэмүүллийнхээ төлөө өөрийгөө сорьж үзэхийг хүсч байгаа залуус олон бий. Энэ удаад бид одоо болон ирэх сард зарлагдах орон орны засгийн газрын тэтгэлгийн талаар мэдээлэл хүргэж байна. Засгийн газрын тэтгэлэг гэдэг бол тухайн улсын томоохон их дээд сургуульд 100 хувь үнэ төлбөргүй мэргэжил эзэмшихээс гадна суралцах хугацааны амьжиргааны зардал, судалгаа хийх, мэргэжил дээшлүүлэх зардлыг авах том боломж юм.


БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ

Бүгд найрамдах Турк улс болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1992 оноос эхлэн жил бүр Туркийн засгийн газрын тэтгэлэгт монгол оюутнууд хамрагдаж буй юм. Тухайлбал, монгол оюутнууд Турк улсын их дээд сургуулийн бүх салбарт бакалавр, магистр, докторын зэрэг эзэмшиж байна.

2022 оны тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл нэгдүгээр сарын 10-наас хоёрдугаар сарын 20-ныг хүртэл болох бөгөөд сонирхогчид дараах шаардлагыг хангасан байх ёстой аж.

Тавигдах шаардлага: Бакалавр

  • 21 нас хүрээгүй байх
  • Дүнгийн голч 70 хувиас дээш байх

Тэтгэлэгт багтах зүйлс:

  • Сургалтын төлбөр
  • Сар бүрийн тэтгэлэг (Бакалавр – 800 TL, Магистр – 1100 TL, Доктор – 1600 TL)
  • Эрүүл мэндийн даатгал
  • Дотуур байр
  • Турк хэлний бэлтгэл
  • Нислэгийн тийз
  • Тэтгэлгийн давуу тал:
  • Гадаад хэлний шалгалтын оноо шаардахгүй (сонгосон сургуулиас хамаарна)
  • Эрүүл мэндийн даатгалын хамрах хүрээ 100 хувь
  • Тэтгэлэг болон их дээд сургуулийн бүртгэлийн нэгдсэн системтэй (Их дээд сургуульруу тусдаа бүртгэл хийх шаардлагагүй)
  • Төгсөх ангийн сурагчид бүртгүүлэх боломжтой байна.

Соёлын болон олон нийтийн арга хэмжээ тэтгэлгийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

ТАЙЛАНДАД СУРАЛЦАХ АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЖЭЭ

Тайландад суралцах Азийн хөгжлийн банкны тэтгэлэгт хөтөлбөр өргөдөл хүлээн авч эхэлсэн байна. Энэхүү тэтгэлгийг Тайландын Азийн технологийн хүрээлэнд олгодог.

Тэтгэлгийн хугацаанд суралцах их сургууль: Азийн технологийн дээд сургууль

Зэрэглэлийн түвшин: Магистр

Тэтгэлгийн хамрах хүрээ: Бүтэн тэтгэлэг

Боломжит иргэншил: Олон улс

Суралцах орон: Тайланд

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2022 оны гуравдугаар сарын 31

Шаардлагатай бичиг баримт: Гэрчилгээний хуулбар, бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийн дөрвөн жилийн дүнгийн хуулбар

Англи хэлний мэдлэгийн шаардлага: TOEFL (компьютер дээр суурилсан: 213 эсвэл iTOEFL: 80), эсвэл IELTS: 6 (бичих болон ерөнхий) эсвэл түүнтэй дүйцэхүйц гэрчилгээ.

Орлогын мэдүүлэг: Хэрэв гэрлэсэн бол эхнэр, нөхөр орлогын мэдүүлэг, бусад тохиолдолд эцэг эхийн орлогын тайлан

Санхүүгийн ашиг тус: Азийн хөгжлийн банкны 2022 оны тэтгэлэг нь олон улсын оюутнуудад зориулсан бүрэн санхүүжилттэй тэтгэлэг юм. Бүрэн сургалтын төлбөр, орон сууцны тэтгэмж, амьжиргааны тэтгэмж, оюутны эрүүл мэндийн болон ослын даатгал, номууд, эдийн засгийн ангиллын агаарын тээврийн тийз, визний хураамж, нисэх онгоцны буудлын татвар, ачаа тээшний хөнгөлөлт багтах юм байна. Мөн дипломын ажил, судалгааны тэтгэмж, хичээлийн хэрэглэгдэхүүн, бичгийн машин, компьютерийн төлбөр, шуудан, харилцаа холбоо, үүргийн хураамж, орон нутгийн аяллын зардал, хотоос гадуурх аялалд зориулсан байр зэрэг багтах аж.

Дэлгэрэнгүй мэдээлэлийг: эндээс Удирдамжтай танилцах бол энд дарна уу.

УДАХГҮЙ ЗАРЛАХ АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ФУЛБРАЙТЫН ТЭТГЭЛЭГ

Америкийн нэгдсэн улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгждэг Фүлбрайт хөтөлбөр тун удахгүй зарлагдана. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахын тулд дараах үндсэн шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Монгол Улсын иргэн ба Монгол Улсад оршин сууж байх
  • Дээд боловсролтой байх /Бакалаврын диплом болон үүнтэй дүйх зэрэгтэй байх/
  • Багадаа 1.5 жилийн бүтэн цагаар ажилласан ажлын туршлагатай байх
  • Англи хэлний чадвар сайтай байж, мэргэжлийн чиглэлээс хамааран TOEFL IBT 90, TOEFL PBT/ ITP 575, IELTS 7 оноотой байх

Тэтгэлэгт багтах зардал: Сургалтын төлбөр, амьжиргааны зардал болоод ном сурах бичиг, эрүүл мэндийн даатгал, онгоцны тийз зэрэг бүх зардлыг тус тэтгэлэг гаргадаг.

Дараах чиглэлээр суралцах оюутнуудыг түлхүү дэмждэг. Үүнд:

  • Түүх
  • Биологи
  • Бизнес /Эдийн засаг/, санхүү
  • Инженер
  • Англи хэл
  • Хүйсийн болон эмэгтэйчүүдийн судалгаа
  • Түүх соёл
  • Олон улсын хөгжил
  • Олон улсын харилцаа
  • IT/ харилцаа холбоо
  • Сэтгүүлч
  • Хууль эрх зүй

Мөн хэл шинжлэл болон менежмент, сэтгэл зүй судлал, олон нийттэй харилцах удирдлага, олон нийтийн бодлого, улс төрийн шинжлэх ухаан, театр, драм, мал эмнэлэг зэрэг багтдаг байна. Хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл, асууж тодруулах зүйл гарвал энд  цахим хаягаар хандах боломжтой.

АВСТРАЛИ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ

Австрали улсын 2023 оны тэтгэлэгт хөтөлбөр 2-3 дугаар сард зарлагдана. Уг тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн өргөдлийг нийт хоёр сарын турш хүлээн авдаг. Өргөдөл гаргагчдыг мэргэжлийн болон хувь хүний ур чадвар, академик чадамж, нэн ялангуяа Монгол Улсад тулгамдаж буй хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэхэд оруулж чадах хувь нэмрийг харгалзан үнэлж сонгодог байна.

Сургалтын тэргүүлэх салбаруудад:

  • Хөдөө аж ахуй, байгаль орчин судлал /Хөдөө аж ахуйн бизнес, биотехнологи, геологи, сэргээгдэх эрчим хүч, эко-аялал жуулчлал гэх мэт/
  • Боловсрол /боловсролын удирдлага, боловсролын сэтгэл судлал/
  • Инженерчлэл, уул уурхай, барилга хот байгуулалт /иргэний нисэх, цахилгааны инженер, материал судлал, тээврийн инженер зэрэг/
  • Эрүүл мэнд /эрүүл мэндийн удирдлага, сэтгэл судлал/
  • Мэдээлэл, харилцаа холбооны технологи
  • Удирдлага, бизнес ба худалдаа
  • Төрийн албаны удирдлага
  • Нийгэм, соёл судлал ба хөгжил

Болзол шалгуур: Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргагчид "Австралийн тэтгэлгийн бодлогын гарын авлага"-д дурдсан бүх ерөнхий шалгуурыг хангасан байна.

