"Алдарт эх"-ийн одонгийн материалыг цахимаар авна

Хуучирсан мэдээ: 2022.01.16-нд нийтлэгдсэн

"Алдарт эх"-ийн одонгийн материалыг цахимаар авна

"Алдарт эх"-ийн одонгийн материалыг цахимаар авна

Монгол Улсын хэмжээнд "Алдарт эх"-ийн одонгийн тэтгэмжийг 233,832 эхийн дансанд мөнгийг шилжүүлсэн байна.  Үүнээс 65 орчим мянган 1-р зэргийн одонтой, 170 орчим мянган 2-р зэргийн одонтой ээжүүд бий. Тэрээр иргэдийн дансанд мөнгө орсон мэдээлэл гар утсанд мессежээр ирнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүртээдэг энэхүү одонгийн тэтгэмжийн материалыг цахимаар авдаг болсон. Ингэхдээ Ehalamj.mn системээр дамжуулж хүсэлт илэрхийлэх, данс холбох юм. Мөн цахим хэрэглээгүй иргэд уламжлалт аргаар үйлчилгээ авахаар зохицуулалт хийсэн.

Цаашлаад шинээр алдарт эхийн одон авах иргэд нэгдүгээр сарын 4-нөөс гуравдугаар сарын 04-ны хооронд өөрийн харьяа хорооны Нийгмийн ажилтанд холбогдох материалыг бүрдүүлэн өгөх хэрэгтэй.

Тодруулбал, зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд "Алдарт эх"-ийн I зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд "Алдарт эх"-ийн II зэргийн одонгоор шагнагдах болзол хангана.

Харин дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй. /6 болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн гэдэгт мөн адил ойлгоно/ гэх мэдээллийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд өөрийн цахим хуудсаараа мэдээлжээ.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Эхийн иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар. Иргэний үнэмлэхний хаягийн зөрүүтэй бол байнга оршин суугаа хаягийн лавлагаа;
  2. Бүх хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, Насанд хүрсэн хүүхдийн хувьд /16-аас дээш/ төрсний гэрчилгээнээс гадна иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар /нэг цаасан дээр иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээг хамтад канондож нотариатаар батлуулах/;
  3. Төрсний гэрчилгээг хаяж гээж үрэгдүүлсэн бол Улсын бүртгэлийн байгууллагаас болон ТҮЦ машинаас лавлагаа авах;
  4. Өргөдөл, /Өргөдлийн толгойг “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ……аймаг,дүүргийн ….дүгээр баг/хорооны Засаг даргаар уламжлан хүсэлт гаргах нь” гэж бичнэ, товчлохгүй хар өнгийн балаар өргөдлийн загварын дагуу бичих;
  5. 1-р одон авах эхчүүд 2-р одонгийн үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбарыг бүрдүүлсэн байх хэрэгтэй.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж