Хойд Солонгосын ачааны галт тэрэг Хятадад ирлээХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлБ.АнхтуяаДэлхийМэдээ2022-01-16Дэлхий дахинд Covid-19 цар тахлын халдвар тархсанаар Хойд Солонгос нь 2020 оноос хойш хилээ хааж, дотооддоо хатуу хөл хорио тогтоосон билээ. Тэгвэл бүтэн хоёр жилийн дараа Хойд Солонгос улсаас ачаа тээврийн галт тэрэг өнөөдөр /2022.1.16/ Хятад улсын хилийг нэвтэрсэн талаар "Reuters" агентлаг мэдээлжээ. Хойд Солонгосын ачаа тээврийн галт тэрэг Ялу голын төмөр замын гүүрийг гатлан Хятадын Дандун хотод ирсэн талаар нэрээ нууцалсан эх сурвалж "Yonhap" агентлагт мэдээлсэн байна. Тус сайтын мэдээлснээр энэ нь Хойд Солонгос 2020 оны эхээр хилээ хааснаас хойш анх удаа Хятадтай газрын хилээ нээсэн үйл явдал болохыг онцлов.Одоогоор Хойд Солонгосын ачааны галт тэргэнд ямар нэгэн бараа тээвэрлэсэн эсэх нь тодорхойгүй ч маргааш /2022.1.17/ буцахдаа "нэн шаардлагатай бараануудыг" ачин буцах бололтой гэж эх сурвалж мэдээлжээ.Өмнөд Солонгосын албаныхан өнгөрсөн оны сүүлээс хойш Хойд Солонгосоос гарах, ирэх галт тэрэгний хөдөлгөөнийг ажиглаж байсан ба ийнхүү тээвэрлэлт хийсэн нь Пёньян хөл хориогоо сулруулж буйн илрэл гэж дүгнэж байна.Үүний зэрэгцээ Хойд Солонгосын хил хаалттай байгаа ч тус улсад зайлшгүй шаардлагатай хүмүүнлэгийн тусламжийг хүргэж байгааг НҮБ мэдээлсэн юм.ЭХ СУРВАЛЖ: REUTERSХойд Солонгостөмөр замын тээвэрХятад Хойд СолонгосХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл
Зочин 2022-01-16 151.46.69.25
Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.
oyun 2022-01-16 202.126.89.164
Манайхаас сайн бодлоготой улс юм билээ ядуураад байгаа юм байхгуй 2 жил гүрүүж байхад манайх 2 сар х***а хилээ хаахаад бүгд үхэх гэж гошигноод төр засгаа муулаад
Амжилт анд аа 2022-01-16 150.129.142.19
Үнэн шүү хө. Чи хурдан тийшээ яв. Визгүй, бээжингээс шууд нислэгтэй. Ардчилсан улсаас ирсэн иргэнд шууд иргэншил олгож, тусгай хангамж болох тусламжаар ирсэн эрдэнэ шиш, дотоодын бүтээгдэхүүн болох шар буурцгийн жангаар тогтмол хангадаг байгаа шүү.
Зочин 2022-01-16 213.87.155.66
!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зовох цагт нөхрийн чанар 2022-01-16 66.181.189.69
Ядарсан хойдуудад 70 сая малаасаа ядаж 50,000 -г өгөх юмсан.
ҮНЭН 2022-01-16 66.181.178.89
ХЯТАДЫН ТЭЖЭЭВЭР НОХОЙНУУД
харх 2022-01-16 66.181.161.51
ДАРАНГУЙЛАГЧ ТАРГАН ГӨЛӨГ ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧИДИИНХЭЭ ХАМТ ХЭРЭГЦЭЭНИИХЭЭ ЮМАА АВХУУЛАХ Л ГЭЖ ТЭР . ГЭТЭЛ АРД ИРГЭД НЬ ӨЛБӨРЧ ҮХЭХИИН ИРМЭГ ДЭЭР БАЙДАГ
Зочин 2022-01-16 107.115.243.37
Баахан шантааж хийж байгаад хоол хүнс аваад нэг хэд хоногтоо чимээгүй
Зочин 2022-01-16 139.5.217.181
Тэр хүмүүнлэгийн тусламж чинь бүдүүн бацаан цуслаад дуусгана