Англи хэлний шалгуур: Өргөдөл гаргагчид 2023 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар хүчинтэй Academic IELTS-ийн голч оноо 6.5 болон түүнээс дээш /нэгж оноо 6.0-аас доошгүй/ эсвэл iBT-TOEFL эсвэл PTE-ийн дүйцэх оноотой байна.

Суралцаж эхлэх хугацаа Тэтгэлэгт шалгарагсад тухайн жилдээ суралцаж эхлэх шаардлагатай. Тэтгэлэгт хамрагдах жилийнхээ 11 дүгээр сараас өмнө суралцаж эхэлж чадахгүй нөхцөлд тэтгэлэг цуцлагддаг.

Санамж: Covid-19 цар тахалтай холбоотой олон улсын аяллын хязгаарлалтаас шалтгаалан Австралид суралцаж эхлэх хугацаа өөрчлөгдөж болзошгүй. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авах боломжтой. /англи/, /монгол/, /нийтлэг асуулт, хариулт/

ЖИЛД 500 ОЮУТАНД ОЛГОДОГ ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ

Оросын холбооны улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Россотрудничество агентлаг, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран Оросын холбооны улсын Засгийн газрын хөрөнгөөр тус улсын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй Монгол Улсын иргэдийг ирэх сараас цахимаар бүртгэх аж. ОХУ-ын Засгийн газраас жил бүр Монгол Улсын иргэдэд зориулан тус улсын их, дээд сургуульд 4-7 жил үнэгүй суралцах 500 тэтгэлэгт хуваарийг гаргадаг бөгөөд энэ үзүүлэлтээрээ адил төвшний тэтгэлэг авч буй дэлхийн орнуудтай харьцуулахад монгол нэгдүгээрт жагсдаг талаар бид өмнө нь мэдээлсэн. ОХУ-ын Россотрудничество агентлагийн

Монгол Улс дахь төлөөлөгчийн газар 2012 оноос эхлэн дээрх 500 хуваарийн сонгон шалгаруулалтыг Монгол Улсын нутаг дэвсгэрт БШУЯ-тай хамтран зохион байгуулж байна. Өнгөрсөн жилийн хувьд цар тахлаас үүдсэн нөхцөл байдлыг харгалзан шалгаруулалт зөвхөн цахимаар явагдсан бөгөөд энд сайтаар иргэд тэтгэлгээр суралцах өргөдлөө бүртгүүлжээ.

ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр хойд хөршийн тэргүүлэх их, дээд сургуулиудад хүссэн мэргэжлээрээ бакалавр, магистр, докторантур болон ординатурт суралцах боломжтой юм.

Дээр дурдсан орнуудын тэтгэлэг бол одоо болон тун удахгүй зарлагдана гэдгийг онцолсон. Тэгвэл ирэх саруудад Австрали, Япон, Франц зэрэг улсуудын тэтгэлгүүд зарлагдах ба тухайн үед тус улсуудын элчин сайдын яамд болон БШУЯ-ны цахим хуудаст  мэдээлэл орох юм. Гадаадын ихэнх тэтгэлэгт хамрагдах боломж бол хэлний мэдлэгээс гадна нийгмийн ажилд идэвхтэй оролцох. Тиймээс зорилгоо тодорхойлж тэтгэлэг горилох гэж буй бол шаардлагатай материалуудыг эртнээс бэлдэх нь зүйтэй билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж